2015-03-26 МЗХ
Admin Admin 2259

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Монголын Залуучуудын Холбоо нь ардчилсан зарчмыг удирдлага болгож, залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага мөн.

Монголын Залуучуудын Холбоо нь шинэ үеийнхний талаар баримтлах төрийн бодлогыг боловсруулахад идэвхитэй оролцохын зэрэгцээ түүнийг хэрэгжүүлэхэд залуучуудын өөрсдийнх нь идэвхи санаачилга, оролцоог чухалчлан үзэж, энэ чиглэл дэх төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төв, орон нутгийн түвшинд гүйцэтгэж, залуучуудын талаар явуулах төрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавина.