“Залуу Хүн”-2016 цуврал лекц өндөрлөлөө
2016-11-21 МЗХ
Admin Admin 306

“Залуу Хүн”-2016 цуврал лекц өндөрлөлөө

Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ намрын хамгийн сүүлийн зочноор Соёлын гавъяат зүтгэлтэн, Шог зураач С. Цогтбаяр уригдаж, Олон улсын бизнес, эдийн засгийн дээд сургуулийн оюутан залуустай чөлөөт ярилцлага өрнүүллээ.

С.Цогтбаяр Дүрслэх урла­гийн дунд сургууль дүүргэж "Үнэн", "Тоншуул" со­ниноос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 7-р ангиасаа хөгжмийн бичлэг, ном цуглуулж, рок, поп, соёл урлагт сэтгэл зүрхээ зориулж яваа уран бүтээлч юм.


                                        Зураг. Соёлын гавъяат зүтгэлтэн, Шог зураач С. Цогтбаяр

 Тэрээр оюутнуудтай залуу насны мөрөөдөл, хүсэл сонирхол хобби, зөв хандлага, өчигдөр ба өнөөдрийн боломжийн ялгаа, хайр дурлал гээд бүхий  л сэдвээр ярилцсан юм. Мөн тэрээр “Хүн хоорондын харилцаа, бусдад өөрийгөө илэрхийлж сурна гэдэг математикийн томъёонос илүү амьдралд хэрэг болох зүйл” гэдгийг онцлоод “Олон Улс, эдийн засаг, бизнесийн ухаанд суралцахын зэрэгцээ зөв хандлагын ухаанд суралц” хэмээн захилаа.

Ийнхүү залууст оюуны хөрөнгө оруулалт хийсэн “Залуу хүн” цуврал лекцийн энэ намрын дугаар өөр өөрийн өвөрмөц онцлог, мэдлэг  мэдээлэл дүүрэн болж өнгөрлөө.


Эргэн сануулахад, энэ намрын зочдоор "Глобал Бизнес Нэтворкинг Групп " ХХК-ийн захирал П.Эрдэнэтулга, “International Fashion Super Model” тэмцээний “Гранпри” шагналт загвар өмсөгч Э.Энхболд, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай,  “Авьяаслаг Монголчууд-2015” шоуны шилдэг оролцогч, “Aim4R” продакшны үүсгэн байгуулагч, бүжигчин Т.Саруултөгс, “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын магистр Б. Отгонбат, Шог зураач С. Цогтбаяр нар оролцлоо.

Ирэх хавар иргэн уулзацгаая залуус аа...


Сэтгэгдэл ачааллаж байна ..