Хүдэр сумын өндөр настангууд сургалтанд хамрагдлаа
2014-09-02 МЗХ
eenee-DELETED 134

Хүдэр сумын өндөр настангууд сургалтанд хамрагдлаа

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ажилласан “Сумын залуус” төслийн “4 бэрх” багийн залуучууд сумын эрүүл мэндийн төвтэй хамтран “Эрүүл амьдралын төлөө нэгдэцгээе” уриан дор өндөр настангуудад “Заавал хэвшүүлэх 21 дадал” сургалтыг амжилттай явуулсан байна. Сумын ахмад, өндөр настангуудад сургалтын урилгыг гэрт нь аваачиж өгөхөд ахмад, өндөр настангууд баярлан хүлээн авсан байна.

“Заавал хэвшүүлэх 21 дадал” эрүүл мэндийн зөв дадал зуршил хэвшүүлэх сургалтын дараа артерийн даралт хэлбэлзэлтэй, байнгын эмчийн хяналтанд байх шаардлагатай өндөр настнуудад сумын ЗДТГ-аас чагнуур, даралтын аппарат тарааж даралт ихсэж, багассанаа хэрхэн үзэх талаар сумын хүний их эмч Сайхнаа заавар зөвлөгөөг өг
чээ.

Мөн “Заавал хэвшүүлэх 21 дадал” эрүүл мэндийн зөв дадал зуршил хэвшүүлэх заавар зөвлөгөөг сумын эмч нартай хамтран сумын төвийн 30 айлын гэрээр
очиж өгсөн нь сумын иргэдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ болж чадсаны зэрэгцээ сум орон нутгийн иргэдэд “Сумын залуус” төслийн үйл ажиллагааг сурталчилсан ажил болсон байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..