2018-05-17 МЗХ
Admin Admin 517

Их Монгол Язгууртан ТББ-ын Удирдах Зөвлөлийн Дарга, МЗХ-ны Ерөнхийлөгчийн онол, бодлогын зөвлөх Ө.Баяраа

Өнөөдөр хүн төрөлхтний түүх амьтай бүхний үйл хэргийн хамгийн дээд хөгжлийн төвшинд хүрч тэр аугаа их оюун мандал гэх зүйлийг энэ дэлхий дээр тогтоосон он цаг саяар хэмжигдэж байгаа энэ он цагийн мөр дээр олон сая сая жилийн амьд амьтны түүх сүүлийн сая жилийн хүн төрөлхтний түүхээр эргэж хүн байхын утга учир байгаль дэлхийн дээд хөгжлөөр амьдран оршихын утга шалтгааныг таниулсан ийм түүхэн хөгжлийн үр дүнд хүн төрөлхтөн өнөөдөр олон олон өв соёлуудыг бүтээж өнөөдөр өөрийнхөө бас алдаа оноо, мөн өөрийнхөө үзэж туулж бүтээсэн ийм 21-р зууны өндөрлөг дээр их түүхийнхээ эн дээр гарч ирлээ. Яг энэ түүхийн эн дээр бидний бас Монгол Улс маань дэлхийн түүхийн хэмжээнд бүтэн нэр дүүрэн, алдар бүтэн элэгдсээр өнөөдөр бас газар нутаг, эрх чөлөө, тусгаар тогтнол аугаа их өв соёлтойгоо бас ирсэн ийм сайхан цаг бидэнд ирсэн билээ. Бид нар магадгүйцорын ганц өнөөдрийн хүн төрөлхтний үлдэж байгаа ганцханзам мөр болсон байгаль дэлхийдээ ээлтэй дэлхийн эко системийг тэнцвэржүүлэн хадгалахгэж зорьж байгаа тэр хөгжлийг магадгүй цорын ганц удаа бүтээж түүний өв соёлыгцорын ганцаар эзэмших эрхтэй нүүдлийн соёлын төлөөлөгч нараа, энэ нүүдлийн соёл иргэншил эргэж хүн төрөлхтний ирэх цаг хугацааг тодорхойлж байгаа ийм хариуцлагатай цаг хугацаанд бид нар өнөөдөр энэ цаг хугацааг хүлээж авч байна. Амаргүй олдсон. Тэгэхдээ амархан болгон тийм ч бэрх биш юм байна. Хүн гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой юм байна. Уртын үзүүрт ойрын үйл хэргийн мөрт байгаа бүх түүх, бүх хүмүүсээ хүлээн зөвшөөрөх ёстой юм байна. Алдъя гэж алддаггүй, муу юм бодож алддаггүй бүтээх гэж л алддаг. Харин алдааг нь хараад суух биш харин хамтарч бүтээж болох бүх бололцоонд хамтран нэгдэж түүнийг тосож авах ёстой юм шиг байна. Ийм л сургаал өгч байна. Өнөөдөр ч гэсэн Монголын залуучууд дахин өөрсдийнхөө онол бодлогыг дахин шинээр тодорхойлж, өнөөдөр дахин шинээр дуугарч байгаа нь өнөөдрийн залуучуудын гэнэт ухаарсных биш өмнө байсан олон олон сайхан залуучууд гал халуун итгэл сэтгэл, аугаа их эрч хүчээрээ бүтээж байгуулсан алдаж оносны зам мөрийг эргэж сайн нягталсных өнөөдрийг ингэж үг дуугарахад хүргэж байна. Тийм учраас өмнөх үеийг ойрхон ч бай холч бид бүгдээрээ чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Одоо хэн нэгнийхээ мууг үзэж, хэрүүл хийгээд урагшаа явахгүй юм байна, хэзээч хүн өрх гэртээ ороод үр хүүхдийг, өөрийнхөө аав ээжийг, өөрийн ойр дотны хүн болгоныг харж байгаа тэр хараагаар эргэж бие биенийгээ харвал энэ ирж байгаа их түүхийн эн дээр хийж бүтээх бол тийм ч бэрх биш юм байна. Ийм сайхан хараа нээгдсэн, ийм сайхан харааг авч ирсэн, ийм сайхан хараатай байхыг дахин дахин сануулсан ийм түүхийг бид өдөр болгон бичиж байна. Бүх хүмүүсээ эргэж түүхтэй нь  хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Өнөөдөр хүлээн зөвшөөрч чадах юм бол бидний байнга хэлээд байгаа мөртлөө ирэхгүй байгаа нэг зүйл ирнэ. Тэр нь эвлэн нэгдэх, эвлэрч бүтэх. Зүгээр нэг эвлэрээд бүтэхгүй юм байна. Зүгээр нэг дор ирээд суухгүй юм байна. Энэ хардалт гэдэг байнга явагддаг юм байна. Тийм болохоор өмнө байгаа түүх чинь биднийг шүүмжлэхэд зориулагддаггүй юм байна. Нэгэнтээ бүтсэн юмыг зүгээр л хүлээн зөвшөөрөхөд зориулагдсан юм байна. Тэгвэл хүлээн зөвшөөрцгөөе. Алдаа нь бол алдахгүй байхад хүргэдэг юм байна. Оноо нь улам урагш ахихад суурь болж өгдөг юм байна. Тийм учраас энэ их түүхийн эн дээр хүлээн зөвшөөрч урагшаа явах цаг болжээ. Хүлээн зөвшөөрч нэгдээд одоо юу хийх вэ? 21-р зууны энэ өндөрлөг дээр хүн төрөлхтөн бол түүхэн хөгжлийн зүй тогтол мөн шинжлэх ухааны үндэс, бүхий л хүн төрөлхтөнүүдийн бүтээн бий болгосон соёлын үнэт зүйлийн харилцаа гэдэг зүйлийг л үндэс болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол дур дурын бодол өөр өөрийн магадгүй цаг цагийн энд дээр орон зай болгоныг өөрийн хэмжиж байгаа харааг бусдын өмнө тулган тавилгүйгээр шинжлэх ухаан, түүх, олон олон түүхэн замаар батлагдан ирсэн соёлын харилцаа байх ёстой юм байна. Хувь хүний соёлын харилцаа, улс орны соёлын харилцаа. Соёл гэдэг зүйлийг баттай сайн сурч бас түүнийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Хэрвээ бид ингэх юм бол ирэх цаг хугацаа тийм ч хэцүү биш байна. Өнөөдөр бид Монголын Залуучуудын Холбоо 95 жилийн түүх 2 нийгмийн бүтэн үеийг элээж өнөөдөр энд хүрч хамгийн залуу тодотголтой мөртлөө хамгийн ахмад байгууллага болтлоо энэ улс орны бүтээн байгуулалтын үйл хэргийг өөр өөрийн залуу үеийг элээж бүтээн байгуулсны хүч нь өнөөдөр энэ нийгмийг дахин тодорхойлоход хүргэсэн. Тэгэхдээ бас зүгээр тодорхойлоход хүргэсэнгүй Монголчууд эртний их түүхтэй их ерөөлтэй учир шалтгаан дахин тодорч байна. Өнөөдөр бидний эцэг өвгөдийн төрийн хар хайрцагны нууц, соёлын үнэт зүйл, бүтээн байгуулалтын нууц болсон өв соёлын үнэт зүйл өртөөлөн ирсний учир шалтгаан эргэж дэлгэрч үнэт зүйл нэгэнтээ хэзээ ч балархаагүй бидний дунд баттай болж дархаллаа. Энэ үндэсний онол номыг Монголын залуучууд өөрсдийн онол бодлогын үндэс болгож үйл хэргийн цаашдын зам мөрөө гаргах үндсэн баримт бичиг болгосон. Энэ өнөөдөр Монголын Залуучуудын Холбоо Монголын ирээдүйг тодорхойлох их бүтээн байгуулалтад уриалан дуудах зоригтой хэлэх үндэс болж байгааг хэлэхэд бахархалтай байна. Үндэсний онол ном гэхээр он цагийн уртад нэгэн баларсан бичиг баримт гэдэг зүйлээр та бүгдийг сэтгэхгүй байхаа гэж бодож байна. Учир нь үндэсний үнэт зүйл гэдэг тасархай бичиг баримт, цаас байсан ч гэсэн өөрийн үнэт зүйлийг байнга хадгалж байдаг. Тэгвэл бүрэн цогц аугаа их түүхийн ингээр бүтээн байгуулсан онол ном эргэж ирсэн байна аа. Энэ үнэт зүйлийн судалгаа явсаар аргагүй эздийнхээ гарт хүрсэн. Тэр эзэд үе үеийн бүтээн байгуулагч байж ирсэн залуучууд дээр ирсэн. Залуучууд маань энэ онол номоо бүрэн дүүрэн таньж мэдэж ирэх цаг хугацааг бүтээж болох тэр зам мөрөө өнөөдөр тодорхойлоод түүнийгээ энэ нийгэмдээ бүрэн бүтэн дэлгэхээр зорьж байгаа билээ. Энэ аугаа их боломж өнөөдрийн энэ их түүхийг эргэж урд, хойдохтой нь бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч, ирэх цаг хугацааг бүрэн бүтэн авчрах ийм боломжийг гэрэлтүүлж байна. Монголын Залуучуудын Холбоо ирэх цаг бүхэнд дандаа их бүтээн байгуулалтын төлөө, эвлэрч нэгдэхийн төлөө, эргэлт буцалтгүйгээр зорих болно. Бидний улс аугаа их түүхтэй, түүхийн ингээр нь бодуул том улс, хүн амын тоогоор нь бодуул нэгээхэн үндэстэн дамнасан компанийн ажилчдын тоонд ч хүрдэггүй ийм сонин хачин. Магадгүй бид нар арай өөрөөр харах ёстойг байнга сануулж байдаг ийм улс орон билээ. Энэ аугаа их орныхоо хувь заяаг энэ 1’960’000 бараг 2 сая хүрэхгүй хүн амынхаа, 2 сая хүрэхгүй насанд хүрсэн хүн амынхаа амьжиргаа, орлогыг бүрэн бүтэн байлгаж, аугаа их түүхийн бүтээсэн өв соёлыг жаахан ч гэсэн түүхийн үнэт зүйлээр эргэж тэтгэх ийм сайхан цагийг авч ирэх ийм өдрийн нэгэн өдөр нь энэ байхаа гэж учир нь энэ түүхийг бүтээсэн хүмүүс энд ирсэнд та бүхэндээ гялайлаа. Монголын Залуучуудын Холбоо  цаашид онол бодлогынхоо хувьд аугаа их эцэг өвгөдийнхөө үндэсний онол бодлогыг баримталж дэлхийн хүн төрөлхтөнтэй бүтээж бялхсан соёлынх нь үнэт зүйлтэй бүрэн дүүрэн харилцаанд орж, ирээдүй хойчоо холыг харж бүтээн байгуулалтад бэлэн болсон. Та бүгдийг хамтрахыг хүсье!  ГЯЛАЙЛАА.



Сэтгэгдэл ачааллаж байна ..