Тун удахгүй хахууль өгсөн тал нь хэргээ илчилэн ирвэл хариуцлага хүлээлгэдэггүй хуультай болно
2013-03-20 МЗХ
eenee-DELETED 153

Тун удахгүй хахууль өгсөн тал нь хэргээ илчилэн ирвэл хариуцлага хүлээлгэдэггүй хуультай болно

МЗХ-ны “Залуучуудын хууль, эрх зүйн хороо”-ноос зарим хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар өнгөрсөн 7 хоногт хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. “Улс төрийн намын тухай хууль”, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль” болон “Авлигатай тэмцэх тухай хууль”-нд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж, тэд энэ хаврын чуулганд УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан өргөн барихаа мэдэгдсэн. Тэгвэл МЗХ-ны “Монгол Улсын эрүүгийн хууль”, “Авлигатай тэмцэх тухай хууль”-нд оруулах зөвхөн авлига авсан субьектэд хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох нэмэлт өөрчлөлтийн санал аль хэдийнээ хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан бололтой. Энэ талаар сайд өөрийн твиттер хуудсандаа “Тун удахгүй хахууль өгсөн тал нь хэргээ илчилэн ирвэл хариуцлага хүлээлгэдэггүй хуультай болно” гэж жиргэжээ. Энэ хаврын чуулганаар МЗХ-ны оруулж байгаа энэхүү хуулийн төслийн санал батлагдаж зөвхөн авлига авсан иргэнд хариуцлага хүлээлгэдэг авлигын шинэ хариуцлагын тогтолцоотой болох нь ээ.

Сэтгэгдэл ачааллаж байна ..