2015-07-07 МЗХ
Admin Admin 420

Ч.Мөнгөндалай зүүн аймгуудыг дугуйгаар тойрох аяллаа энэ сарын 09-нд эхлүүлнэ


Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалай энэ удаад эх орныхоо зүүн аймгуудыг тойрон аялах аялалдаа энэ сарын 9-нд гарахаар болжээ.

Тэрээр 2014 онд баруун 13 аймгийн 210 гаруй сумын нутгаар дамжин, 167 хоногийн турш 6 200 км замыг унадаг дугуйтай туулсан бол энэ удаад Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг 8 аймаг, Налайх, Багануур, Багахангай гэсэн 3 дүүрэг, 60 гаруй сум, сууринаар, хилийн 3 зурвасаар дайран ойролцоогоор 5000 гаруй км замыг туулах юм байна.

Уг аялал арваннэгдүгээр сар хүртэл 4 сарын хугацаанд үргэлжлэх юм. Тиймээс түүний энэхүү эр зориг, сэтгэл зүтгэл гарган хийж буй дугуйн аяллыг дэмжин чин сэтгэлийн  хандив өргөөрэй.

Сэтгэгдэл ачааллаж байна ..