“Спорт өдөрлөг” “Спиртлэг биш спортлог байцгаая” уриан дор  зохион байгуулагдана
2014-01-10 МЗХ
eenee-DELETED 252

“Спорт өдөрлөг” “Спиртлэг биш спортлог байцгаая” уриан дор зохион байгуулагдана

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монголын Залуучуудын Холбооны “Спорт өдөрлөг”  маргааш British school сургууль дээр “Спиртлэг биш спортлог байцгаая” уриан дор зохион байгуулагдахаар болсон байна. Залуучуудаа биеийн тамир спортод өргөнөөр хамруулж идэвхи сонирхлыг нэмэгдүүлэх, нэгдмэл байдлыг бэхжүүлэх зорилготой уг өдөрлөгт Улаанбаатар хот дахь 21 аймгийн Залуучуудын холбооныхон оролцон, нийт 80 гаруй залуучууд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс шидэх гэсэн спортын төрлүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорих бөгөөд 1-р байрт шалгарсан баг шилжин явах цомын эзэн болж дараа жил өдөрлөгийг зохион байгуулах эрхийг авах юм. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..