Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачлагат төслийг хэрэгжүүлнэ
2015-03-19 МЗХ
eenee-DELETED 252

Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачлагат төслийг хэрэгжүүлнэ

Монголын Залуучуудын Холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, Залуу дугуйчин клуб, Найс байк клуб, Cannondale, Attila, Trek дугуйн дэлгүүр болон бусад байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар ” санаачлагат төслийг хэрэгжүүлэхээр болжээ. МЗХ-оос дөрөвдүгээр сарыг “Бүтээх” сар болгон зарласан  бөгөөд энэхүү сарын нэг томоохон ажил нь уг төсөл юм. “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр сүүлийн  хоёр жилийн хугацаанд дугуйн хэрэглээг 7 дахин нэмэгдүүлсэн тоо баримт бий.Иймд дугуйчдад хамгийн их хэрэгцээтэй байгаа дугуйн зогсоолыг нийслэлд үйл ажиллагаа явуулж их, дээд сургууль, төр хувийн хэвшлийн бүхий л байгууллагууд нэвтрүүлбэл, дугуй унах иргэдийн тоо нэмэгдэж, нийслэл хотын асуудал болоод байгаа замын түгжрэлийг бууруулах нэг том шийдэл болж өгөх юм. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..