2019-07-10 МЗХ
Admin Admin 91

МХЗЭ-ийн ахмадууд төрийн дээд одон медалиар шагнагдлаа

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан МЗХ-оос  Хувьсгалт Залуучуудын Эвлэлд ажиллаж байсан ахмадуудаа Төрийн дээд одон медалиар шагнаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан ХЗЭ-ийн ахмад ажилтан Ж.Янжмаа, Хоролсүрэн нарыг “Алтан гадас “одонгоор шагнасныг МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат гардуулан өглөө.

Н.Хоролсүрэн нь 1963-1965 онд Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний анги,1967-1969 онд Багшийн техникумыг ном зүйч мэргэжлээр, 1972-1974 онд Эвлэлийн ажилтан бэлтгэх курс,1974-1978 онд Намын удирдлагын институтыг улс төрч, нийгмийн ажилтан мэргэжлээр тус тус дүүргэсэн.

1970 -1984 он хүртэл МХЗЭ –ийн Төв хорооны үзэл суртлын хэлтэст номын сангийн эрхлэгч, номын санчаар ажиллаж байсан билээ. 

Ж.Янжмаа нь 1976-1979 онд Ажилчны районы ХЗЭ-ийн хороонд үзэл суртал хариуцсан зааварлагч, 1979-1984 онд Цэцэрлэгийн багшийн сургуулийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1984-1986 онд Талхны үйлдвэрийн ХЗЭ-ийн хорооны дарга, 1986-1989 онд Автобусны 1-р баазад ҮЭ-ийн хорооны дарга хийж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм.




Сэтгэгдэл ачааллаж байна ..