Дугуйтай нэг өдөр...
2013-10-18 МЗХ
eenee-DELETED 219

Дугуйтай нэг өдөр...

 Монголын Залуучуудын Холбооны хэрэгжүүлж буй “Спорт уу, спирт үү” аян, “Залуучуудын чөлөөт цагийг хэрхэн зөв өнгөрөөх вэ” төслийн хүрээнд НЕТГ-ийн дэргэдэх “New image клуб, “Залуу дугуйчин” клуб зэрэг нэр бүхий 9 байгууллага нийлж “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг шинэчлэн боловсруулж байгаа юм байна. Хэрэв төслийн багийнхан УИХ-д саналаа хүргүүлж улмаар 2014 оны төсөвт суулгуулж чадах юм бол  нийслэлд 143,7 км унадаг дугуйн зам шинээр  бий болох  боломжтой аж.

Түүнчлэн уг төслийн хүрээнд 10 сарын 20 буюу бүтэн сайн өдөр “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парадыг зохион байгуулах гэж байгаа юм байна.

Парадад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Монголын Залуучуудын Холбооны  ерөнхийлөгч А.Мөнхбат, Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, “Х” түц хамтлагын жүжигчид, дуучин реппер Цэцээ буюу Н.Цэцэнбилэг түүнчлэн олны танил хүмүүс хүрэлцэн ирж  дугуйтай нэг өдрийг өнгөрүүлэх юм байна шүү.

Парадын маршрут гэвэл Чингисийн талбайгаас Саппоро хүртэл, Саппорогаас Зүүн 4 зам хүртэл, Зүүн 4 замаас Чингисийн талбай хүртэл аялах бөгөөд та бүхэн дугуйн парадад ирсэнээрээ дугуйн спортын гайхамшгийг мэдэрхийн зэрэгцээ дугуйн замтай болоход бага ч болтугай хувь нэмрээ оруулж болох юм байна.  

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ачааллаж байна ..