NEXT STOP НААДМЫН ШИЛДЭГ ЭРХМҮҮДЭД "АЛТАН ГЭРЭГЭ"-г ГАРДУУЛЛАА
2018-02-08 МЗХ
Admin Admin 638

NEXT STOP НААДМЫН ШИЛДЭГ ЭРХМҮҮДЭД "АЛТАН ГЭРЭГЭ"-г ГАРДУУЛЛАА

Монголын Залуучуудын Холбоо, Залуу Удирдагч сан хамтран 25 дахь жилдээ NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадмыг зохион байгуулсан билээ. Энэ жилийн NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадам “Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн топ залуу”, “Шилжилтийн 25 жилийн эдийн засаг, бизнесийн топ залуу”, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г тодруулсан юм.


Шилжилтийн 25 жилийн Нийгэм, улс төрийн Топ залуугаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Шилжилтийн 25 жилийн Эдийн засаг, бизнесийн Топ залуугаар М-СИ-ЭС Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал шалгарч “Алтан Гэрэгэ”-н эзэд болсон бол



2017 оны “Бүтээгч улс төрч залуу”-аар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, 2017 оны “Бүтээгч бизнесмэн залуу”-гаар Монгол телевизийн захирал, Тэрэлж зочид буудлын захирал, Монголын Хэвлэл мэдээллийн удирдах зөвлөлийн дарга Ч.Номин тодорч, “Алтан Гэрэгэ”-ийн эзэн болсон билээ.


Энэ жилийн наадмын онцлог бол 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г тодруулаад зогсохгүй бүтээн байгуулалтын үеийг эмэгтэйчүүд эхлүүлж байгаа гэдгийг батлан харууллаа

МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Б.Бэлгүтэй, УХАГ-ын дарга Ю.Уугантөмөр, “Монгол Залуу Хүний Оролцоо”, “Бизнес Нэгдлийн дээд зөвлөл”-ийн тэргүүн А.Лхагвасүндэв, Их Монгол Язгууртан ТББ-ын ерөнхийлөгч Г. Оюун нар шилдгүүдэд "АЛТАН ГЭРЭГЭ"-г гардууллаа.


Сэтгэгдэл ачааллаж байна ..