“Хаврын баяр” бүжгийн наадам дахин сэргэж бүжгэнд хайртай хүн бүрийг баярлууллаа
2019-05-24 МЗХ
Admin Admin 71

“Хаврын баяр” бүжгийн наадам дахин сэргэж бүжгэнд хайртай хүн бүрийг баярлууллаа

Бүжигт хайртай хэн бүхний хувьд энэ хавар нэгэн сайхан мэдээ дуулдсан нь “Хаврын баяр” бүжгийн наадам дахин сэргэж, зохион байгуулагдсан үйл явдал байлаа. МЗХ-оос санаачлан 1984 оноос  жил бүрийн хавар хүүхэд, өсвөр үе, оюутан, залуучууд, ахмадуудын дунд  “Хаврын баяр” бүжгийн наадмыг зохион байгуулж ирсэн түүхтэй. Сүүлийн    8 жил зохиогдоогүй тасарсан байсан энэхүү наадмыг энэ жил Цэнгээнт бүжиг, Латин америк бүжиг, Нийтийн цэнгээнт бүжиг,Зохиомжит бүжиг, Ардын бүжиг гэсэн төрлүүдээр  2019 оны 05-р сарын 22-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд амжилттай зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, Нийслэлээс шалгарсан 70 багийн 1000 гаруй бүжигчид оролцлоо.

    “Хаврын баяр-2019” наадмын ерөнхий зохион байгуулагчаар  “Монголын Залуучуудын Холбоо”, хамтрагч байгууллагаар “Монголын Бүжгийн Зөвлөл”, “Натурданс продакшн”, дэмжигч байгууллагаар Соёл Урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл Урлагийн газар, Монгол бөхийн өргөө , Монголын сурагчдын холбоо хамтран ажилласан.

     Ерөнхий шүүгчээр СТА Монголын бүжгийн зөвлөлийн Ерөнхий Нарийн Бичгийн дарга А.Амармэнд , шүүгчдээр МУГЖ Ц.Алтангэрэл,  МУГЖ  Ш.Одонтуяа, СТА Мөнгөнцэцэг, СТА МБЗ-ийн Нийтийн цэнгээнт бүжгийн хэлтсийн дарга Б.Булганбаяр, СТА Б.Буянжаргал, СТА МБЗ-ийн Мэргэжлийн хэлтсийн дарга Д. Ганбаяр, Монголын бүжгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, улсын шүүгч Д.Ганцог, СТА Сувдаа, СТА Алтантуяа, СТА Дэлгэрмаа нар ажиллалаа.

Насны ангиллын хувьд Цэцэрлэгийн нас, Бага нас, Сургуулийн бага нас,Сургуулийн дунд нас, Сургуулийн ахлах нас,Оюутан залуучуудын нас, Ахмадын нас гэсэн ангилалтай явагдсан юм.

Оролцогчид:

Аймаг: Сэлэнгэ аймаг, Орхон аймаг, Дархан-уул аймаг, Төв аймаг, Баянхонгор аймаг, Булган аймаг, Дорнод аймаг, Дорноговь аймаг, Өмнөговь аймаг

Дүүрэг: Баянгол дүүрэг, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Хан-Уул дүүрэг, Багануур дүүрэг, Налайх дүүрэг, Сонгино хайрхан дүүргийн нийт 1015 бүжигчид оролцлоо.

Тус наадмын Гала тоглолтын үеэр МЗХ ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүдэй нийт оролцсон хамтлаг бүжигчдэд амжилт хүсч, “Хаврын баяр” наадмыг  цаашид жил бүр үргэлжлүүлэн зохион байгуулахаа  мэдэгдсэн юм. Мөн амжилт гаргасан дасгалжуулагч  багш Б.Сэлэнгэ, Б.Урантогос, Н.Мөнх-Эрдэнэ нарыг МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар”, энэ жилийн “Хаан Хатан”-аар шалгарсан бүжигчин Л.Болорчулуун, С.Оюунчимэг нарыг “ Тэргүүний залуу” медалиар тус тус  шагнаж урамшууллаа.

 “ХАВРЫН БАЯР-2019” улсын XXVIII удаагийн уламжлалт бүжгийн наадмын нэгдсэн дүн мэдээ

1

Цэцэрлэгийн нас /04-05 нас/

Латин америк бүжгийн цомирлог

 

2

Бага нас /06-08 нас/

Европын цэнгээнт бүжгийн цомирлог

3

Сургуулийн бага нас /09-11 нас/

Латин америк бүжгийн цомирлог

      1-р байр Дархан-Уул аймаг Свэй клуб Smile хамтлаг

2-р байр УБ Гуа үжин клуб Цоглог хамтлаг

3-р байр Дархан-Уул аймаг Вишн дансе клуб Солонго хамтлаг

4

Цэцэрлэгийн нас /04-05 нас/

 

 Зохиомжит бүжиг   

      1-р байр УБ Баян гол дүүрэг 120-р цэцэрлэг

5

Бага нас /06-08 нас/

Латин америк бүжгийн цомирлог

6

Сургуулийн бага нас /9-11 нас/

Европын цэнгээнт бүжгийн цомирлог

      1-р байр УБ Гуа үжин хамтлаг

      2-р байр Дархан-Уул аймагВишн дансе клуб солонго хамтлаг

      3-р байр Сэлэнгэ аймаг Бугант тосгон Сийлэн хамтлаг

7

Ахмад-1 нас /35+55 нас/

Нийтийн цэнгээнт бүжгийн цомирлог

     1-р байр УБ Соёмбо хамтлаг

     2-р байр Дорноговь аймаг Говийн жавхаа

8

Ахмад-2 нас /56 ба түүнээс дээш нас/

Нийтийн цэнгээнт бүжгийн цомирлог

    1-р байр Дархан Свэй клубын Хос Хэмнэл хамтлаг

    2-р байр УБ Сарны танго клуб С.Т дансе хамтлаг

9

Байгууллагуудын АШТ

Нийтийн цэнгээнт бүжгийн цомирлог

    1-р байр УБ Баянгол дүүрэг Эрдмийн өргөө сургуулийн багш нарын хамтлаг

10

Цэцэрлэгийн нас /04-05 нас/

Ардын бүжиг

11

Бага нас /06-08 нас/

Ардын бүжиг

12

Сургуулийн бага нас /09-11 нас/

Ардын бүжиг

1-р байр Дархан Эрдэнэс-3

2-р байр Сэлэнгэ аймаг  Ерөө сум, Хатан ерөө клуб Хараацай хамтлаг

13

Сургуулийн дунд нас /12-15 нас/

Ардын  бүжиг

           1-р байр Дархан-Уул аймаг Кристал клуб Болор-5 хамтлаг

2-р байр Сэлэнгэ аймаг Мандал сум Нарны домог хамтлаг

3-р байр Сэлэнгэ Ерөө сум, Сондор хамтлаг

14

Сургуулийн ахлах нас /16-18 нас/

Ардын  бүжиг

1-р байр УБ хот багануур дүүрэг бүжиг бүжиг хамтлаг

2-р байр УБ хот  28-р сургууль Монгол угалз хамтлаг

15

Оюутан залуучуудын нас /19 ба түүнээс дээш нас/

Ардын  бүжиг

1.      УБ Сарны танго клуб Сарны танго-1 хамтлаг

1-р байр

16

Цэцэрлэгийн нас /04-05 нас

Латин бүжиг

1-р байр УБ хот рояаль дансе хамтлаг

17

Бага нас /06-08 нас/

Латин бүжиг

1-р байр УБ хот рояаль дансе -1 хамтлаг

2-р байр УБ хот гуа үжин клубын шувуухай хамтлаг

            3-р байр УБ хот гуа үжин клубын сэтгэмж

18

Сургуулийн бага нас /09-11 нас/

Латин бүжиг

1-р байр Дархан-уул аймаг Вишн дансе клуб Сондор хамтлаг

      2-р байр Дархан-Уул аймагКристал клуб Болор-Эрдэнэс-3 хамтлаг

      3-р байр УБ хот Рояаль дансе-1 хамтлаг  

19

Сургуулийн дунд нас /12-15 нас/

 

Латин бүжиг

      1-р байр  УБ хот Сарны танго-2 хамтлаг

      2-р байр Дархан-Уул аймаг Свэй клуб Эмоци хамтлаг

      3-р байр УБ хот Рояаль дансе

20

Сургуулийн ахлах нас /16-18 нас/

Латин бүжиг

      1-р байр Орхон аймаг Оддын гялбаа хамтлаг

      2-р байр Дархан-Уул аймаг  Гэгээ хамтлаг

      3-р байр Дархан Уул аймаг Свэй клуб  Fire

21

Оюутан залуучууд нас /19 ба түүнээс дээш нас/

Латин бүжиг

      1-р байр УБ Сарны танго-1

22

Ахмад нас

Европын цэнгээнт бүжиг

      1-р байр УБ Дансе стар

23

Ахмад-1 нас “Хаан хатан” шалгаруулах тэмцээн

      1-р байр Нийтийн цэнгээнт бүжиг Л.Болорчулуун, С.Оюунчимэг ХААН ХАТАН

24

Оюутан залуучуудын “Хаан хатан” шалгаруулах тэмцээн

Европын цэнгээнт бүжиг

25

Ахмад-2 нас “Хаан хатан” шалгаруулах тэмцээн

Нийтийн цэнгээнт бүжиг Лхагвасүрэн, Алтантуяа ХААН ХАТАН                          

26

Сургуулийн дунд нас /12-15 нас/

Европын цэнгээнт бүжгийн цомирлог

       1-р байр  Дархан-Уул аймаг Шигтгээ

       2-р байр Дархан-Уул аймаг 15-р сургууль Болор-5

       3-р байр Сэлэнгэ аймаг Ерөө сум, Хатан ерөө клуб Сондор хамтлаг

27

Сургуулийн ахлах нас /16-18 нас/

Латин америк бүжгийн цомирлог

      1-р байр Дархан-Уул аймаг Свэй клуб Свэй-2 хамтлаг

      2-р байр УБ 141-р сургууль Энжа хамтлаг

28

Оюутан залуучуудын нас /19 ба түүнээс дээш нас/

Европын цэнгээнт бүжгийн цомирлог

      1-р байр УБ хот Гуа үжин клуб J.U.S хамтлаг

29

Сургуулийн дунд нас /12-15 нас/

Латин америк бүжгийн цомирлог

       1-р байр Дархан-Уул аймаг Шигтгээ хамтлаг

       2-р байр Орхон аймаг Star Shuining клуб Оддын гялбаа-2 хамтлаг

       3-р байр Сэлэнгэ аймаг  Ерөө сум, Хатан ерөө клуб Сондор хамтлаг

30

Ахмад нас /45 ба түүнээс дээш нас/

Европын цэнгээнт бүжгийн цомирлог

      1-р байр УБ хот сарны танго С.Т дансе

       2-р байр Дархан-Уул аймаг Свэй клуб  Хос хэмнэл хамтлаг

31

Сургуулийн ахлах нас /16-18 нас/

Европын цэнгээнт бүжгийн цомирлог

       1-р байр Орхон аймаг Star Shuining клуб Оддын гялбаа-1 хамтлаг

32

Оюутан залуучуудын нас /19 ба түүнээс дээш нас/

Латин америк бүжгийн цомирлог

       1-р байр УБ хот АШУҮИС Дэлбээ хамтлаг





Сэтгэгдэл ачааллаж байна ..