“Гоёмсог цасны баяр”-ын аялалд урьж байна
2016-02-17 МЗХ
Admin Admin 487

“Гоёмсог цасны баяр”-ын аялалд урьж байна

Монголын Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв нь 2013 оноос эхлэн Монголын Залуучуудын Холбооны дэргэд байгуулагдаж залуучуудад эх орноо танин мэдэх, зөв аялах төлөвшлийг олгох үүднээс “Бүх нийтийн аялал жуулчлалын боловсрол” үндэсний хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн гадаад дотоодод аялал зохион байгуулахаас гадна хоёр өөр орны ёс заншил, хэл соёлоо хуваалцах танин мэдэх гэсэн залуучуудыг гүүр нь болсоор байгаа юм. Тэгвэл энэ удаад  “Гоёмсог ЦАСНЫ БАЯР” нэр бүхий хөгжөөнт танин мэдэхүйн аяллаа албан байгууллага, хамт олон, оюутан залуустаа санал байгаа аж.

Утаа болон агаарын бохирдол дээд цэгтээ хүрч эрүүл агаарт чөлөөт цагаа өнгөрүүлэхийг  илүүд үзэх болсон энэ үед байгууллага хамт олноороо цасны баяраа тэмдэглэх боломжийг олгож цасны баярын багцуудыг гаргажээ. Тухайлбал, Тэрэлжид нохой чаргатай цасны баяр,  Цонжин болдог-XIII Зуун цогцолборын цасны баярын аялал,  Найрамдал хүүхдийн зуслан,  Улаанбаатар цанын бааз гэсэн чиглэлүүдээс дуртайгаа сонгон байгууллага хамт  олноороо  аялж  болох аж.

Илүү дэлгэрэнүй мэдээллийг 99984593, 99193185, 88862272 утаснуудаас лавлах боломжтой юм байна.

 

Сэтгэгдэл ачааллаж байна ..