ТҮҮХЭН ЗАМНАЛ
МЗХ
Admin Admin 3124

ТҮҮХЭН ЗАМНАЛ

  • 1921

    8-р сарын 25-нд Д.Сүхбаатарын санаачилгаар Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдсан.

  • 1921

    9-р сарын 12-оос “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ийн 5 үүрийг нэг жилийн хугацаанд Их Хүрээнд байгуулжээ.

  • 1922

    7-р сарын 17-нд МХЗЭ-ийн анхдугаар их хурал хуралдаж, 600-аад гишүүд 30 шахам үүрийг төлөөлсөн төлөөлөгчид оролцжээ. Нам, улс, эвлэлийн удирдах ууган ажилтнууд 1922 оны МХЗЭ-ийн анхдугаар их хурлын үеэр

  • 1923

    8-р сарын 16-нд МХЗЭ-ийн Төв хорооны анхны хэвлэл “Манай зам” сэтгүүлийн анхны дугаар 200 хувь нийтлэгдэн гарсан.

  • 1921

    8-р сарын 25-нд Д.Сүхбаатарын санаачилгаар Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдсан.

  • 1923

    7-р сард II их хуралдаж, 70 шахам үүр, 2000 гаруй гишүүдийг төлөөлсөн төлөөлөгч хуралд оржээ.

  • 1924

    9-р сард III их хурал 3000 гаруй гишүүдийн 93 төлөөлөгчидтэй тус тус хуралджээ.

  • 1923

    8-р сарын 16-нд МХЗЭ-ийн Төв хорооны анхны хэвлэл “Манай зам” сэтгүүлийн анхны дугаар 200 хувь нийтлэгдэн гарсан.

  • 1925

    8-р сарын 31-нд Монголд анх удаа “Олон улсын хүүхдийн долоо хоногийн ажил” зохиогдов. Тэр үеэр Улаанбаатарт байгуулагдсан Зөвлөлтийн пионерийн отрядтай хамтран найрамдал, нөхөрлөлийн сэдэвт ажил хийжээ. Мөн энэ оны 10-р сарын 17-нд IVих хурал хуралдаж, 400 шахам гишүүдийг төлөөлсөн 128 төлөөлөгч оролцсоны12 нь эмэгтэй байжээ.

  • 1926

    10-р сарын 11-нд МХЗЭ-ийн V их хурал хуралдаж, 5000 гаруй гишүүдийг төлөөлсөн 159 төлөөлөгч оролцожээ.

  • 1927

    10-р сарын 6-нд МХЗЭ-ийн VI их хурал хуралдаж, 6507 гишүүдийг төлөөлсөн 114 төлөөлөгчид оролцжээ.

  • 1928

    12-рсарын 14-өөс 1929 оны 1-рсарын 05 хүртэл VIIих хурал хуралдсан бөгөөд 7864 гишүүдийг төлөөлсөн 150 төлөөлөгч оролцсон байна.

  • 1930

    8-р сард VIII их хурал хуралдаж, 19525 гишүүдийг төлөөлсөн төлөөлөгч оролцжээ. Үүнээс хойш МХЗЭ-ийн их хурлыг 4 жил тутамд 1 удаа хуралдуулахаар тогтсон юм.

  • 1931

    8-р сарын 1-нд БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар МХЗЭ-ийн 10жилийн ойг тохиолдуулан хувьсгалын төлөөнөө баатарлагаар амиа алдсан идэвхитэй гишүүдийн дурсгал болгож “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнажээ.

  • 1935

    1-р сард МХЗЭ-ийн IX их хурал хуралдаж, 6100 гишүүдийг төлөөлсөн 135 төлөөлөгч оролцжээ.

  • 1939

    8-р сарын 25нд БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар МХЗЭ-ийг Улс орноо шинэ амьдралын замаар хөгжүүлэх хэрэгт хөдөлмөрийн их амжилт гаргасан учир “Хөдөлмөрийн улаан тугийн одон”-гоор шагнажээ.

  • 1941

    3-р сарын 23-31-нд  МХЗЭ-ийн Х их хуралд эвлэлийн 17980 гишүүдийг төлөөлсөн 299 хүн оролцжээ.

  • 1949

    БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар “Залуучуудын үнэн” сонины эх орон, ард түмэн, залуу үеийнхний өмнө байгуулсан гавъяаг төр засгаас үнэлж, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнажээ

  • 1951

    БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар МХЗЭ-ийн 30 жилийн ойг нь тохиолдуулан залуучуудыг хувьсгалт хүмүүжлээр хүмүүжүүлэх...тус орны аж ахуй, соёлын байгууллагын хэрэгт идэвхтэй оролцож байгааг тэмдэглэж“Сүхбаатарын одон”-гоор шагнажээ.

  • 1961

    8-р сарын 17нд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар МХЗЭ-ийн 40 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-д социализмыг өрнүүн байгуулах үйл хэрэгт залуучуудаас байгуулсан гавъяа, оруулсан хувь нэмрийг үнэлж “Сүхбаатарын одон”-гоор шагнажээ.

  • 1921

    оны 8-р сарын 25-нд Д.Сүхбаатарын санаачилгаар Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдсан.

  • 1971

    БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар МХЗЭ-ийг “Сүхбаатарын одон”-гоор шагнажээ.

  • 1974

     онд “Залуучуудын үнэн” сонин 50 жилийн ойгоороо “Алтан гадас” одонгоор шагнагджээ. “Залуучуудын үнэн” сонинг 25жилийн ойгоор “Алтан гадас” одонгоор, 40 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор, 60 жилийн ойгоор нь “Сүхбаатарын одон”-гоор тус тус шагнагдсан байна

  • 1981

     оны 10-р сарын 21-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар МХЗЭ-ийн 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Хувьсгалт Намын нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэхэд залуучуудын улс төр, хөдөлмөрийн идэвхийг дайчлан өрнүүлэх, залуу үеийг коммунист ёсоор хүмүүжүүлэх үйлсэд байгуулсан гавъяаг тэмдэглэж “Сүхбаатарын одон”-оор шагнажээ.

  • 1984

     онд Монголын пионер, сурагчдын ордны шинэ барилгыг ашиглалтанд оруулсан байна. 

  • 1983,1988

     онд МЗХ-ийн XVIII, XIX  их хурал хуралдаж улс ардын аж ахуйг хөгжүүлэх VII,VIII таван жилийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх чухал шийдвэрийг дэвшүүлэн тавив. МХЗЭ-ийн ХIX их хуралд, МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл илтгэл тавьж байгаа нь. 1988 МХЗЭ-ийн ХIX их хурал. 1988

  • 1989

     оны сүүлчээр ардчилал шинэчлэл, өөрчлөлт өрнөсөн учир МХЗЭ-ийн Онц их хурал 1990 оны 4-р сард, МХЗЭ-ийн ХХ их хурал 1991 оны 1-р сард хуралдав. Уг хурлаар МХЗЭ-ийн бааз суурин дээр зарчмын шинэ байгууллага –Монголын Залуучуудын Холбоог байгуулагдсан юм.

  • 1991

    Монголын Залуучуудын Холбоо байгуулагдав.
    МХЗЭ-ийн ХХ их хурлаас шинээр сонгогдсон МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар Д.Мандах, эвлэлийн ажилтнуудын хамт. 1991 он

  • 1991

    1-р сарын 17-нд Монголын Залуучуудын Холбооны анхдугаар чуулган болов. Чуулганд 417 төлөөлөгч оролцож, залуучуудын шинэ байгууллага байгуулах тухай, шинэ байгууллагын баримтлал, дүрмийн төслийг хэлэлцэж батлах,удирдлагыг сонгох зэрэг асуудлыг авч хэлэлцэв.

  • 1931

     оны 8-р сарын 1-нд БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар МХЗЭ-ийн 10жилийн ойг тохиолдуулан хувьсгалын төлөөнөө баатарлагаар амиа алдсан идэвхитэй гишүүдийн дурсгал болгож “Цэргийн гавъяаны одон”-гоор шагнажээ.

  • 1991

    5-р сард Хайрын шүлгийн “Цагаан-Уул” яруу найргийн наадмыг ахлан зохион байгууллаа.

  • 1992

    8-р сард ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг орон даяар албан ёсоор тэмдэглэдэг болов.

  • 1992

    12-р сард NEXT STOP оны шилдэг залуу шалгаруулах ёслолыг анх удаа зохион байгуулсан.

  • 1992

    “Алма Матер”оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагааг эхлүүллээ. 

  • 1993

    12 сарын 1-3-ны хооронд Монголын Залуучуудын Холбооны IIчуулган боллоо. “Шинэ үе-шинэ бодлого” уриан дор явагдсан энэхүү чуулганд 278 төлөөлөгч оролцлоо.

  • 1993

    4-р сард Дэлхийн Залуучуудын Ассамлейн гишүүнээр элсэж,  9-р сард Азийн Залуучуудын зөвлөлийн гишүүнээр элссэн.

  • 1994

    “Эврика” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг анх зохион байгуулснаар одоог хүртэл зохион байгуулсаар байна.

  • 1995

    Копенгаген хотноо болсон “Нийгмийн хөгжлийн төлөө” Дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Дэлхийн Залуучуудын Ассамблейгаас Малайзын Ерөнхий сайдын ивээл дор хоёр жилд нэг удаа олгодог Дэлхийн Залуучуудын “Шилдэг байгууллага”-ын шагналыг 87 орны залуучуудын байгууллагаас Монголын Залуучуудын Холбоонд гардуулсан.

  • 1996

    Монголын залуучуудын хөнгөлөлтийн картыг нийгтийн үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх ажлыг 2002 он хүртэл зохион байгууллаа.

  • 1998

    “Хариу нэхээгүй тус” аян, Монголын залуучуудын өдөр зэргийг зохион байгуулан жил бүр уламжлал болон явагдсаар байна.

  • 2001

    “Үндэсний сайн дурынхан хөдөөд” хөтөлбөрийг зохион байгуулж, нийт 410 гаруй залуучууд орон нутагт 1-3 жилийн гэрээ байгуулан ажиллаж байгаагаас 40 хувь нь тухайн орон нутагтаа суурьшсан байна.

  • 2002

    “Интер ком” арга хэмжээг 3 жил дараалан  зохион байгуулсан.

  • 2002

    “Монгол улсын иргэний андгай өргөх ёслол”-ыг Нийслэлийн боловсролын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар байна.

  • 2003

    2010 хүртэл “Англи хэлээр уран илтгэгч” улсын уралдааныг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулсан. МХЗЭ-ийн 85жилийн ойгоор Төрийн дээд шагнал хүртсэн эвлэлийн ажилтнууд төрийн ордонд. 2006

  • 2007

    “Эр зоригийн сургууль”, “Номын гэрэл залууст” сэдэвт уулзалт өдөрлөгийн зохион байгуулж, мөн энэ жилийг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих ”жил болгон ажилласан байна. Эр зоригийн сургууль” цэрэг иргэний сургалт ЗХЖШ-ын 119-р анги дээр зохион байгуулагдаж байгаа нь

  • 2007

    “Монголын бахархал”ёслолын үйл ажиллагааг санаачлан Монголын бахархалт есөн залууг анх удаа шалгаруулсан. 

  • 2008

    үндэстнээ дэмжих жилийн хүрээнд “Би монгол залуу хүн” цуврал лекцийг анх зохион байгуулж эхэлжээ. “Алма-матер” оны шилдэг оюутан шалгаруулах ёслолын ажиллагаа. 2008 Англи хэлээр уран илтгэгч уралдаан МҮОНРТ-ийн 600 студи дээр зохион байгуулагдаж байгаа нь

  • 2009

    “Монголоороо гоёцгооё” өдөрлөгийг өдөр тутмын хэвшмэл загвар бий болгох зорилгоор 3 жил зохион байгуулсан.

  • 2010

    3 сард МҮОНТ-ийн залуучуудын цэнгээнт нэвтрүүлгийн албатай хамтран “Өнөөгийн залуус-1”нэвтрүүлэг цацагдав.

  • 2010

    4 дүгээр сард МЗХ, МҮЭ-ийн холбооны дэргэдэх залуучууд, хүүхдийн хороотой хамтран залуучуудыг ажлын байраар хангах, ажилгүйдлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн эрхзүйн мэдлэг олгох, ажлын байрны талаархи цогц мэдээллийг бий болгох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Ийнхүү 2010 сарын 8 сард МҮЭСТО-д “МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД ХИЙЖ БАЙНА, БОЛЖ БАЙНА”мэдээллийн үзэсгэлэнг анх удаа амжилттай зохион байгууллаа. 

  • 2010

    4 сард “Тариаланч залуучуудын сургалт зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан.

  • 2010

    5 сард Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Бизнес инкубатор хөгжилд”олон улсын анхдугаар чуулга уулзалтад МЗХ-ны төлөөлөгчид оролцлоо.

  • 2010

    5 сард ЕБС-ийн нийгэм эрхзүйн мэргэжлийн багш нарт “Гэр бүлийн боловсрол”олгох сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулсан байна.

  • 2010

    6 сард МЗХ-ны урилгаар Бүх Хятадын Залуучуудын Холбооны төлөөлөгчид ажлын айлчлал хийсэн байна.

  • 1923

    8-р сарын 16-нд МХЗЭ-ийн Төв хорооны анхны хэвлэл “Манай зам” сэтгүүлийн анхны дугаар 200 хувь нийтлэгдэн гарсан.

  • 2010

    8 сард МЗХ, БХЗХ, Шанхайн Залуучуудын Холбоотой хамтран бизнес эрхлэгч залуусыг бизнесийн шинэ санаа, түншээ олох, шинийг эрэлхийлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Шанхай Экспо 2010 –Бизнес аялал-ыг зохион байгуулсан.

  • 2010

    12 сард Өмнөд Африкийн нийслэл Претория хотод болсон Дэлхийн Залуучууд Оюутны XVIIих наадамд 3 төлөөлөгч оролцуулсан.  

  • 2011

    “Залуучуудын үнэн” сонин уугуул нэрээрээ дахин хэвлэлтэнд гарлаа. Мөн энэ онд эрдэмтэн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо Хайрын шүлгийн “Цагаан уул” яруу найргийн наадмын шилдгүүд. 2011 он

  • 2011

    “Үндэстнээ дэмжих”жил болгосонтой уялдуулан “Монгол бичгээ дээдэлье”улсын анхдугаар уралдааныг БСШУЯ, Чой. Лувсанжавын нэрэмжит Хэл Иргэншлийн дээд сургуультай хамтран зохион байгуулав.

  • 2011

    3 сард Монгол Германы засгийн газар хооронд хэрэгжиж буй “Герман Монголын мэргэжилтэн солилцох хөтөлбөр”-ийн хүрээнд ХБНГУ-ын Бонн хотын Залуучуудын Хорооны төлөөлөгчид НХХЯ, Улсын Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газар, МЗХ-ны урилгаар манай улсад ажиллалаа. Мөн сард “Дэлхийн Усны өдөр”буюу 3 сарын 22-нд ”Ус ба бүтээн байгуулалт”оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан байна. 

  • 2011

    5 сард МЗХ, эрдэмтэн Эмэгтэйчүүдийн Холбоотой хамтран эрдэмтэн эмэгтэйчүүдийн уулзалтын анх удаа зохион байгуулжээ.

  • 2011

    8 сард БНХАУ-ын Засгийн Газрын урилгаар БХЗХ, Хятадын Коммунист Намын Залуучуудын Эвлэлийн Төв Хороо, МУ-ын ГХЯ-наас хамтран монгол 100 залууг БНХАУ-д зохион байгуулагдсан Монгол Хятадын нөхөрсөг уулзалтад оролцуулжээ. Монгол Улсад Залуучуудын Хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жил, Монголын Залуучуудын Холбоо байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан МЗХ-ноос ТҮҮХ ӨГҮҮЛСЭН 90 Жил түүхэн үзэсгэлэнг СТӨ-д гаргажээ. “Эврика” багш оюутны эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг оролцогчид. 2011

  • 2012

    үйл ажиллагаанууд:

    ·         3-р сард УИХ дахь Залуучуудыг дэмжих “Лобби” бүлэг байгуулсан.

    ·         www.avilga.mn сайтыг ажиллуулж эхэлсэн байна.

    ·         “МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” байгуулав.

    ·         МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв” байгууллаа.

    ·         “Иргэний андгай өргөх ёслол” 10 дэх жилдээ зохион байгуулагдлаа. 2012