2019-12-19 МЗХ
Admin Admin 44

ХОВД АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧИД “ИРГЭНИЙ АНДГАЙ” ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 17 дахь жилдээ Монголын залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгууж буй “ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын ажиллагааг Ховд аймагт 6 дахь жилдээ Ерөнхий боловсролын 7-н сургууль, Хөгжил политехник коллежжийн сурагчдыг хамруулан  11 дүгээр сарын 23 -нд зохион байгууллаа. Ёслолын ажилд зочидоор Аймгийн засаг дарга Б.Дүгэржав болон холбогдох албаны хүмүүс оролцжээ. Зохион байгуулагчаар Ховд аймаг дахь салбар зөвлөл ажилласан байна. Мөн 16 нас хүрч буй 300 сурагч оролцжээ. “АНДУУДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” уриан дор зохион байгуулагдаж байгаа энэ жилийн Иргэний андгай өргөх ёслолын ажиллгааг зохион байгуулагчид дүгнэхдээ, сурагчид Иргэний андгай  өргөсөнөөр эрх үүргээ мэдэж, монгол хүн болж төрсөнөөрөө бахархах сэтгэл дүүрэн болж байгаагаараа онцлог болж байна хэмээжээ. Уламжлал ёсоор  сурагчдын төлөөлөл болсон сурагчид үеийнхээ найзуудад сэтгэлийн үгээ хэлж, 16 нас хүрч буй сурагчдын төлөөлөл  иргэний үнэмлэхээ гардан авч, нийт сурагчид БАТЛАМЖАА авч, Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлсэн байна. 16 нас хүрсэн залуус нийгмийн өмнө үүрэг хүлээж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, чин шударга иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайллаа.

“Монгол Улсын Иргэний Андгай”

Эртний Их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч Монгол Улсын Иргэн би

1.    Монгол Төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж

2.    Монгол Улсынхаа Тусгаар Тогтнолыг батлан хамгаалж

3.    Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн

Бүрэн Эрхт Ард түмнийхээ итгэлийг даан

Их Түүх, Эрх чөлөөний эзэн нь байж

Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж

Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж

Энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж

Их засаг, хууль ёсыг чандлан сахиж

Үнэнч шудрага

Цэвэр ариун

Оюун төгс

Хөдөлмөрч хичээнгүй Иргэн байхаа Их төрийнхөө дор андгайлж байна

Төрийн минь сүлд өршөөг!


Сэтгэгдэл ачааллаж байна ..