2018-05-17 МЗХ
Admin Admin 200

Шилжилтийн 25 жилийн Нийгэм, Улс төрийн ТОП залуу, Хууль Зүй Дотоод Хэргийн Сайд Ц. Нямдоржийн “Аавын зурсан амьдрал” сэдэвт илтгэл

Энд хүрэлцэн ирсэн залуучууд та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгаж байна. Энэ наадмыг зохион байгуулсан Монголын Залуучуудын Холбоо болон “Next Stop наадмыг зохион байгуулсан хүмүүст талархал илэрхийлж байна. Намайг шилдэг улстөрч гээд тавьчихсан чинь чи яаж залуу байдаг юм бэ? Гээд хүмүүс яриад байгаа тэгэхээр нь марзганаад би хөгшрөөгүй байгаа гэж яриад байгаа юм. Би амьдралаа яръя гэж бодсон юм. Миний амьдралын зам бол эх орны туулсан замтай яг  давхцдаг учраас би хэрвээ өөдөлсөн бол дэвжсэн бол эх орон яг тэр хэмжээгээр өсөж хөгжсөн он жилүүд байдаг учраас би энэ амьдралынхаа тухай л ярих юм. Аавын тухай яриа гэж уулзалтаа илтгэлээ нэрлэсэн би 60 насыг насалж явна аав ээжийгээ нас барахлаармартагддаг юм болов уу? гэж бодсон тэгсэн жилээс жилд хоногоос хоногт тэрхүмүүсийн дүр тодорч бурхдын үлдээсэн замаар явж байна. Би эхлээд эх орныхоо тухай хоёрхон зүйл хэлэх гэсэн юм.  Чингисийн үед мандан бадарч дэлхийн талыг эзэлж байсан энэ үндэстэн тэр үед 650 мянган хүнтэй байсан гэдэг эрдэмтдийн тоо байдаг. 650 мянган хүн амтай энэ жижигхэн үндэстэн дэлхийн талыг эзлэх энерги гаргасан байдаг. Энэ бол ертөнцийн ер бусийн их гайхамшиг. Чингисийн болон түүний үр сад 300-гаад жилийн хугацаанд байгуулсан их гүрэн задарч тэрнээс хойш уруудах замаар явж сүүлд нь манжийн эрхшээлд 200 гаруй жил, 70 жил коментерний эрхшээлд нийт дүнгээрээ 300-гаад жил харийн эрхшээлд амьдарч ирсэн он жилүүд байдаг. 1911 онд Богдын хувьсгал ялж цөөхөн жил амьдраад 1915 онд гурван улсын гэрээ Хиагт дээр байгуулагдаж Монголын Автономитыг байхгүй болж 1918 онд урд айлын цэрэг орж ирж Богд ногоон ордныхон гарч Монгол төрийн тугийг бөхийлгөж бууж өгсөн гунигтай түүх байдаг ингэж нэг хувьсгал хийх гэж оролдоод бүгдээрээ бүтэлгүйтсэн. 1911 оны хувьсгалд явж байсан гол ноёд 1924 он Богдыг оролцуулаад ярих юм бол бүгдээрээ цаг бусаар бурхны оронд явсан. Даа лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж,Сайн ноён хан Намнансүрэн гэх мэтээр хүрсэн байдаг. Дараа нь 1921 онд Ардын хувьсгал ялж Ардын хувьсгал гол хүмүүс бас их эмгэнэлтэйгээр дууссан он жилүүд байдаг. 1937 оны хэлмэгдүүлэлтээр тэр үеийн Монгол Ардын Хувьсгалт намын Төв хорооны  гишүүдийн 70 орчим хувь нь хэлмэгдсэн байдаг. Эдний дунд нэг их сонин жил байдаг. 1924 онд Богд хаан, Ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар хоёр яг нэг жил бурхны оронд заларсан дараа жил нь Монгол Ардын намын нэрэнд хувьсгалт гэдэг үг орж ирсэн түүх байдаг. Ингэж бид нар 70 жил явж байгаад 1990 онд энэ ардчилсан хувьсгалтай залгаж 3 дах хувьсгалынхаа нүүрийг үзсэн том түүхээр ярьвал харийн эрхшээлд 300 жил амьдарсан Чингисийн гал голомтыг сахиж үлдсэн ард түмэн. 27 жил өөрийнхөөрөө амьдрах гэж оролдож байгаа ийм л он цагууд бид нарын ард үлдсэн байна. Шилжилтийн 25 гэдгийн гол онцлог бол энэ юм. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг ардын үг байдаг бид энэ 27 жилийн хугацаанд алдаж онож сайн муу их л юм үзсэн гэхдээ л энэ бол бидний түүх, Монголчуудын түүх, тусгаар улсын түүх, тусгаар улсын 3 сая ард түмэн улсаа шинээр бий болгох гэсэн ийм л он цагууд байсан. Үүнийг би 1 дүгээрт хэлэх гэсэн юм. 300 жил мартагдсан төрт ёсыг буцаан сэргээж алдагдсан эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их адармаатай зүйл байдаг юм гэдгийг би энэ 27 жил хугацаанд ойлгосон. Энэ 27 жилийн хугацаанд бид нарын яриад байдаг олон олон өөрчлөлт, олон намын тогтолцоо, эрх чөлөө, тусгаар тогтнол, үндсэн хууль гэх мэт олон өөрчлөлтүүдийн дунд хоёр ер бусын адармаатай өөрчлөлт хийгдсэн 1-т энэ монголын газар шороон дээр хөрөнгөлөг буюу капиталист нийгэм анх удаа байгуулагдсан. Бид 2220-иод жилийн түүхтэй төр улстай  ард түмэн. 2220-иод түүх улсын нутаг дэвсгэр дээр хөрөнгөлөг нийгэм байгаагүй феодалын ёсноос хөрөнгөтний ёсонд шилжих явдал бол дэлхийн амьдралыг эргүүлсэн хувьсгал байсан. Тэр хувьсгал 27 жилийн хугацаанд энэ улсад  явагдаж байгаа энэ нийгмийн том онцлог бол нэг хэсэг нь хөрөнгөжиж нөгөө хэсэг нь хөрсний хэлбэрт шилждэг ийм л нийгэм юм. Энэ бол үндсэн хууль, арчилал олон намын тогтолцооноос хэд дахин илүү үр дагавартай холын улбаатай хувьсгал байсан.2 дах том өөрчлөлт бол олон зууны нүүдэлчний соёл иргэншилтэй ард түмэн нүүдэлчин соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү шилжсэн энэ өөрөө дахиад хувьсгал. 1990 онд Улаанбаатар хотод 450 мянга орчим хүн амтай байсан хот өнөөдөр 3 дахин өсөж 1.200.000 гаруй хүн ам боллоо. Энийг дагаж нүүдлийн соёл иргэншлээс суурьшмал амьдралд шилжиж энийг дагасан сайн муу олон зүйл их гарч байна. Угаасаа  Улаанбаатар хот бол 400-500 хүн ам амьдрах гэсэн тооцоотой баригдсан хот ийм ийм адармаатай зүйлсүүдэд дэлхийн аль ч оронд таарч байгаагүй ийм хувьсгал хувьсалын шинж чанартай өөрчлөлтүүд энэ 27 жилийн түүхэн явагдаж үүний хурдыг бид гүйцэхгүй байна. 1990 онд улс орон картын бараанд шилжиж 2 жил бид нар картын бараагаар амьдарсан тэр үед энд сууж байгаа Оджаргал, Од нар бусад  залуучууд ганзагын наймаагаар бизнесээ эхлүүлсэн. 27 жилийн дараа эргээд харахад ингэж ганзгагын наймаагаар бизнесээ ихлүүлж  хөрөнгөлөг нийгмийн суурийг тавьсан залуучууд өнөөдрийн монголын эдийн засгийн 90 хувийг нуруун дээрээ үүрээд явж байна. Амьдрал ингэж өөрчлөгдсөн. 1990 онд Улаанбаатар хотод машин бараг харагдаггүй зөвхөн сайд дарга нар л волк гэдэг хар машин унадаг. Бусад нь цөмөөрөө 69 машин байсан. Өнөөдөр Улаанбаатар хотод энэ гудамжинд машин багтахаа байлаа. 1990 онд Улаанбаатар хотын төв туулын хойно Энхтайваны гүүр байж байсан. Туулын урд талд Аж үйлдвэрийн комбинат 19 хорооллыг эс тооцвол энд барилга байшин байгаагүй. 1990-2003 он хүртэл Улаанбаатар хотод нэг ширхэг ч байшин барилга босоогүй картын дэглэмд шилжсэн эдийн засаг маш хүнд байсан учраас байдал ийм байсан. 2002 онд Монгол улс эдийн засаг хямралаас гарлаа гэсэн дүгнэлт олон улсад хийгдэж 2002 оноос бүтээн байгуулалт эхэлсэн. Эндээс хойшхи 15 жилийн хугацаанд туулын урд талд дахиад нэг шинэ Улаанбаатар боссон. Намайг 1981 онд сургууль төгсөөд ирж байхад 25-р эмийн сангаас таван шар хүртэл барилга байгаагүй юм. Одоо тэр чигтээ байшин дүүрсэн. Ингэж улсын амьдрал урагшаа явж байгаа гэдгийг би үгийнхээ дундаас та бүхэнд сануулж хэлье гэж бодсон юм. Миний энэ илтгэл 6 хэсгээс бүтнэ. Бага нас, хүүхэд нас, оюутан нас, улсад хөдөлмөрлөсөн он жил, улс төрд хөдөлмөрлөсөн миний он жилүүд, төгсгөл буюу эх орон гэсэн ийм 6 хэсгээс бүрдэнэ. Бага насны тухайд би 1956 онд энэ дуурийн алдарт багш Хайдав хойно сургууль төгсөөд ирж байхад төрсөн хүн. Би 6 настай байхдаа хүргэн ахындаа оччихоод өрмөнд жигтэйхэн дуртай байсан үе тавиур дээр тавьсан сүүнээс өрмийг нь авах гэж зүтгэж байгаад толгой дээрээ 5 литрийн савтай сүү асгаж ухаан орсон хүн. 6 настай байхдаа хонь малтай хөөцөлдөж ээж, эмээ хоёр хонио сааж би ямаагаа сааж манайх 300 –гаад малтай байсан би түрүүлж ямаагаа саачихаад орж тэр баяд цай гэдгийг дээд ангилалаар нь чанадаг байсан юм. 6 настай байхад 11 сард айлууд өвөлжөөндөө буух үед миний аав мухар олгой тусч сумын эмнэлэгт хэвтсэн очиж авах гэхээр хүн байхгүй явах гэхээр надаас өөр хүн байхгүй эрс Тэст гэдэг хад асгатай газар өвөл манайх ганц гэрээрээ үлдсэн байсан. Миний эмээ намайг нэг морь унуулаад нэг морь хөтлүүлээд Баянхайрхан уул гэж зааж өгөөд энэ чигт яваад сумын төв ороод аавыгаа аваад ирээрэй гэж намайг явуулж байсан 20 км газар хүйтэн байсан явсаар байж би сумын төв ороод аавыгаа эмнэлгээс гаргаж авахад миний аав намайг миний хүү эр хүн болждээ гэж магтаж байсан түүх одоо хүртэл санаанаас гаргадаггүй юм. Миний эмээ 86 хүртлээ  насалсан намайг чигтэйхэн эрхлүүлдэг Зүүнговь суманд зун нь байдаг. Намар нь Малчин суманд ирдэг. Малчин, Зүүнговь хоёрын хооронд 20 км байдаг. Өдөржин үлгэр ярьж өгч намайг номонд дуртай болгосон юм. Ойрадуудын дунд Бум-Эрдэнэ гэж туульсын үлгэр байдаг тэрийг их ярьж өгдөг их сайхан ярина. Намайг их өмөөрдөг, харамладаг. Манай гэрт надад гар хүрэх эрхтэй цорын ганц хүн бол ээж байсан. Дүрсгүйтэхээр ээж гар хүрэхээр  ирнэ. тэгэхээр манай эмээ намайг дээрээ хэвтүүлээд өөрөө доор нь хэвтээд хормойгоороо намайг бүтээдэг аюулаас зайлуулдаг байсан. Би 7 настай байхад Будган гэдэг газар Сүрэн гэдэг айлтай манайх өвөлжиж байсан тэр хүн бол цэрэгт байхын бичиг үсэг тайлагдаж Малчин сумын анхны багш байсан хүн 35 үсэг 100 дотор тоо нэмэж хасахыг заадаг байсан ач охин Алтанцэцэг гэж байсан бид хоёрт заана тэгээд 8 настай байхдаа нилээн муухан сураад энэ нөхөр ном сурахгүй юм байна гэж онош тавиулж байсан хүн 9 настайдаа байхдаа сургуульд орж 3 багшийн гар дамжиж 10 дугаар анги төгссөн хүн миний 1-ээс 4 дүгээр ангийн багш Дэмбэрэл гэдэг хүн өнөөдөр Бэлхэд  амьдарч байна. Би суманд амьдарч байхад нь авч ирж энд суурьшуулсан юм. Миний 4-8 ангийн багш Пэлжээ Налайхад 90 дөхөж байгаа буурал байна. Миний 10 дугаар ангийн багш Аюуш гэж их номтой хүн байсан сүүлд зуурдаар нас барсан. Энэ гурван багш надад эрдэм ном зааж би номын мөр хөөсөн хүн. Би залуудаа их сахилгагүй, их дүрсгүй байсан гар зөрүүлэхээс ер нь л сийхгүй дээ. 7,8 дугаар ангиудаа хэл аманд өртөөд ер нь илгээлт авах бүх талын болзол хангачихаад 3 дугаар улирлын амралтаар аавынд очсон чинь миний аав нутагтаа ганцаараа ганц эгчтэй эгч нь Зүүнговьд ээж ч ганцаараа ах дүү нар нь аймгийн төв орчихсон ийм л амьдралтай байсан. 6 хүүхэд төрүүлсэн том нь би.Тэгээд илгээлт авах бэлтгэлээ хангачихаад очоод за ер нь шийдвэр гарнадаа гэж бодчихоод яг буцдагийн өглөө аав их тамхи татдаг хүн байсан: Чи ер нь цаашдаа яах гэж байгаа хүн бэ? Гэж асуулаа за ажил эхэллээ гэж дотроо муугаар бодоод Та мэднэ ш дээ гээд хэлчихлээ тэгсэн аав ном сурч чадах уу гэж байна. Магадгүй гэж хариулсан тэгвэл чи номынхоо мөр хөө бид нар болох байлгүйдээ гэж хэлээд намайг энэ холын аянд мордуулах хамгийн том шийдвэр гаргасан хүн дээ. Тэгээд би аавынхаа заасан зургаар гэж илтгэлээ нэрлэсэн юм. 8 дугаар анги төгсөхдөө дахиад хэл аманд өртөөд сумынхаа даргад үг хэлээд томорсон ш дээ. Манай сумын дарга “Гаргүй” Бадам гэж хүн байсан халх голын дайнд оролцож яваад танканд гишгүүлээд нэг гараа оёулаад урт, богино хоёр гартай болчихсон хүн байсан. Тэр дээр үеийн нэгдлийн том дарга нар чинь бичиг үсэг муутай ч удирдах чадвар авъяас, эх орны төлөө зүтгэх чадвар ер бусын байсан байхгүй юу тэрний охин Цэргээ гэж манай ангид байсан Малчныхан гэж шоглоод байхаар нь Хяргасынхан тийм сайн юм бол аавыгаа авч ирж шал угаалга гээд хэлчихсэн чинь авч ирнэ гээд гүйгээд явчихсан тэгээд шал угаагаад манай ээж галч  хийдэг би тэр сургуулийн шал угаагаад байр сургууль хооронд байдаг шал угаагаад зогсож байсан чинь Бадам дарга ороод ирлээ гэхээр нь зугтаад бултчихсан 30 минут орчим намайг хайгаад би бултаал яваад байсан намайг олоогүй. Маргааш нь сумын хэсгийн төлөөлөгчийг дуудаад Цэндийн Нямдоржийг сургуулиас нь хөө гэдэг даалгавар өгөөд гарсан бараг хөөгдөх шахсан тэгээд мартчихдаг хүн байсан. Нилээн хэл амтай байж байгаад 8 дугаар ангиа төгсөх болсон чинь миний хүргэн ах аймгийн боловсролын хэлтэст ажилладаг байж таараад шалгалтын комиссын даргаар ирээд тэгээд би илгээлтээс мултарч 10 ангиа төгссөн нь ийм учиртай юм. 10 дугаар ангидаа байхдаа би сурлагаар тийм ч сайн байгаагүй юм эхний 5-т яваад байдаг байсан тэр үеийн бүх класикуудыг би уншсан. Хүргэн ахындаа оччихоод амбаарт авдар янзлаж сууж байсан чинь баахан ном гараад ирсэн. Тэрийг нь уншсан чинь Бальзакаас эхлээд Толстой, Шолохов хүртэл орчуулагдсан бүх класикууд байсан ёстой шимтэж уншсан. Тэгээд номонд ороод ирэхлээр өглөө нь дотуур байранд байсан гараал 3 тойроол нилээн амьсгаадаж байгаал сургуулийн эмч дээр ороод бие муудсан халуурсан нэг чагнаж үзнэ Аръяа гэж эмч байсан тэгсэн байна гээд акт бичиж өгнө 3 хоногийн акт авчихаад ном уншаад хэвтчихдэг байсан. Тэр том класикуудыг уншсан явдал миний цаашдын амьдрал их хэрэг болсон юм болов уу гэж ойлгодог шүү. 10 дугаар анги төгсдөг жил Баруунтуруун сумынханыг оролцуулаад 180-иад хүүхэд төгссөн дээрээс нь сурлагаар очерлуулаад эхний 30-иад хүүхдийг гадаадад явуулдаг байсан би 7 дугаар байрт орсон тэгээд хуваарийн сонголт болсон би хуульч гэдэг мэргэжил мэдэхгүй, юу хийдгийн ч мэдэхгүй дотуур байранд ирээдүйн мэргэжлийн тухай яриад сууж байтал манай ангийн нэг хүүхэд би хуульч болно гээд тэгээд ямар шалгалт өгдийн гэсэн хэл уран зохиолын чиглэлээр юм ярихаар би тоондоо муу байсан учир энэ амар байж магадгүй гэж бодоод хуульчийг нь сонгож аймгийн намын хороонд очиж 7 орчихсон байсан над хүртэл тэр олон улсын харилцааны хууль гэдэг ангийн хэн ч аваагүй тэгээд би тэр олон улсын харилцааны ангийг авъя гэсэн чинь аав чинь юу хийдэг бэ? гэж байна малчин гэсэн чинь тэг гэж байна тэр үед малчны хүүхдийг эсвэл ажилчны хүүхдийг  бодлогоор олон улсын харилцааны сургуульд явуулдаг байсан. Гадаад яаманд цус их ойртож байна гэж  Ю. Цэдэнбал дарга зориудаар үүрэг өгч байсан. Тэгээд тэр хуваарийгг авчаад  зогсож байтал 30 орсон нэг хүүхэд уг нь би тэр олон улсын харилцааны хууль авах гэж байсан юм гээл толгойгоо илээл зогсож байтал аав чинь юу хийдэг гэхэд хөдөлмөрийн баатар хоньчин гэсэн чинь “Өө тэг тэг” гээд миний хуваарь өөрчлөгдөж улсын прокукорын хууль болж хувираад явсан хот орж ирээд 3 шалгалт өгөөд нэг нь их хэцүү орос хэл бараг мэдэхгүй орос хэл дээр 3 чирчих юм бол бараг болчихно гэж бодоод арай гэж тэрийг даваад сургуульд явсан хүн дээ. Улсын  прокукор Авхиа гэж хүн байсан улсын начин цолтой их том биетэй дарга нарыг ширээний талын эзлэж суудаг том биетэй хүн энэ хүнээс томилолт авч би хойшоо явж байсан. Эрхүүгийн бэлтгэлд 30-иад хүн очиж тэрнээс арай дөнгүүр 3 хүнийг Ленинградын сургуулийн хуулийн ангид явуулсан тэрний тоонд би орж байсан. Ленинградад очсон он жилүүд бол миний оюутан насны хамгийн сайхан он жилүүд байсан. Ленинград бол өөрөө тэнгэрийн доорх музей 1703 онд Петр хаан анх суурийн тавьж оросын нийслэлийн тийш нүүлгэсэн тэр үед Италийн сэргэн мандалтын үеийн бүх том зураачид, бүх том уран барималчид авчирч энэ хотыг босгосон ийм л түүхтэй хот юм. Эрмитажаас эхлээд 5 жил музейн тайлбарлагчийн ажил хийсэн хагас бүтэн сайнаар өөр хотын оюутнууд ирнэ тэд нарыг дагуулж гутлын ул цоортол хоёр хоног явна тэр Ленинградын их сургууль бол Петр хааны байгуулсан сургууль одоо Ломоносовын их сургууль, Ленинградын их сургууль гэсэн ийм хоёр сургууль л дэлхийд топ сургуулиудын тоонд тооцогддог. Багш нар бол мундаг хүмүүс байсан. 1945 онд эх орны дайн дууссаны дараа Нюренберг хотын шүүх зөвлөлт холбоот улсын яллагчаар ажиллаж байсан 3, 4 хүн бидэн хичээл зааж байсан. Одоо ОХУ-ын Ерөнхийлөгч Путин 1976 онд бид нарыг очиж байхад манай сургуулийг төгссөн. 1981 онд бид нарын төгсөж байхад одоо ерөнхий сайд байгаа Медведев төгссөн их сонин түүхтэй бид багш нэгтэй байсан. Ёохо гэж иргэний нийгмийн багш байсан. Ийм том зааланд ирж лекц уншихад тэр зааланд шумуул дуугарах нь хүртэл мэдэгддэг. Тийм мундаг багш нараар заалгаж энэ сургуулийг төгссөн. Төгсөөд 1981 онд 30-иад хүүхэд улсын прокукорын нэр дээр төгсч ирээд тэр 30 хүүхдээс намайг улсын прокукорын газарт авч үлдээд бусдын бүгдийн хөдөө томилолтоор явуулчихсан тэр 1981 онд одоо Улсын Хурлын дэд дарга байсан Цог миний ажил хариуцаж байгаад шалган зааварлагч болж дэвшсэн орон тоо онгорхой байсан учраас тэнд намайг ажилд авсан юм. Цэргийн шүүхийн ажилд хяналт тавих прокурор гэдэг ажил тэр үеийн хээрийн шүүх, цэргийн шүүхийн ажилд намайг тавьсан юм. Тэгээд би шууд цэргийн хүн болсон. 5 жил би прокурор болох гэж хөглөсөн шүү. Монголын хуулиа мэдэхгүй, хэрэг уншаад ойлгохгүй тэр дээд шүүхийн аварга шүүгч нарын дунд ороод прокурорын үг хэлэх гэхээр ямар үг хэлэхээ мэдэхгүй тэгээд би чинь аялагатай юм чинь миний ярьсанийг зарим нь ойлгохгүй ингэж би 5 жил будилаж байж прокурорын дүр суусан хүн. Гурван том генералын дэргэд байж мэргэжлийн хувьд хүн болсон хүн дээ. Улсын ерөнхий прокурор Гүнсан гэж хүн байсан харцаараа хүн удирддаг хоёр залуу явж байгаад нэг асуудлаа сайн танилцуулсан, нөгөө муу танилцуулсан бол сайн харсан луу хараад нар мэлтэлзэж байгаа юм шиг инээгээд, муу харсан луу нь муухай хараад газар дор ортол хардаг тийм муухай хүн байсан. Гүнсэн прокуророор муу харуулсан хүн сар унтдаггүй байсан би нэг удаа муу харуулчихаад орой нь харж цайгаа уучхаад шөнөжин хэрэг уншдаг байсан. Бүдрагчаа генерал гэж байсан цагдаагийн дарга улсын ерөнхий прокурор байсан ер бусын ойтой 20 жилийн өмнө сонссон айлынхаа байрны дугаарыг орцны код хаалганыхан дугаартай санадаг тийм хүн байсан. Бичсэн зүйлийн их засдаг би Бүдрагчаа прокурорын зассан зүйлийг өөрөө засаж нэг үг хасаж нэг баригдаад,  нэг үг нэмж баригдаад тэгээд сүүлд нь гар хүрэхээ байсан. Даваасамбуу гэж мундаг генерал байлаа. Залуучуудад их итгэдэг зоргоор нь хаячихдаг тэгээд яг алдахын цагт мэдэрч дуудаад чи энэ замаар биш, тэр замаар яв гэж заадаг заасан замаар нь явахаар яг санасандаа хүрдэг байсан юм. Хэрэг уншаад ойлгохгүй арга ядаад дээд шүүхийн шүүгч нар дээр нэг ийм учиртай юм гээд орохоор 2 минут сонсоод ширээнээсээ жижигхэн ном гаргаж ирж уншаал 2 үг хэлээд тэг гээд гаргана яг л байдаг. Ийм аваргуудын дунд байж би хуулийн хувьд хүн болсон юм. Намайг төгсөөд ирэхэд миний аавын нэртэй Цэнд гэдэг нүдний шилтэй том хамартай өвгөн миний өрөөнд суудаг байсан юм.

Юу хийдгийг нь мэддэггүй байсан нэг өдөр өрөөндөө байж байтал нэг цүнхтэй дарга орж ирээд Цэнд гуайгаас юм асуугаад суухгүй байсан. Энийг яах ёстой юм, тэрийг яах ёстой гээд л хууль бичээд байсан тэгсэн сонсч байснаа тэрийг нь тийш нь шилжүүл, энийг нь ингэ гээд баахан заагаад бүр гайхаад энэ одоо ямар учиртай хүн юм бол? гэж бодсон. Нөгөө цүнхтэй дарга номхон зогсож байгаад бүгдийг нь сонсчихоод гараад явчихлаа. Тэгээд сүүлд нь асуулаа сая орж ирсэн хүн ямар учиртай хүн юм бэ гэж асуутал шүүх яамны орлогч сайд Жамбалдорж гэдэг хүн гэж байна. Энэ Цэнд гуай юу хийдэг хүн бэ гэхэд 1960 оноос хойш Сайд нарын зөвлөлд хууль бичсэн хүн байхгүй юу гэж би тэр хүний учрыг олсон юм. Тэр хүнтэй нэг өрөөнд сууж, тэр хүний хажууд байсан явдал бол миний цаашдын хувь тавиланд их үүрэг гүйцэтгэсэн. 1990 онд намайг Сайд нарын зөвлөлд авах болдог юм. Арван жил прокурор хийгээд, хэлтсийн прокурор, тасгийн дарга, Цэргийн Ерөнхий Прокурорын нэгдүгээр орлогч гэдэг бол хурандаа аранктай, дивиз дээр очиход рафарт авдаг тийм албан тушаал л даа. Тэгээд Сайд нарын зөвлөлд авахаар болохоор нь гайхаад очоод Саарал гэж дарга байсан ордонд уулзлаа. Баахан юм асуугаад явуулчихлаа. Сар байдаггүй, судлаад байна ш дээ. Тэгээд сүүлд нь нэг юм мэргэжилтнээр авсан. Цэргийн Ерөнхий Прокурорын нэгдүгээр орлогч дарга байсан хүнийг Сайд нарын зөвлөл мэргэжилтнээр бууруулан авч байгаа юм. Энэ ордонд нэвтрэх тийм өндөр босготой  байсан. Тэгээд сүүлд яагаад намайг авчихсан юм болоо гэж асуугаад байсан чинь Цэнд гуай энэ Нямдорж гэдэг хүн гайгүй юм болж магадгүй, та нар холоос харж хандаж яваарай эв нь таарвал хажуудаа аваарай гэж захисан байсан юм. Тэр үеийн том дарга нар ийм нүдтэй байсан нь надад харагддаг. 1990 оноос хойш бол та бүхэн цөмөөрөө мэднэ. 1990 он гэхэд 55 хуультай байсан бол өнөөдөр 800 гаруй хууль зохицуулж байна. Энэ эдийн засгийн шилжилтэд хуулиар дамжиж төрийн ном номлол болсон энэ бүх арга хэмжээнд тасралтгүй зүтгэх хувь тавилан надад тохиосон юм. Миний гар хүрээгүй хууль ном цөөхөндөө, их ч бичсэн. Дургүй хүрээд байхаар нь орондоо уйлаад ч бичдэг юм,  онгоцонд ч бичдэг юм гэж хэлчихээд баахан баалуулсан юм. Миний дотроо бодоод байсан зүйл бол орчин цагийн Монгол хуулийн бичлэгийн хэв маяг бий болгох нэг л юм дотроо бодоод байсан юм. Би хоёрхон Төрийн нарийн бичгийн даргатай 10 жил сайд хийж байлаа. Нэг нь Сайд нарын зөвлөлийн хуулийн хэлтсийн дарга байсан Цэрэндорж гэж хүн байсан юм. Намайг сайд нарын зөвлөл рүү авсан хүн, 2 дах нь Баясгалан. Тэгээд бид нар орчин цагийн  Монгол хуулийн хэв маягийг бий болгох гэж 20-оод жил зүтгээд, одоо л нэг дөртэй болж байна. Би шинэ хууль ороод ирэхээр бүгдийнх нь хуудсыг нэг эргүүлээд үзчихдэг юм. Өөрийнхөө бичсэнийг би танина, адуучин хүн морио таньдаг шиг өөрийн бичсэнийг танина. Зүс буруу юм орж ирвэл би яг тэр хэсэг дээр суудаг. Хууль бичсэний тухайд ийм учир начиртай юм. Өнөөдөр ярьж байгаа хууль бичсэн юм жичдээ асуудал, гэхдээ би зөвхөн хууль ярьж суугаагүй дээ. Хамгийн их анхаарал хандуулсан асуудал бол энэ хууль хяналтын байгууллагыг ойрын 50-100 жилдээ айх аюулгүй орох оронтой болгочихсон юм сан гэж зүтгэсэн. Ийм мөрөөдөл бол миний хамгийн том мөрөөдөл байсан. Намайг сайд болсноос хойшхи хугацаанд манай хуулийнхан дандаа үлдэгдлийн  зарчмаар явдаг, сая манайхан тооцоо гаргасан байна. 3500 орчим хүн орон байранд орсон байна. Хилчин” хотхон гээд зурагтын цаана 800 айлын орон сууцыг 2 жилийн дотор барьж ашиглалтанд оруулсан, Харуул Алтай” гээд зүүн талд дотоод хэргийн сургуулийн ард нэг орон сууцны хороолол бариулсан гэх мэтээр ажилласан. Би сая буцаж яаманд ирчихээд ажилтнуудаа нэг үүрэг өгсөн. Албан хаагч бүрт орон сууц гэсэн хөтөлбөр гаргаад ирээ, хүнд гал голомтоос илүү чухал юм байдаггүй юмаа. Орон гэртээ болго гэж даалгавар өгчихөөд одоо дүнг нь сонсох гээд сууж байна. 2012 онд би яамнаас явахын өмнө манай яаманд 74 ажилтантай байсан, би 40 ажилтанд байр өгөөд явсан. 4 жилээс дээш ажилласан бүх хүмүүст байр өгсөн. Гэхдээ байр өгөхдөө би нэг л зарчим баримталдаг, эхлээд жолооч, цэвэрлэгч хоёрт, дараа нь мэргэжилтэн ба түүнээс дээш. Адилхан л монгол хүн, хүнд хэцүү амьдарч байгаа хүн рүү түрүүлж хандах ёстой гэсэн байр сууринаас ханддаг. Би Улсын Их Хурлын дарга байхдаа манайд ажиллаж байсан бүх цэвэрлэгч, жолооч, үйлчлэгч нарыг бүгдийг нь байртай болгосон. Энэ бол монгол хүний амьдрал юм. Ордны баруун талд хэдэн байшин бариулсан, 5, 6 байшин байна. Хууль зүйн үндэсний хүрээлэн, яамны эмнэлэг бариулаад сая ашиглалтанд оруулаад дуусч байна. 30-аад мянган албан хаагчтай энэ том систем, тэгээд ажил нь хэцүү. Нэг эмнэлэгтэй байх ёстой гэж мөрөөдөж эхлүүлсэн санаатай юм. Дунд нь хунтар болгочих гээд 4,5 жил иргэний дайн шиг юм хийж байж, сая нэг ашиглалтанд орууллаа. Цагдаагийн Ерөнхий Газрын шинэ байр ашиглалтанд орсон,  яг өнөөдөр мөрдөн байцаах байрны конторыг бариулж байна. Түүний урд талд Шуурхай мэдээллийн төв гэж нэг байшин Солонгосын төслөөр бариулсан, одоо үйл ажиллагаа явуулж байна. 1980 оны сүүлчээр би Цэргийн Ерөнхий Газрын прокурорын 1 дүгээр орлогч байхдаа ганц худагт очиж хүн байцаадаг газар очсон. Доторх нөхцөл бол аюултай. Хүн байхын аргагүй, хоригдох байтугай хүн байхын арга байхгүй. Энийг нэг өөрчлөх юмсан гэдэг бодлыг 20 жил сэтгэлдээ тээж яваад 2000 онд сайд болчихоод Цагдан хорих 461 дүгээр ангийг бариулж ашиглалтанд оруулсан учир нь тэр юм. Би хөдөөгийн амьдрал мэднэ. Хөдөөгийн хэсгийн төлөөлөгч нар яаж амьдардгийг мэднэ, очсон сум болгондоо нэг айлын тогоо харж амьдардаг, ийм л байсан. 2003 оноос Кобон гэдэг хөтөлбөр маягийн юм гаргаад Баянчандманьд анх удаа бариулаад үүнээс хойш 14, 15 жилийн хугацаанд Монголын 330 суманд хэсгийн төлөөлөгчийн кобонтой болсон байна. Хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр ажиллах өрөөтэй, хоёр айл амьдрах багтаамжтай. Ийм юм бариулаад дуусгасан. Нэг гайгүй ганц сургуультай болгох ёстой гэж би дотроо хатуу боддог байсан. Энэ Цагдаагийн академи гэж байх үед нэрийг нь Дотоод хэргийн их сургууль болгочихоод 850 оюутны байрыг нь эхлээд ашиглалтанд оруулаад, сая хичээлийн байрыг нь ашиглалтанд орууллаа. Социализм нурснаас хойшхи хугацаанд монголд ийм том сургууль хаана ч бариулаагүй. 40,000 м2 талбайтай ийм шинэ байшин бариулаад өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Тусгай албаны бүх боловсон хүчинг бэлтгэх сургалтын нэг байр байшинтай байх ёстой гэж бодож ингэж хийлгэсэн юм. Өнөөдөр Солонгосын төслөөр дотоод тоног төхөөрөмжийн асуудлыг шийдүүлэх гээд явж байна.

Монголчууд бид бурхны шашинтай орон. Харийн шашин их орж ирдэг боллоо. Улаанбаатарын төвд өндөр үнэтэй байшингууд бариад байдаг боллоо. Одоо энэ сансрын тунелийн наагуур машинтай  явж байсан чинь жигтэйхэн гоё чулуун байшин барьчихаж. Энэ юу юм? гээд асуусан чинь Христийн сүм гэж байна аа. Гэнэт санаанд орж ирээд гаднаас ирсэн шашин ийм юм барьж байхад Монголчууд нэг гайгүй юмтай болж болдоггүй юм байхдаа гэж бодох бодол тэр үед санаанд буусан. 2004,  2005 оны үе байсан. Тэгээд УИХ-ын дарга болчихоод гэнэт санаанд ороод Чойжамц хамбыг нэг урьж уулзаад та нарт ер нь энэ Ганданг гайгүй болгочих санаа байна уу? гэж асуухад нэг тийм модон сүмийн зураг гаргаж үзүүлсэн. Наадах чинь бүтэхгүй ээ, Монголд модон байшин наалдахгүй юм байна лээ, гайгүй юмны зураг гаргаад ирээч гэж гуйгаад, тэгээд 2007 оноос эхлээд гандан дээр нэг гайгүй сүмийн байшинг эхлүүлсэндээ. Одоо бараг дууссан. Азид байхгүй сүм дээ. Би Тайландын сүм, Японы сүм, Хятадын сүм, Солонгосын сүм гээд олон олон газрын  буддын шашны сүмүүдийг үзэж байсан. Дандаа модон байшингууд байдаг юм байна лээ. Шашин гээд байдаг нь маш том учир утгатай. Одоо Христийн шашин гээд байгаа юм чинь мянган жилийн өмнө 2 салсан юм. Ватиканы талыг баримтлагчид гэж үндсэн хэсэг нь тэнд үлдээд, Үнэн алдартныхан гээд Оросуудын дагаад байгаа шашин гэж 2 салаад, энэ шашин 2 салснаас хойш бүх хугацаанд энэ шашнаараа талцсан талцал өнөөдрийг хүртэл явж байгаа юм. Одоогоос 2 жилийн өмнө мянган жилийн дараагийн уулзалт гэж уулзалтыг Ватиканы хамба, Оросын Үнэн алдартны хамба 2 Кубад хийсэн. Дэлхийн байдал таагүй болоод байхаар нь тэрийг зөөлрүүлэх гэж энэ уулзалт болсон боловч олигтой юм болсонгүй. Одоо  Сирид болж байгаа дайн тулааны цаана дахиад л шашны зөрчил явж байгаа юм. Монголчууд цаашдаа энийг бодолцож энэ үндсэн шашнаа хамгаалж явахгүй бол огт болохгүй гэдэг байр суурины үүднээс энэ байшин барилгатай ноцолдож байгаа гэдгээ залуучууд та бүхэнд хэлэх ёстой байхаа гэж бодож байна.

Төгсгөлд нь би эх орныхоо тухай хоёрхон үг хэлэх гэсэн юм. Болж бүтэж байгаа ажил их байна. Сайхан ирээдүй харагдаж байна. Гэхдээ бас болохгүй юм байна. Тэрний дотор 2 аюул бий. Ялангуяа ийм чөлөөт эдийн засгийн нийгэмд шилжсэн үед энэ авлига хээл хахууль, дарамт шахалт, бизнесийн хүчирхийлэл, олигархжсан бүлэглэл өсөх шиг аюултай юм гэж байдаггүй. Энэ хоёргүй байхын цагт бол ажил амьдрал явдгаараа урагшаа явна. 2000 онд намайг сайд болж байхад бизнес болон улс төрийн хүрээнд ялгаагүй хар хүчирхийлэл газар авч дээд цэгтээ хүрсэн байсан. Тонуул дээрэм цагаандаа гарсан байсан. Гадаадад явж байхад дуудаад л 10 мянган долларыг шууд хүн авдаг ийм л болчихсон байсан. Оршуулгын газар хүн аваачиж нүх ухаж уйлуулаад, гүүрэн дээрээс олсоор хүн дүүжлээд айлгаж байсан ийм л үе байсан. Энийг бүгд мэддэг мөртлөө хэн ч  яаж ч чаддаггүй байсан. Ийм л үе байсан. Энэ асуудал ард түүх болж үлдсэн. Хар хүчирхийлэл. Өнөөдөр цагаан захтнуудын хэрэг явдал миний бодож байснаас, муугаар төсөөлж байснаас илүү хүчирхэг болсон байна. Би 5 жилийн өмнө ажлаа өгөөд явахад байдал ийм байгаагүй. Аахар шаахар юмнууд байдаг л байсан. Гэхдээ гэртээ байдаг байсан. Ардчилсан нам дотор тийм юм байдаг бол тэндээ, манай нам дотор байдаг бол тэндээ, тус тусдаа байсан. Ийм үед болохгүй бол ард түмэн сонголтоо хийгээд болохгүй байгаа хэсгийг нь жартааны гадна үлдээгээд, болох хэсгийг нь аваад үлддэг сонгуулийн эрх мэдэл ард түмэнд байдаг л даа. Өнөөдөр бий болсон 2 аюул нь нэгдүгээрт: харилцан нэвчсэн сүлжээ, бий болсон байна, хоёрдугаарт: хамгийн аюултай нь энд хууль хяналтын байгууллагынхан татагдан орсон байна. Би УИХ-ын чуулган дээр бараг шулуухан хэлчихсэн. Мафийн биежсэн тогтолцоо нэгэнт бий болсон байна. Үүнийг нураах шаардлагатай байна гэж.

“Зэрэг нэмэхийн өмнө” гэж нэг кино байдаг Монголын анхны цуутай кинонуудын нэг. Еэвэнгийн талыг нь хулгайлчихаад үлдсэн нь хааччихсан юм гэхээр хоёр тийш нь эргүүлээд алдарт Данзан гуай ингээд байдаг. Энэ мөнгөнд дурласан олигархажсан мафийн тогтолцоо гэдэг бол нүүрээ л сольж байгаа хэрэг, бүлэглэлээ сольдоггүй. Нямдоржийг солиод л Баясгаланг гаргаж ирнэ. Баясгаланг солиод л Нямдоржийг гаргаж ирнэ. Дунд нь сүлжээ нь хэвээрээ байдаг, эрх мэдэл нь хэвээрээ байдаг, хууль хяналтыхныг татаад оролцуулчихсан. Мөнгөөр бүхнийг шийддэг, эрх мэдлээр бүгдийг шийддэг. Ингээд ийм асар том газар нутагтай, асар их баялагтай, цөөн хүн амтай улсад мөнхийн ноёрхол тогтоох ийм ажлууд хийгдсэн. Айлган сүрдүүлэлт бол тамтаггүй болсон байна.Үүний эсрэг сөрж үг хэлэх юм бол тагнадаг болсон байна, айлгадаг болсон байна,  дууддаг болсон байна. Худлаа мэдээлэл тарааж мөнгөөр тархи угаадаг болсон байна. Ийм түвшиндөө хүрсэн байна аа. Энийг л цэгцлэх гэж адлагдан байж хэл аманд өртөн байж яваад байгаа хүн дээ. Үүнээс гарж чадвал энэ улс оронд сайхан ирээдүй байна. Манай залуучууд дэлхийн түвшинд сэтгэж, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай болсон. Манай тамирчид дэлхийн түвшинд ард түмнээ баярлуулж чадаж байна. Дуурийн сайхан дуучид ар араасаа гарч ирж дэлхийн дуурийн тайзыг эзэгнэх хүртлээ явж байна. Манай оюуны чадамж өндөртэй залуус дэлхийн том том компаниудад супер менежер болчихоод явж байна. Төр улс нь ийм байгаад байж болохгүй. Улсаа цөлөмдөг улс төрчид, хоол идэж байгаа тогооноосоо хулгай хийдэг улс төрчид л байж болохгүй. Би ийм хатуу үзэл бодолтой байдаг хүн. Заримд нь захиад хэлж л байсан. 2014 онд нэг засаг нь унаад нөгөө засаг нь гарч ирэхэд бүх сайд нар орж ирээд томилолт авах гээд сууж байхад нь “Хоол идэж байгаа тогооноосоо хулгай битгий  хийгээрэй” гэж хэлээд л гаргаж байсан. Зарим нь тэгээд шоронд орсон. Тэгэхээр энэ улсынхаа төлөө үнэнчээр зүтгэх, энэ улсад аюул ирэх юм бол нэг ч болтугай аюулыг тэврээд өөрөө сөхрөөд унах ийм улс төрч бидэнд их хэрэгтэй байгаа юм. Би ч УИХ-ын шинэ гишүүн болсон залуучуудуудад үүнийг байнга хэлж байгаа. Болох болов уу гэж бодох л юм. Хүн мөнх биш байдаг. Нэг л удаа амьдарна, надад ч бас төгсгөл ирнэ. Намайг явахын цагт энэ ертөнцөөс явахын цагт энэ Монгол эх орон, энэ 3 сая ард түмэн, миний үр хүүхэд, ач зээ нар, миний удам судар амгалан, баян тансаг, сэтгэл хангалуун оронд амьдрах ёстой гэж бодож, тэр цаг хугацааг нэг ч болов хоногоор наашлуулах гэж зүтгэж яваа юм аа. Миний амьдралын зорилго бол ердөө л энэ. 1950-аад оныхон бид их сонин үеийг туулж байгаа ийм хүмүүс юм. Социализмын үед төрөөд, тэр нийгэм хөгжлийнхөө дээд цэгт хүрэхийг үзлээ. Санжийн Баяр, Намбарын Энхбаяр, Данзангийн Лүндээжанцан, Энхтүвшин, Р.Гончигдорж, Баабар, Э.Бат-Үүл гээд бид тэр социализм нурахыг нүдээрээ үзээд, шилжилтийн буюу одоо залуучуудын яриад байгаа 25 жилийн хүнд бэрх үеийг туулсан. Үүнийг би завсрын үе гэж нэрлэдэг. 3 дахь нь буюу энэ Монгол газар шороон дээр хөрөнгөтний нийгэм үүсэхийг нүдээрээ үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гурван төрийн нүүрийг үзэж, зүтгэх хувь заяа бидэнд тохиосон.  Би 2011 онд Од, Оджаргал хоёрын Ухаахудаг дээр очиж уулзахад байсан. Би Монгол залуучуудаар бахархсан. Нэг сайхан байр барьчихсан, орой яваад орсон хоёр сайхан хотын цагаан залуучууд шатар тоглоод сууж байсан. Та нар юу хийдэг вэ? гэж асуухад краны жолооч гэж байвал яах уу? Тэнд архи дарс байхгүй. Тэнд дэггүй явдал байхгүй. Гайгүй сайн цалин өгж чадвал дэлхийн ямар ч улсын мэргэжилтнээс илүү ажиллаж чадаж байгаа нь надад харагдсан. Би Оюу-Толгойн бүтээн байгуулалт ид явагдаж, 1500-н гагнуурчин нэгэн зэрэг гагнуур хийж байхад 1300 метрийн цооног руу орж үзэж байсан. Тэрний доор 40 градусын халуунд тунелийг нь ухаад явж байгаа монгол залуучуудыг би үзсэн. Ийм мундаг ажилсаг ард түмэн. Энэ Солонгост Монголчууд их гардаг л даа. Би Солонгосын хуулийн сайдтай уулзчихаад хөдөлмөр эрхлэлтийг хариуцдаг хүнээс манайхан хэр зэрэг ажиллаж байна? гэж асуухад танайхныг булаацалдаад авдаг гэж байгаа юм. Ийм учир байгаа учир энд сууж байгаа та бүхний, энэ телевиз үзэж  байгаа ард түмний амьдрал гэгээн байна аа гэдэгт би өчүүхэн ч эргэлздэггүй шүү. Монгол төрийн сүлд та бүхнийг өршөөх болтугай гэж ерөөе өө.


Сэтгэгдэл ачааллаж байна ..