326336, 322642, 321814

myf@myf.mn

Хандив

Мэдээ мэдээлэл

2014-02-07 18:08:29

МЗХ-ны дэргэдэх “Залуу Малчдын Хороо” залуу малчдын талаар олон ангит кино хийнэ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу Малчдын Хороо”-ны дарга Б.Олзвой:

 

Сайн байна уу? Оны өмнөхөн МЗХ-ны дэргэд “Залуу Малчдын Хороо” байгуулагдсан. Энэ хороог байгуулах болсон учир шалтгаан болоод хороо байгуулсанаар ямар ач холбогдолтой байх тухай яриагаар ярилцлагаа эхэлье.

Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн оноос эхлэн өнөөг хүртэл залуучуудын 17 хороог байгуулсан бөгөөд 18-39 насны тухайн салбарт ажилладаг болон тухайн салбарт харъяалагддаг, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг залуучуудын нэгдэлийг бий болгосон.Энэ үүднээсээ өнгөрсөн онд МЗХ-ын гүйцэтгэх хорооноос “Залуу малчдын хороо”-г байгуулах санал тавьсан юм. Тэгээд анхныхаа хурлыг 12-р сарын 20-ны өдөр хийж МЗХ-ны дэргэдэх “Залуу малчдын хороо”-г байгуулж байсан бөгөөд Хөдөө аж ахуйн салбарын, төрийн болон төрийн өмчит компани, байгууллага, хувийн хэвшлийн компанийн төлөөлөл оролцож даргаар нь намайг томилж үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн юм. Залуу малчдын хороог байгуулах болсны учир гэвэл юун түрүүнд хоёр зүйлийг дурьдах хэрэгтэй байх. Нэгт гэвэл Монгол улс эдийн засаг талаасаа мал аж ахуйн хоёрт гэвэл хүн амзүйн бүтэц талаасаа залуучуудын орон. Гэтэл сүүлийн жилүүдэд мал сүрэг өсөхийн хирээр малчдын тоо  эрчимтэй буурч эхэлсэн. Ялангуяа залуу малчид. Сүүлийн хоёр жилийн хугацаанд малчдын тоо 41600-аар буурсны 32300 нь 15-34 насны залуу малчид байгаа нь бидний анхаарлыг татсан. Энэ үзэгдэл амьдрал дээр бүр ч тод харагддаг. Нэг хот айлд буухад хоёр хөгшин эсвэл нэг хархүү мал маллаж байхтай бид олон таардаг. Хөдөөгүүр сургалт, уулзалт зөвлөгөөний ажлаар явж байхад ахмад малчид “мал маллах залуу хүнгүй боллоо, энэ асуудлыг төр засаг анхааралдаа авах хэрэгтэй байна” гэдэг санал бол байнга гарч байдаг. Тиймээс монголын нийт залуучуудын 11 хувийг эзэлдэг малчин залуусын асуудалд анхаарал хандуулж, малчдын залуу халааг бэхжүүлэх, эдийн засгийн хувьд дэмжих, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Малчин” сургалт мэдээллийн агентлаг, “Монголын Залуу Малчдын Хөгжлийг Дэмжих Холбоо” ТББ хамтран МЗХ-ны дэргэд “Залуу Малчдын Хороо”-г байгуулаад байна.

Залуу малчид цөөрснөөр нийгэмд ямар сөрөг үр дагавар гарах вэ? Магадгүй залуучууд нийгмийнхээ аль хөгжиж буй орчин, тав тухтай амьдрал руу тэмүүлэх нь өөрөө зөв зүй тогтол юм биш үү? 

Өнгөц харахад таны хэлж байгаатай санал нийлж болно. Нээрээ тэд яагаад заавал хөдөө хэцүү нөхцөлд ажиллаж амьдраад бусад нь хотруу нүүж сайхан амьдрах ёстой гэж. Гэхдээ үнэхээр сайхан амьдрал хот, суурин газарт байна уу гэдгийг бид бас бодож үзэх хэрэгтэй.

Өнгөрсөн зун бид Монгол улсын дөрвөн бүс нутаг буюу Ховд, Дундговь, Хөвсгөл, Хэнтий аймгийн малчдаас судалгаа авч үзэхэд 70 гаруй хувь нь бүрэн бус дундаас доош боловсролтой байсан. Тэгвэл жил бүр хөдөө орон нутгаас Улаанбаатар хотруу 12000 гаруй иргэн шилжин орж ирж байна. Гэтэл тэд ирээд бүгд ажилтай болж амьдрах нөхцөл нь сайжирсан уу гэвэл үгүй. Харин ч ажилд оръё боловсролын түвшин хүрэхгүй, хүүхдүүдийг нь авах сургууль олдохгүй, эмнэлэгт үзүүлье ээ харъяалал байхгүй, тэгээд хураасан жаахан юмаа идэж дуусаад ядууралд өртсөн хүмүүсийн жишээ зөндөө. Нөгөө талаас хөдөө цэнгэг агаарт мал сүргээ адгуулаад хэнээс ч гуйхгүй сайхан амьдарч байгаа залуусын жишээ бас зөндөө байна.

Нэг жишээ дурьдахад саяхан Сүхбаатар аймгийн төвд хаус маягийн шинэ орон сууц ашиглалтанд ороход дан малчид худалдаж авсан байхад, Булган аймгийн мянгат малчин залуу малынхаа ашгаар нэг жилд нэг өрөө байр Улаанбаатар хотод худалдаж авдаг жишээ байна. Мэдээж жилийн тэн хагас нь хүйтэн, сэрүүн нөхцөлд мал маллагаа нь явагддаг болохоор малчны амьдрах нөхцөл зарим талаараа хүнд л байх. Гэхдээ хотын энэ их утаан дунд хийсэн ажилгүй, хураасан хөрөнгөгүй өдөр хоногийг аргацааж өнгөрөхөөс хэцүү байна гэж бодохгүй  байна. Тэгэхээр залууст амьдралын яг энэ бодит дүр төрхийг нэмэрлэж хачирлахгүй хүргэмээр байгаа юм.

Ер нь залуу малчид энэ эрчээрээ буурах юм бол 10 жилийн дараа гэхэд мал маллах хүнгүй, алс хязгаар нутаг нь эзэнгүй үлдэх аюул нүүрлэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс бид энэ асуудлыг ганцхан эдийн засгийн өнцгөөс нь харж шүүмжлэх бус улс, үндэсний аюулгүй байдал талаас нь ч бас бодолцож үзэх ёстой.

Залуу малчдын өмнө тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

Тулгамдаж байгаа гэхээсээ илүүтэй, залуусын мал аж ахуйгаас хөндийрч байгаа шалтгаан гэвэл илүү оновчтой байх. Монгол улс өнөөдөр  45 сая малтай, 2012 оны байдлаар 289 мянган малчинтай байна гэсэн статистик бий. Гэтэл үүний 67.1 хувь нь 200-аас доош толгой малтай байгаа нь малаас олох орлого нь амьдралаа авч явах хэмжээнд хүрэлцэхгүй байна. Ялангуяа цалин, тэтгэвэр тэтгэмж гэх юмгүй залуу малчдын хувьд энэ хүндээр тусч төв суурин газар бараадах нэг шалтгаан нь болж байна. Нөгөө талаас малчин хүний амьдралын чанарын асуудал. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүссэн цагтаа авч чадахгүй, техник, технологийн хөгжлөөс хоцрогдох,  нийгмийн амьдралд оролцох боломжгүй байдал. Гуравт гэвэл өнөөдөр малчдын нэр хүнд, үнэлэмж бага. Ялангуяа залуу малчид бараг хөдөөнийх гэж хэлүүлэхээсээ ичдэг болтлоо өөртөө итгэлгүй болж хувирсан. Гэтэл тэд чинь баялаг бүтээгчид, улс орныхоо хил хязгаарыг сахин хамгаалагч “баатрууд” шүү дээ.  

Танай хороо залуу малчдын яг ямар асуудлыг барьж ажиллах вэ?

Бид залуу малчдын талаар баримтлах урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, малчдын нэр хүндийг өсгөх, сайн малчдын туршлагаас суралцуулах, амьжиргааны хувьд дэмжих, гээд тодорхой зүйлүүдийг төлөвлөөд ажилдаа орчихсон явж байна.

Тухайлбал малчны нэр хүндийг өсгөх тал дээр ямар ажил хийх гэж байгаа талаар сонирхвол?

Малчин хүний ажил хөдөлмөр, амьдралын мөн чанарыг бодитоор харуулж, хөдөө нутагт сайхан амьдрах боломж байдгийг харуулсан 25-30 ангит “Малчин заяа” уран сайхны кино төслийг хэлж болж байна.

Сайхан сонсогдож байна. Кино гэснээс та “Монгол Малчин” мэдээллийн агентлагийнхаа талаар бидэнд ярихгүй юу?

Манай агентлаг мал аж ахуйн салбарт мэдээлэл, сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Малчдад зориулсан “Монгол малчин” сэтгүүл маань гэхэд малчдын хамгийн унших дуртай сэтгүүл болж чадсан. Одоо 12 дахь дугаараа гаргах гэж байна. Цаашлаад мал аж ахуйн чиглэлээр сургалт судалгааны томоохон ажлуудыг зохион явуулахаар төлөвлөсөн байгаа. 

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Сүүлчийн асуулт. Хөдөө орон нутагт байгаа залуу малчид танай хорооны гишүүн болох боломжтой юу?

Бүрэн боломжтой. МЗХ өнгөрсөн онд бүх аймгуудад очиж чуулганыг нь зохион байгуулж тэргүүнийг сонгон үйл ажиллагааг тогтворжуулж идэвхижүүлсэн. Энэ нь бидэнд ажлаа явуулахад их дөхөм болж байгаа бөгөөд 16-39 насны малчин залуу сумынхаа залуучуудын холбооны даргад хэлж бүртгүүлээд гишүүнээр элсэх бүрэн боломжтой болсон юм. Учир нь МЗХ-ны гүйцэтгэх хороо болон аймаг, сумын Залуучуудын салбар холбоод хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг нь хорооны үйл ажиллагааг явуулахад саадгүй болж, залуучуудыг олноор хамруулах, илүү олон хүнд хүрч ажиллах боломжийг бүрдүүлж өгсөн гэж хэлж болно. Залуучууд хорооны гишүүн болсноор МЗХ-ны дэргэдэх “Залуу Малчдын Хороо”-ны зүгээс хөдөө орон нутагт зохион байгуулах бүхий л арга хэмжээнд давуу эрхтэй оролцоно доо.


Холбоотой мэдээ

МЗХ-ны талаар сонинд гарсан мэдээ, материалууд /2014.12.09/

МЗХ-ны талаар сонинд гарсан мэдээ, материалууд /2014.12.09/

2014-12-09 12:19:24  |  Цааш...

Туурайн мөрөөр... аяллын цуврал нэвтрүүлэг - МЗХ-ны дэргэдэх Аялал Жуулчлалын Корпораци

Туурайн мөрөөр... аяллын цуврал нэвтрүүлэг - МЗХ-ны дэргэдэх Аялал Жуулчлалын Корпораци

2014-11-10 19:11:35  |  Цааш...

МЗХ-ны Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга П.Анхжаргал: 16 настнуудын сар болгон зарлалаа

МЗХ-оос сарыг 16 настнуудын сар болгон зарлажээ. Энэ хүрээнд ямар ажил өрнүүлэхээр төлөвлөөд байгаа талаар МЗХ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Анхжаргалаас тодрууллаа.

2014-11-10 11:14:55  |  Цааш...

МЗХ-ны дэргэдэх Полиси төв үйл ажиллагаагаа идэвхижүүллээ

Полиси төв нь 1989оны нэгдүгээр сард эрдэм шинжилгээ сургалтын төв нэртэйгээр байгуулагдсан бөгөөд зах зээлийн эдийн засаг, төр, эрх зүйн шинэчлэлтийн тухай бодлого, гадаад хэлний мэдлэг олгох, урт богино

2014-10-22 11:14:24  |  Цааш...

МЗХ-ны талаар сонинд гарсан мэдээ, материалууд /2014.10.15/

МЗХ-ны талаар сонинд гарсан мэдээ, материалууд /2014.10.15/

2014-10-15 11:38:26  |  Цааш...

МЗХ-ны БТГ-ын ахлах мэргэжилтэн Ч.Хонгорзул: Хятадын муж бүрээс ирсэн залууст монголын соёл уламжлалыг таниулахын зэрэгцээ 2 орны залуус хамтран ажиллах таатай нөхцөл бүрдсэн

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрийг 3 дах жилдээ хэрэгжүүлж байна. Өнгөрсөн оны 11-р сард хоёр орны залуучууд туршлага солилцооны хөтөлбөрийн дагуу

2014-09-19 17:44:41  |  Цааш...

МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат BON Appetit нэвтрүүлэгт оролцлоо

МЗХ-ны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат BON Appetit нэвтрүүлэгт оролцлоо

2014-09-15 12:39:04  |  Цааш...

МЗХ-ны захиалгат анги нээгдлээ

Тэртээ 1920 оод онд анхлан байгуулагдаж түүхийн олон цаг үед залуучуудаа нэгтгэн манлайлж ирсэн Монголын Залуучуудын Холбоо одоо ч шинэ үеийн залуучуудынхаа дунд нэр хүндтэй явж байгаа билээ. 2012 оноос хойш

2014-09-11 09:03:40  |  Цааш...

Сэтгэгдэл үлдээх

хэрэгжүүлж буй аян, төсөл хөтөлбөрүүд

  • Холбоо барих
  • Монголын Залуучуудын Холбоо Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 42 Утас: 326336, 322642 321814 (Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж) Факс: 322046, 322643 И-Мэйл:
  • Электрон шуудан бүртгүүлэх:

2013 © Copyright. www.myf.mn