2020-07-06 МЗХ
Admin Admin 50

ХБНГУ дахь МЗХ-ны салбар зөвлөл "Үндэсний бичиг-Үнэт өв" монгол бичгийн цэвэр сайхан бичигтэн шалгаруулах уралдааныг зохион байгууллаа

"Үндэсний бичиг-Үнэт өв" монгол бичгийн цэвэр сайхан бичигтэн шалгаруулах уралдааны 2020 оны уралдаан европын бүсээс Герман, Польш, Унгар, Чех, Австри, Швейцарь, Ирланд, Оросоос нийт 27 бүтээл, харин Монголоос нийт 9 бүтээл Увс, Ховд, Тѳв, Хѳвсгѳл, Говь-Алтай зэрэг аймгуудаас ирүүлсэн байна.  Үүнээс гадна бидний элэг нэгт ахан дүүс болох Ѳвѳрмонголын Шилийн гол аймгийн Сѳнѳд баруун хошуунаас хүртэл оролцсоноороо их онцлогтой болжээ
Гэхдээ  уралдааны удирдамжийн дагуу энэ удаа зѳвхѳн Европын орнуудаас оролцож буй оролцогчдын бүтээлийг л эхний шатны шалгаруулалтанд хамруулсан байна. Гэхдээ уралдааны  удирдамж гарсны дараа ташаа мэдээлэл цацагдаж,  Монгол эх орны маань ѳнцѳг булан бүрээс хүмүүс бичвэрүүдээ илгээсэн учир Монголоос болон Ѳвѳрмонголоос оролцсон оролцогчдоосоо хүлцэл ѳчсөнийг уламжилж байна.
Энэхүү уралдааны шүүлтийг шударга зѳв байлгахын тулд мэргэжлийн 4 шүүгчээс гадна зохион байгуулагчдаас 1 шүүгч оруулан ѳѳрсдийн үнэлгээгээ ѳгѳхѳѳс гадна нийт оноог нэгтгэж гарга
х зарчимаар явуулсан  байна. Уралдааныг шүүгчид  2 гол шалгуураар үнэлж, шалгаруулалт хийсэн  байна.
Үүнд: 
1. Цэвэр сайхан бичсэн байдал
2. Зѳв бичгийн алдаа

Ингээд боломжит 100 онооноос хамгийн ѳндѳр оноогоор тэргүүлж 2 шатанд оролцох эрхээ авсан 6 оролцогчоо эхний байдлаар шалгаруулжээ.

Эдгээр 6 оролцогч  2020 оны 6 сарын 28-ны ѳдѳр Берлиний цагаар ѳдѳр 13 цагаас 2 дугаар шат буюу эхний 3 байрын тѳлѳѳ ѳрсѳлдѳх эрхтэй болсон  байна.
 

ХБНГУ дахь МЗХ-ны салбар зөвлөлөөс зохион байгуулсан “Үндэсний бичиг-Үнэт өв” монгол бичгийн цэвэр сайхан бичигтэн шалгаруулах уралдаанд оролцсон Үндэсний ѳв соёлоо хадгалж үлдэхэд ѳѳрийн сэтгэл зүрхээ зориулан оролцсон,  нийт оролцогчиддоо талархал илэрхийлэхийн сацуу  энэхүү  уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсоныг дуулгая.




Сэтгэгдэл ачааллаж байна ..