2017-08-21 МЗХ
Admin Admin 373

БНСУ-ын “Rainbow Harmony Working Group”-н хамт олон Солонгосын мэдээллийн төвд зочилж, туршлага солилцлоо

Монголын Залуучуудын Холбооны дэргэд Солонгос хэл, соёл сонирхон судалдаг залууст зориулан Солонгосын элчин сайдын яамтай хамтран “Солонгосын мэдээллийн төв”-ийг ажиллуулж байгаа билээ. Тус төвд өдөр тутам олон сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдсаар байна.



Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Намяанжү хотын “Rainbow Harmony Working Group”-н хамт олон МЗХ болон Солонгосын мэдээллийн төв дээр зочлон,үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцлоо. Энэ үеэрээ Солонгос хэл сонирхон судалдаг залуустаа зориулан 70 гаруй ном, cd, тоглоом, сэтгүүл, Солонгос үндэсний хувцаснууд хандивласан юм.



БНСУ-ын “Rainbow Harmony Working Group” нь Намянжү хотын иргэдийн санаачлагаар 2012 онд байгуулагдсан. Тус байгууллага нь аман болон бичгийн орчуулга хийх, гадаад, дотоод харилцааг өргөжүүлэх, туршлага солилцох, зорилготойгоор байгуулагдаж байжээ.

Rainbow Harmony Working Group”-н хамт олон Солонгосын мэдээллийн төвийн үйл ажиллагаанд талархалтай хандаж, цаашид олон төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

 

 

Сэтгэгдэл ачааллаж байна ..