2020-07-06 МЗХ
Admin Admin 59

Энэ жилийн Залуу начин хэн байх вэ? Уралдаан зарлагдлаа

Эрхэм хүндэт наадамчин олон, эрхэмсэг Монголын залуучууд та бүхэндээ удахгүй болох Тулгар төр байгуулагдсаны 2229, Ардын хувьсгалын 99, Их Монгол улс байгуулагдсаны 814 жилийн ойн баяр наадмын мэндийг Монголын Залуучуудын Холбооны зүгээс өргөн дэвшүүлье. Энэ жилийн наадам онцлогтой болж байгаа. Дэлхий нийтийг хамарсан  Covid 19 цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үед энэ наадмаа Монголчууд бид тэмдэглэх гэж байна. Гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор УОК –оос гаргасан хорио цээрийн дэглэмийг мөрдлөг болгон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байгаа билээ. Хэдий тийм ч 99 жилийн түүхтэй Монголын залуучуудын холбоо нь жилийн жилд хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг сайхан уламжлалаа хадгалж энэ наадмаар ч мөн хамгийн залуу начиндаа хурдан удмын даагаа гардуулах болно. Энэ жилийн наадмын хамгийн залуу начин хэн байх вэ? Та бүхэн минь таамгаа дэвшүүлж, Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж буй уг уралдаанд идэвхтэй оролцож, азтан болж МЗХ-ны гарын бэлгийг аваарай. Дээрх уралдаанд оролцохын тулд та энэхүү мэдээллийг public тохиргоотой шэйр хийх, лайк дарах, таамаглаж байгаа бөхийн нэрийг коммент хэсэгт бичих мөн бөх сонирхдог 3 найзаа мэйншин хийгээрэй.  Хамгийн түрүүнд зөв таамагласан 10 азтанг шалгаруулж, 99 жилийн түүхтэй МЗХ-ны лого, энэ жил шинээр тодрох хамгийн залуу начны гарын үсэгтэй гарын бэлгийг өгөх болно.

Эрэмгий бөхчүүд нь ид хаваа гайхуулан барилдаж, эрхий мэргэн харваачид цэцээ сорьж, шанадаст хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулан уралдуулж нийтээрээ наадан цэнгэдэг Монгол уламжлал өнө эртнийх. Эрхэмсэг Монголын залуучууд та бүхэн минь сайхан наадаарай! Хурай Хурай Хурай

Сэтгэгдэл ачааллаж байна ..