МЗХ-НЫ ТАТВАРЫН ЖУРАМ
2015-04-08 МЗХ
Admin Admin 1899

МЗХ-НЫ ТАТВАРЫН ЖУРАМ

                                              МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ТАТВАРЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1  Энэхүү журам МЗХ-ны үндсэн дүрмийн хүрээнд гишүүний татварын харилцааг зохицуулна.

1.2  Гишүүнээс МЗХ-ны үйл ажиллагаанд оролцох хариуцлагыг нэмэгдүүлж, салбар нэгж, байгууллагуудыг санхүүгийн хувьд бэхжүүлэхэд чиглэгдсэн байвал зохино.

 

Хоёр. Ерөнхий зуйл

2.1  МЗХ-ны гишүүний татварыг идэвхтэн, сонгуульт гишүүний татвар гэж тус тус ангилна.

2.2  Идэвхтэн, сонгуульт гишүүний татварын хэмжээ, төлөх хугацааг ИХ тогтооно.

2.3  Гишүүний татварыг МЗХ-ны идэвхтэн, сонгуульт гишүүд төлөх үүрэгтэй.  

2.4  Гишүүний татвар төлөлтийн тайланг МЗХ-ны хувьд ХХ, УХ-д тус бүр нэг, нэг хувийг жилд нэг удаа танилцуулна. Бусад шатны залуучуудын байгууллагын хувьд тухайн шатны залуучуудын байгууллагын Хариуцлагын зөвлөл, дээд шатны залуучуудын байгууллагын УХ-д тус бүр нэг хувийг хагас жилд нэг удаа танилцуулна.

 

Гурав. Гишүүний татварыг хураах, бүртгэх

3.1  МЗХ-ны идэвхтэн, сонгуульт гишүүн харьяалагдах тухайн шатны залуучуудын байгууллагад тогтоосон хэмжээний татварыг хугацаанд нь төлөх үүрэгтэй.

3.2  МЗХ-ны идэвхтэн, сонгуульт гишүүд нь тухайн жилийн эхний хагас жилийн татварыг 2-р сарын 1-ний өдрийн  дотор, сүүлийн хагас жилийн татварыг 9-р сарын 1-ний өдрийн дотор харьяалагдах тухайн шатныхаа залуучуудын байгууллагын дансанд тушаасан байна.

3.3  Тухайн шатны залуучуудын байгууллагын дансанд тушааж, идэвхтэн, сонгуульт гишүүний үнэмлэх дээр бүртгэл хийнэ.

 

Дөрөв. Сонгуульт гишүүний татвар

4.1     Бүтцийн бүх шатны залуучуудын байгууллагын залуучуудын зөвлөл, УХ, ҮЗЗ-ийн гишүүний татваруудыг сонгуульт гишүүний татвар гэнэ.

4.2     Сонгуульт гишүүн нь тухайн жилийн татвараа харъяалагдах шатны залуучуудын байгууллагын дансанд 2 -р сарын 1-ний өдрийн дотор төлнө. Татвараа төлсөн гишүүн ротацид орсон тохиолдолд тухайн жилийн татвар нь дэнчинд тооцогдоно.

4.3     Тухайн жилийн ротацийн сонгууль дуустал МЗХ-ны бүтцийн бүх шатны залуучуудын байгууллагууд ДЭНЧИНГ захиран зарцуулах эрхгүй.

4.4     Тухайн жилийн ротацийн сонгуулийн дараа сонгогдсон гишүүний дэнчин нь тухайн жилийн татварт тооцогдон үлдэнэ. Ротацийн сонгуулиар сонгуульт үүргээсээ чөлөөлөгдсөн гишүүн дэнчингээ буцаан авах эрхтэй.

 

Тав. Татвар төлөөгүй гишүүнд хүлээлгэх хариуцлага

5.1    МЗХ-ны идэвхтэн, сонгуульт гишүүн нь татвараа төлөөгүй бол тухайн шатны хуралд саналын эрхгүй оролцоно.

5.2    Сонгуульт гишүүн нь татвараа төлөөгүй бол сонгуульт үүргээсээ чөлөөлөгдөн, суудал дээр нь нөхөн сонгууль явагдана.

5.3    ИХ-аас тогтоосон хэмжээний татварыг төлөөгүй гишүүнд урьдчилан сануулсны үндсэн дээр МЗХ-ны сонгуульт албан үүргээс чөлөөлөх болон саналын эрхийг нь хасах тухай шийдвэрийг тухайн шатны залуучуудын байгууллагад гаргана.

                                               

Зургаа. Бусад

6.1       МЗХ-ны идэвхтэн, сонгуульт гишүүн ҮЗЗ-өөс тогтоосон хугацаанд дараах татварыг төлнө. Үүнд:

Д\д

Гишүүн

Татварын хэмжээ

1

Идэвхтэн гишүүний суурь татвар

1000

2

Байгууллагын ЗЗ-ийн тэргүүн, тэргүүлэгч гишүүд

20,000

3

Баг, хэсгийн ЗЗ-ийн тэргүүн, тэргүүлэгч гишүүд

12,000

4

Сум, хорооны ЗХ-ны тэргүүн, тэргүүлэгч гишүүд

48,000

5

Аймаг дүүргийн ЗХ-ны тэргүүн, тэргүүлэгч гишүүд

120,000

6

Аймаг, дүүргийн бага чуулганы гишүүн

50,000

7

Чиглэлийн ЗХ-ны тэргүүн, тэргүүлэгч гишүүн

120,000

8

ҮЗЗ-ийн тэргүүлэгч гишүүд

240,000

9

Байнгын хорооны дарга

800,000

10

МЗХ-ны Дэд ерөнхийлөгч

1 000,000

11

МЗХ-ны Ерөнхийлөгч

1 500,000

Сэтгэгдэл ачааллаж байна ..