Унадаг дугуйн талархлын парад 9-р сарын 12-нд болно
2015-09-09 МЗХ
Admin Admin 342

Унадаг дугуйн талархлын парад 9-р сарын 12-нд болно

Нийслэлийн замын цагдаагийн газар, Монголын Залуучуудын Холбоо бусад клубууд, хувь хүмүүстэй хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг санаачлан 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд энэ сарын 12, 17-ны өдөр талархлын парад зохион байгуулах гэж байна.

Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Бэлх, Дүнжингарав, 19-р хорооллын арын авто зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг 9 байршилд 60 орчим километр дугуйн зам баригдсан төдийгүй энэ оны эцэс гэхэд 80 орчим километр болж, өргөжих юм байна. Цаашид Хандгайт, Хуурай мухар, Шадивлан зуслан болон Гачуурт, Морингийн давааны чиглэлд 34.6 километр, Багануур дүүрэг, Увс, Архангай аймагт тус тус дугуйн зам барихаар болжээ.

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг олон байгууллага хамтран хэрэгжүүлж буй учраас ажил ахицтай урагшилж, энэ хэрээр залуусын дугуй унах хэрэгцээ шаардлагыг тодорхой түвшинд хангаж буй учраас унадаг дугуйчид ийнхүү талархлын парад зохион байгуулахаар болсон байна. Уг парад энэ сарын 12-ны өдөр 11 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эхлэх юм байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..