2019-12-12 МЗХ
Admin Admin 25

БУЛГАН АЙМАГ ГУРВАН БУЛАГ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД “ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 17 дахь жилдээ Монголын залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууж буй “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын ажиллагааг Булган аймгийн Гурван булаг сумын ерөнхий боловсролын сургууль 2019 оны 11 дүгээр сарын 28 -ны өдөр амжилттай зохион байгууллаа. Ёслолын ажилд зочидоор Гурван булаг сумын Тамгын газрын дарга, улсын бүртгэгч, сургуулийн удидлагууд оролцлоо. Зохион байгуулагчаар сумын залуучуудын холбоо ажилласан байна. Мөн 16 нас хүрч буй 37 сурагч оролцжээ. “АНДУУДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” уриан дор зохион байгуулагдаж байгаа Иргэний андгай өргөх ёслолын ажиллгаа энэ  жил анх удаагаа ЕБС-уудад зохион байгуулагдаж буйгаараа, улс орон даяар өрнөж байгаагаараа өргөн хүрээтэй болж байна. Мөн сурагчид Иргэний андгай  өргөсөнөөр эрх үүргээ мэдэж, монгол хүн болж төрсөнөөрөө бахархах сэтгэл дүүрэн болж байгаагаараа онцлог болж байгаа юм. Уламжлал ёсоор  сурагчдын төлөөлөл болсон сурагчид үеийнхээ найзуудад сэтгэлийн үгээ хэлж, 16 нас хүрч буй сурагчдын төлөөлөл  иргэний үнэмлэхээ гардан авч, нийт сурагчид БАТЛАМЖАА авч, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлсэн байна. 16 нас хүрсэн залуус нийгмийн өмнө үүрэг хүлээж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайллаа.




Сэтгэгдэл ачааллаж байна ..