Улсын Клиникийн Нэгдүгээр Төв эмнэлгийн “Хиймэл бөөрний төв”-ийн инженер Т.Байгальмаа: Хэрвээ би цэргийн хүн байсан бол “Медаль парад”-ын үзүүлбэрт оролцох байсан
Мехди Эбрагими Вафа: Таван жилийн дараа Монгол улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн номер нэг улс болно /2012-10-7/
Ардын хувьсгалын өлгий нутгаар
Олимпийн аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган: Надад өөр арга байсангүй. Ирэх жил дэлхийн аварга үзнэ ээ / 2012-4-02 /
Зуурсан зургаан хувь / 2012-4-02 /
“Эврика-2013” ЭШБХ-ын гранпригийн эзэд тодорлоо
Эцэг эхчүүд хүүхдийнхээ мэргэжил сонголтонд шууд нөлөөлдөг
Нийслэлийн Соёл Урлагийн Газрын дарга Б.Батцэнгэл: Өөрчлөлтийг хүсвэл Өөрөөсөө эхэл
Тамхигүй өдрүүд эхэллээ
Уушигны тортгийг Уулаар соруулахуй
“Авлига би авахгүй, би өгөхгүй” аяныг хөдөө орон нутгуудад өрнүүлнэ
Монгол гэр бүл нэг л биш болоод байна уу
Монголд ганц байдаг аварга могой сургагч
Сошиал нетворкизм
Шинэ жилийг үрэлгэн тэмдэглэдэг мөртлөө Цагаан сараа битгий ад үзээч!
Залуучуудын Үнэн 2012.08.31
English
rss
youtube
facebook
twitter
Нүүр
МЗХ
Зорилго
Мэндчилгээ
Зорилт
Дадлага хийх тухай
Бүтэц, Зохион байгуулалт
Гадаад харилцаа
Үйл ажиллагааны чиглэл
Түүхэн замнал
Салбар нэгж
Дүүргүүд
Аймгууд
Залуучуудын зөвлөл
Залуучуудын хороо
Мэдээлэл
Цаг үеийн мэдээ
Фото мэдээ
Видео мэдээ
Блог
ШАГНАЛ
Шагналын журам
Анкет
Хүний нөөц
Сайн дурын ажилтан
Үйл ажиллагаа
Залуучууд Эх орон
Боловсрол сургалт
Соёл Урлаг
Хүмүүнлэг
Хөдөлмөр Эрхлэлт
Холбоо барих
Эрхэмлэх 9 зүйл
1
Би – өөрийн авьяас билгийг нээн илрүүлж, нийгэмд зөв байр сууриа олно.
2
Би- өөрийн бие бялдрыг хөгжүүлж “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг зарчмыг мөрдлөг болгоно
3
Би- өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлж, мэдээллийг чадварлаг ашиглан, эд баялгийг буй болгоно.
4
Би- өөрийн эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн амьдарч буй нийгмээ жаргалтай шудрага байлгахын төлөө байна.
5
Би өөрөө өөрийгөө, өрх бүлээ тэжээх чадвартай байж, айл гэрийн хийморь лундааг эрхэмлэн явна.
6
Ахмадын өмнө өртэй, хойчийнхоо өмнө үүрэгтэй, “Гурван цагийн хэлхээс”. Бид дутагдах юмгүй, гачигдах зовлонгүй, жаргалтай ариун бүлийг буй болгон авч явна.
7
Эртний түүхт тусгаар Монголын голомтыг сахигч- Бид бие биедээ нөхөр байж, эх орноо хөгжүүлнэ, баяжуулна, хүчирхэгжүүлнэ.
8
Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай- Бид бусдыг хүндэтгэж, бусдаар хүндэтгүүлж, хүнлэг бүрийг өөрийн гэж үзнэ.
9
Байгаль эхийн үр сад - Бид байгаль орчинтойгоо зохицож амьдарна.
“Мандарваа” төрснөөсөө хойш анх удаа
Ёслол алгасдаггүй эрхэм
Уриалгахан жүжигчин Т.Билэгжаргал буюу Бэкэ
Урилгагүй зочин
“Чи минийх”
Дорноговийн залуучууд “Эко хөгжлийн төлөө хамтдаа” чууллаа
Увс аймгийн залуучуудын чуулганд оролцоод УБ хотод газардсан МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат болон гүйцэтгэх хорооны удирдлагууд нь 05-р сарын 17-нд шууд Дорноговь аймаг руу хүлгийн жолоогоо залжээ.
Товч мэдээ:
“Хүрэлхүү гэж нэг золигтой "Цогоо гуай..." гэснээс хойш хүүхэд шуухадгүй цөм л мэддэг болж. Мөндөл шиг хөөрхөн юмнууд "Цогоо гуай" гэчихээд л гүйчихнэ. Зарим нь Цогоо гуай, өвөө зургаа цуг авахуулчихъягээд барьж авч л байх юм” хэмээн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа онцолон хэлсэн МУГЖ, найруулагч Ё. Цог гуайг танихгүй хүн байхгүй. Тэрээр саяхан хошин урлагийн жүжигчидтэй хамтран "Цогоо гуай..." тоглолт " –оо олны хүртээл болгосон билээ. Харин тэрээр кино наадмын шилдгийг шалгаруулах “Academy awards-2013” наадмын улаан хивсний ёслолын үеэр үзэгчидтэй хамт улаан хивснээ алхах уран бүтээлчдэд баяр хүргэн, даруухан зогсож байсан юм. Уг нь хамгийн түрүүнд улаан хивснээ алхах ёстой мэт санагдаж байлаа. Монголын кино урлагийн “Academy Awards-2013” кино наадмын шилдгийн шилдэг киногоор “Монголфильм групп”-ийн уран бүтээлчид, ӨМӨЗО-ны уран бүтээлчидтэй хамтран туурвисан “Аравт” түүхэн уран сайхны кино шалгарсан билээ. Харин МУГЖ, найруулагч Ё. Цог шилдгээр шалгарсан “Аравт” кинонд “Оточ өвгөний” дүрийг бүтээсэн юм. |   Увс аймгийн залуучуудын чуулганд оролцоод УБ хотод газардсан МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат болон гүйцэтгэх хорооны удирдлагууд нь 05-р сарын 17-нд шууд Дорноговь аймаг руу хүлгийн жолоогоо залжээ. Тэд энэ сарын 17-ноос 19-ний хооронд Дорноговь аймагт “Эко хөгжлийн төлөө хамтдаа” залуучуудын чуулга уулзалтанд оролцоод ирсэн байна. Дорноговь аймгийн залуучуудын чуулганд 14 сумдаас 130 гаруй залуучууд хүрэлцэн ирж, аймгийнхаа залуучуудын холбоог 17 тэргүүлэгч гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, даргаар нь Э.Энхжаргал удирдан ажиллахаар сонгогджээ. Түүнчлэн тус аймгийн ИТХ дах “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 10 удирдах зөвлөлийн гишүүдтэй байгуулж, даргаар нь аймгийн аудитын газрын дарга Б.Төмөрхуяг сонгогдон ажиллахаар болсон гэнэ. Дорноговь аймгийн удирдлагууд чуулга уулзалтын үеэр цаашид залуучуудынхаа санал бодлыг аливаа ажилдаа тусгаж, тэдний оролцоог бүрэн дэмжин ажиллахаа илэрхийлж байлаа. Залуучуудынхаа чуулганд хүрэлцэн ирсэн сумдын төлөөлөл залуучууд сум орон нутгаа хэрхэн хөгжүүлэх талаар маш олон шинэлэг санааг гарган яриж, тулгамдаж буй асуудлуудын талаар шүүмжлэл хэлж байсан нь чуулганы нэг томоохон ач холбогдол гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. “Эко хөгжлийн төлөө хамтдаа” уриатай зохион байгуулагдсан тус аймгийн залуучуудын чуулганд Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах “Шинэ Дорноговь” илтгэлдээ ногоон хөгжилтэй ногоон Дорноговь болоход залуучуудын оролцоо хамгийн чухал гэдгийг онцлоод Айсуй цагийн эзэд залуучуудын бодлогын зорилт, орон нутгийнхаа хөгжлийн талаар залуучууддаа танилцуулсан байна. Мөн төлөөлөгч залуучууд чуулганыхаа дараа байгаль экологио хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцож, Дорноговь аймгийн нутагт орших хамрын хийд орчмын хогийг цэвэрлэж, энергийн хийд орчимд 440 гаруй мод бут тариад ирсэн гэнэ. Хүн амын өсөлтөөр Монгол улсдаа эхний 5-д ордог Дорноговь аймгийн залуучууд чуулганыхаа үеэр мөн авлигын эсрэг нэгдэж буйгаа илэрхийлж МЗХ-ноос өрнүүлээд буй “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяны тоолуурт нэгджээ. МЗХ-ноос зохион байгуулах дараа дараагийн аймгуудын залуучуудын чуулга уулзалтын тов удахгүй гарах гэнэ. Дашрамд дурдахад аймгуудын залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж, орон нутгийн залуучуудтай уулзахад “Талх Чихэр” ХХК дэмжин ажиллаж байгаа юм байна. |   Монголын залуучуудыг аялал жуулчлалд өргөнөөр хамруулах, тэдэнд хямд зардлаар, сонирхолтой маршрутаар аялж, мэдлэг мэдээлэл авах боломжийг олгох зорилгоор МЗХ дэргэдээ “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг байгуулан, идэвхтэй ажиллаж эхэлсэн. Энэ төвөөс санаачилан зохион байгуулдаг сонирхолтой аялалуудын нэг нь 2 долоо хоногт нэг удаа болох “Бямбын аялал”юм. Залуучуудад эх оронтойгоо танилцаж, танин мэдэхүйн мэдлэг мэдээлэл олж авах, мөн байгалийн үзэсгэлэнт газруудаар хамгийн хямд зардлаар аялах боломж олгодог энэ аялалын ээлжит хуваарь гарчээ. Энэ сарын 25-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт орших “XIIIзуун” цогцолборын чиглэлд аялах “Тата Тунга түшмэл” явган аялал болох юм байна. Тус аялалаар “XIIIзуун” цогцолборын 6 отог хооронд явган аялж, 13-р зуунд Монголчууд ямар орчинд хэрхэн амьдарч, хөдөлмөрлөж байсныг бодитоор харж, Монголын Эзэнт гүрний үеийн Монгол хаад, хатадын сүр хүч, жирийн Монголчуудын амьдрал ахуй, тэдний бэлгэдэл, хувцас хэрэглэл, орд өргөөтэй танилцах гэнэ.Мөн энэхүү аялалыг “Номтой нөхөрлье” клубтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эртний бичиг соёлын өв, ном судар бүтээх түүхэн уламжлалтай танилцах, түүнчлэн залуучууд уншсан ном зохиолынхоо талаар ярилцаж сонирхолтой яриа өрнүүлж, бие биенээсээ суралцах давуу талтай гэнэ. Энэхүү аялалд хамрагдахаар бол та МЗХ-ны 207 тоотод ирж бүртгүүлэх эсвэл 320493, 99903166 дугаарын утсанд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм байна. |   МЗХ-ны удирдлагууд хөдөө орон нутгийн залуучуудтайгаа уулзах, аймгийн залуучуудын чуулганыг хийх ажлаа Сүхбаатар аймгаас эхлүүлж, Сэлэнгэ аймгаар үргэлжлүүлсэн бол өчигдөрөөс эхлэн Увс аймагт ажиллаж эхэлсэн байна. Тэд энэ сарын 15-наас 17-ны хооронд Увс аймагт залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулах, Увсын залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдийг сонгох, аймгийн ИТХ дах “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулах, төр захиргааны байгууллагуудад залуучуудын зөвлөл байгуулах болон “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяныг өрнүүлэх гэнэ. Тэгвэл өчигдөр тус аймгийн ИТХ-аар “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, Увс аймгийн Засаг Даргын зөвлөх, ИТХ-ын төлөөлөгч Т.Эрдэнэбатыг бүлгийн даргаар сонгосон байна. МЗХ нь хөдөө орон нутгийн залуучуудынхаа үзэл бодлыг сонсох, тэдний нийтлэг эрх ашиг, дуу хоолойг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс гарах хууль, тогтоол, шийдвэрүүдэд хүргэх, Монголын өсвөр үе, залуучуудын ирээдүйн төлөө бодлогын түвшинд хамтран ажиллах, түүнд залуучуудыг өөрсдийг нь татан оролцуулах зорилгын хүрээнд 21 аймагт “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулж байгаа гэнэ. Аймгийн залуучуудынхаа чуулга уулзалтанд оролцохоор Увсын бүх сумдаас төлөөлөл залуучууд ирсэн байгаа юм байна. |   Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2013” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. “Шинжлэх ухаанаа аваръя, Судалж оролцъё” уриатай зохион байгуулагдсан уг ЭШБХ энэ жил УИХ-ын дарга З. Энхболдын ивээл дор зохион байгуулагдсан юм. Хамгийн олон жил тасралтгүй зохион байгуулагдаж буй өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй, шударга ил тод шалгаруулалтаар явагддаг энэхүү бага хурлын оюутны эрдэм шинжилгээний бага хуралд “Инженер техник технологийн салбар”-аас шалгарч Гранпри шагнал хүртсэн залуу судлаачтай ярилцлаа. -Манай уншигчдад өөрийгөө танилцуулаад “Эврика-2013” –ийн оюутны ЭШБХ-ын Гранпри шагналыг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? Баярлалаа. Намайг С. Ууганбаатар гэдэг. МУИС-ийн УБС-ийн Физик электроникийн тэнхимийн багш. Одоогоор УБС-ийн магистрт сурч байгаа. Мэдээж хийсэн бүтээлээрээ Гранпри шагнал авч чадсандаа сэтгэгдэл маш өндөр, баяртай байна. -Ямар бүтээлээр оролцов. Бүтээлийнхээ талаар танилцуулахгүй юу? “Хүний тархины цахилгаан импульсыг ашиглан микрокостроллер бүхий төхөөрөмжүүдийг удирдах” гэсэн нэртэй бүтээлээр оролцсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүний тархинд цахилгаан итпульс ялгарч байдаг. Түүнийг мэдрэгчийн тусламжтайгаар мэдрээд компьютерт хүлээн авч боловсруулалт хийсэн үр дүнгээр төхөөрөмж удирдаж байгаа бүтээл юм. Уг төхөөрөмж маань эхний ээлжинд тэргэнцэр удирдаж байна. Хүн тухайн тэргэнцрийг гар эсвэл хөлөөр биш зөвхөн бодол болон нүдний тусламжтай 4 чиглэлд хөдөлгөх юм. Энэ төхөөрөмжийг удирдахын тулд хамгийн эхэнд тархины цахилгаан импульсыг бүртгэж авах хэрэгтэй. Тархины цахилгаан импульсыг бүртгэн авахын тулд хэд хэдэн туршилт хийсэн. Одоогоор тусгай мэдрэгчийн тусламжтай хийсэн туршилт амжтилттай болсон бөгөөд тэргэнцэрийг удирдсан. Энэ төхөөрөмж нь цаашдаа тэргэнцэр хийх зорилготой юм. Бид мэдрэгчийнхээ боломжит үйлдлийг хийж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл хүн тэргэнцэр хөдөлгөх тухай бодож бодлоо төвлөрүүлэх ба энэ үед тухайн тархины сигналыг бүртгэн авч программын тусламжтай боловсруулалт хийж тэргэнцэрийг хөдөлгөнө. Харин зүг чигээ сонгохдоо нүдний анивчилтын тусламжтай шийдэж өгсөн. Гэхдээ илүү сайн төхөөрөмж хийхийн тулд илүү олон цэгээс мэдээлэл хүлээн авах мэдрэгч хэрэгтэй бөгөөд илүү сайн мэдрэгч хэрэглэх шаардлагатай байгаа. -Та өмнө нь “Эврика” ЭШБХ-д оролцож байсан уу? Ямар бодолтой байна вэ? Би энэ жил анх удаа оролцож байна. Залуу судлаачдыг илүү өргөн хүрээтэй хамруулвал илүү олон өрсөлдөгчидтэй болж тэндээс сайн бүтээл гарна гэж бодож байна. Мөн салбар тус бүрдээ Гранпри тодоруулбал зүгээр юм болов уу. Миний хувьд энэхүү ЭШБХ-д оролцсоноороо бүтээлээ олон хүнд сурталчилж чадлаа. Судалгааны ажил маань эхний шатандаа явж байна. Цаашид илүү судлах зүйл их байгаа. Дашрамд энэхүү ЭШБХ-ыг 20 жил тасралтгүй, амжилттай зохион байгуулж буй МЗХ-нд талархаж байна. Мөн МУИС-ийн УБС-ийн Ч. Дэчинпунцаг эрхлэгчтэй физик электроникийн тэнхимийн хамт олонд намайг дэмжиж, тусалж байсанд баярлалаа гэж хэлмээр байна. -Таны судалгааны бүтээл хараахан дуусаагүй байгаа гэлээ. Эцсийн бүтээгдэхүүн болсон үед хүмүүст хэр ач тустай байх бол? Ер нь ийм төрлийн судалгааны бүтээл манай улсад өмнө нь хийгдэж байсан уу? Зарим хүмүүст энэ бүтээл тийм ч хэрэгтэй мэт санагдахгүй байх л даа. Гэхдээ хүний хараа хяналтанд байдаг тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэрэгтэй байх болов уу гэдэг үүднээс л хийсэн. Ийм төрлийн судалгааны ажил гадаадын улс, орнуудад нилээд эрчимтэй хөгжиж байгаа. Манай улсын хувьд бол хамгийн анхных нь байж магадгүй юм. Тиймээс намайг хөрөнгө санхүүгийн хувьд дэмжээд мөн тархины талаар тайлбарлаж зөвлөгөө өгөх хүн байвал их хэрэгтэй байна, энэ зүйлээ бүтээгдэхүүн болгож гаргахад ч тус нэмэр болно. -Уг бүтээлийн давуу болон сул тал нь юу байна вэ? Мэдээж Монгол хүнд зориулж Монголд үйлдвэрлэсэн тэргэнцэр гэдгээрээ давуу талтай. Хийгээд бэлэн болохоор сул тал гарах л байх. Гэхдээ тэр бүгдийг сайжруулахын төлөө ажиллана. -Таны бүтээл нилээд өндөр өртгөөр бүтсэн юм шиг санагдлаа. Бүтээлээ хийхэд шаардлагатай материалыг өөрийнхөө мөнгөөр авдаг уу? Тэгэлгүй яахав. Ер нь электроникийн чиглэлээр судалгааны бүтээл хийх тийм ч амар биш л дээ. Монголд энэ чиглэл сайн хөгжөөгүй байна. Нэг мэдрэгч хэрэгтэй боллоо гэхэд тэр нь Монголд байхгүй учраас гадаад руу захиж авдаг байх жишээтэй. Заавал гадаадын юм гэлгүй өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлаад хийе гэж зорьж хэд хэдэн мэдрэгч хийж туршсан. Гэхдээ тухайн үед тархины цахилгаан импульсыг авч чадаж байсан ч боловсруулалт хийхэд хангалттай сайн байгаагүй. Тэгээд судалгааныхаа явцад бэлэн мэдрэгч байдгийг мэдсэн. Ингээд хоёр ч удаа АНУ руу мэдрэгч захиж авчирч туршилт хийсэн маань амжилттай болсон. Хамаг цалингаа энэ судалгааныхаа ажилд зарцуулсан. Гэхдээ нилээд өртөг ордог ч хийсэн бүтээлээ ажиллуулж үзэх чин хүсэл байсан болохоор захиж авсан даа. -Бүтээлээ хийхэд хэр хугацаа зарцуулсан бэ? Энэхүү бүтээлийг хийхэд бараг 2 жил зарцуулж байна. Хамгийн гол нь хүний тархинд мэдээлэл хэрхэн дамждаг, цахилгаан импульс хэрхэн үүсэж бий болдог, түүний физик процесс нь юу юм? гэх мэт олон зүйлийг ойлгож, судлах хэрэгтэй байсан. Би өөрөө электроникийн инженер мэргэжилтэй хүн учраас анагаах ухааны тал дээр хүндрэл нилээд гарсан. Тэгээд интернэт болон номны тусламжтай судалсан. Үүний дараа мэдрэгчээ хийж эхэлсэн дээ. Зэс хавтан дөрвөлжилж хөрөөдөж байгаад тэрийгээ электрон схемтэйгээ холбогч утасны тусламжтайгаар холбон духан дээрээ скочоор нааж байгаад ганцаараа туршилтаа хийж байсан. Хамгийн анхны туршилтаа хийгээд осцилоскофоор харсан чинь цахилгаан импульс ялгарсан. Тэр үед ямар ч байсан хийж болох юм байна гэж бодоод их урам авсан даа. Тэгээд цааш нь хэд хэдэн мэдрэгч сольж үзсэн. Монголоос мэдрэгч хайх хэцүү байсан. Тэгээд эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирдэг нэг компаниас зориулалтын малгай бүхий мэдрэгчийг авч хэрэглээд тэр нь амжилттай болсон боловч зориулалтын өсгөгч олдоогүй учраас бас л асуудал гарч ирсэн. Ингээд дахиад нэг мэдрэгч захих хэрэгтэй болсон. Тэгээд АНУ-аас мэдрэгч захисан нь бараг сар гаруйн дараа ирсэн боловч ажиллаагүй. Тэгээд дахиад л захисан. Энэ мэтчилэн зүйлээс болоод их хугацаа алдсан. “Эврика” болох цаг тулчихсан байсан болохоор сүүлийн сар гаруйн хугацаанд нойр хоолгүй ажил дээрээ сууж ажилласан. “Эврика” болохоос өмнө 7 хоногийн өмнө эхний үр дүн гараад тэргэнцэрийг хөдөлгөж чадсан. Гэхдээ асуудал бэрхшээл гарах бүрт Улаанбаатар Сургуулийн ФЭТ-ийн багш нар маань маш их санал зөвлөгөө өгч байсан. Тэднийхээ тусламжтай ямарч байсан эхний үр дүнд хүрсэн дээ. -Залуу судлаачдад бүтээлээ хийхэд санхүүгийн бэрхшээлээс гадна өөр ямар хүндрэл гарч байна вэ? Яг миний хийж байгаа судалгааны ажил Монголд анх удаа хийгдэж байгаа учраас тархины тухай мэргэжлийн хүнээс асуух зүйл их гарч байсан. Гэхдээ манай сургуулийн багш нар зөвлөгөө өгч байсан. Дээр нь мэдээж санхүүгийн асуудал их хүндрэлтэй байлаа. Бэрхшээл тулгарч байсан ч зориод хийвэл бүтэхгүй юм гэж байхгүй л дээ. -Таны бодлоор Монголын залуу судлаачид олон улсын түвшинд хаана нь явна вэ? Тэднийг салбарын яам нь бодлогоор хэр дэмжиж байна вэ? Залуу судлаачдыг оролцуулсан тэмцээн уралдаан, ЭШБХ зохион байгуулагдах болсон нь үнэхээр сайшаалтай. Гэхдээ илүү сайн дэмжээд өгвөл Монгол хүн аль ч салбарын тэргүүнд байна уу гэхээс сүүлд орохгүй гэдэгт би итгэж байна. Тэдний хийж байгаа бүтээлийг олон хүнд сурталчилан таниулж , тодорхой хэмжээний урамшуулал олгож байвал хүн хийж байгаа бүтээлээ илүү сайн, чанартай хийгээд явах боломжтой гэж боддог. Цаашид ямар судалгааны бүтээл дээр ажиллах гэж байна вэ? Одоо дээрх бүтээлийнхээ үр дүнг үзнэ дээ. Санхүүгийн боломж гарвал шинэ мэдрэгч захина. Гэхдээ энэ мэдрэгчиндээ тулгуурлаад ямар ч байсан эхэлсэн бүтээлээ дуусгана. Цаашид юу хийхээ, ямар бүтээл дээр ажиллахаа сайн мэдэхгүй л байна. Гэхдээ электроникийн инженер гэсэн мэргэжлийнхээ үр дүнг гаргаж хүнд хэрэгтэй юм хийхийг зорино доо. -Сүүлийн үед томоохон компаниуд чадварлаг залуучуудыг их дэмждэг болсон шүү дээ. Өөрийн чинь бүтээлийг дэмжих компаниудад хандаж юу гэж хэлмээр байна? Чадварлаг залуучууд, оюутнуудыг сүүлийн үед дэмждэг болсонд үнэхээр баяртай байна. Миний одоо хийж байгаа зүйлийг маань ойлгоод дэмжээд өгвөл би илүү ихийг хийж бүтээхийн төлөө хичээж ажиллахад бэлэн. Ер нь залуу судлаачид мэдлэгийн хувьд бусад орны залуучуудаас доогуур орохгүй болов уу. Ганцхан техник технологийн дэвшил болон санхүүгийн асуудал гол бэрхшээл нь болдог. Тиймээс хийж бүтээх эрмэлзэлтэй залуучуудаа дэмжээд өгвөл хаана ч гологдохгүй шинэ содон бүтээл хийх бүрэн боломжтой гэж боддог. Гэхдээ бид байгаа боломжоо ашиглаад хийвэл болохгүй юм гэж байхгүй. Учир нь бид Монгол хүмүүс шүү дээ.
Мэдээ мэдээлэл
Фото мэдээлэл
Видео мэдээлэл
Блог
“Мандарваа” төрснөөсөө хойш анх удаа
2013.05.21
Дэлгэрэнгүй ...
Tweet
Ёслол алгасдаггүй эрхэм
2013.05.21
Дэлгэрэнгүй ...
Tweet
Даруухан “Цогоо гуай”
2013.05.21
Дэлгэрэнгүй ...
Tweet
Бүх мэдээ
Бүх мэдээ
“Мандарваа” төрснөөсөө хойш анх удаа
2013.05.21
Дэлгэрэнгүй ...
Tweet
Ёслол алгасдаггүй эрхэм
2013.05.21
Дэлгэрэнгүй ...
Tweet
Даруухан “Цогоо гуай”
2013.05.21
Дэлгэрэнгүй ...
Tweet
Бүх мэдээ
Танан охиндоо тусалцгаая
2013.05.01
Танан охиндоо тусалцгаая
Дэлгэрэнгүй ...
Tweet
"ОНЫ ЗАЛУУ"-гийн лекц 2013.05.06-ны 15:00 цагаас Төрийн ордонд
2013.05.01
"ОНЫ ЗАЛУУ"-гийн лекц 2013.05.06-ны 15:00 цагаас Төрийн ордонд
Дэлгэрэнгүй ...
Tweet
"Эврика 2013" Багш, Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
2013.05.01
"Эврика 2013" Багш, Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
Дэлгэрэнгүй ...
Tweet
Бүх мэдээ
Бүх мэдээ
нүүр хуудас
Электрон шуудан бүртгүүлэх: