МЗХ-НЫ СОНГУУЛИЙН ЖУРАМ
2015-04-08 МЗХ
Admin Admin 1570

МЗХ-НЫ СОНГУУЛИЙН ЖУРАМ

МЗХ-НЫ БҮТЦИЙН БҮХ ШАТНЫ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОХ СОНГУУЛИЙН ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

 1.1       Энэхүү журмаар МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн үйл ажиллагааг зохицуулна.

 Хоёр. Нийтлэг зарчим

 2.1.              МЗХ-ны бүтцийн бүх шатны байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийг тухайн шатны залуучуудын байгууллагын хурлаас томилогдсон сонгуулийн хороо зохион байгуулна. Санал хураалтыг илээр явуулна.

2.2.              МЗХ-ны удирдах байгууллага, албан тушаалд нэр дэвшигч нь тухайн шатны залуучуудын байгууллагынхаа хуралд нээлттэй нэр дэвшүүлнэ.

2.3.              Сонгуульд оролцож буй гишүүн бүр саналын тэгш эрхтэй байна.

2.4.              Нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудсанд нэр дэвшсэн дарааллаар дарааллуулан байрлуулж, тухайн шатны залуучуудын байгууллагын Сонгуулийн хорооноос дарааллын дагуу хуралд танилцуулна.

2.5.              Бүтцийн бүх шатны байгууллагын удирдлагад хуралд оролцогсдын олонхын санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно.

2.6.              Бүтцийн бүх шатны залуучуудын байгууллагын тэргүүний сонгуульт бүрэн эрхийн хугацаа МЗХ-ны үндсэн дүрэмд зааснаар байна. Нэг удаа улиран сонгогдож болно.

2.7.              Тухайн шатны залуучуудын байгууллагын хурлаас ҮЗЗ, аймаг, дүүргийн бага чуулганы гишүүдийг сонгох сонгуулийг хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцох зарчмаар явуулах ба саналын доод хувь нь тухайн шатны залуучуудын байгууллагын нийт гишүүдийн 1/3-ээс доошгүй байна.

2.8.              Санал хураалт явуулж байгаа хугацаанд нэр дэвшигчийн талаар сурталчилгаа хийхийг хориглоно.

Гурав. ҮЗЗ-ийн гишүүнийг сонгох

3.1.            Тухайн шатны залуучуудын байгууллагад тогтоосон мандатын дагуу  ҮЗЗ-ийн гишүүдийг нууц санал хураалтаар сонгоно.

3.2.            ҮЗЗ-ийн гишүүнд нэр дэвших.

3.2.1.      ҮЗЗ-ийн гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

             МЗХ-ны гишүүн байна;

             МЗХ-ны бодлого, үйл ажиллагааг дэмжиж холбооны ажилд идэвхтэй оролцохоо илэрхийлсэн;

             Тогтоосон хэмжээний дэнчинг МЗХ-ны дансанд тушаасан;

             Нэр дэвшилтийн бүртгэлийн хураамжийг тухайн шатны залуучуудын байгууллагын дансанд тушаасан;

             Нэр дэвшихийг хүссэн өргөдөл, эссэ бичинэ.  /тухайн салбар холбоондоо/;

             Биеийн байцаалт /тогтоосон маягтаар/ бөглөсөн;

             Нэр дэвшигчийн гурван үеийн намтар;

             Нэр бүхий 3 хүнээс өөрийн тухай тодорхойлолт авах;

             Гэр бүлийн гишүүний зөвшөөрөл авах.

3.2.2.      Тухайн шатны залуучуудын байгууллагын сонгуулийн хороо нь гишүүний бичиг баримтыг шаардлага хангаагүй гэж үзсэн тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхгүй. Дараах тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзнэ. Үүнд:

·          Биеийн байцаалтанд бичигдсэн овог, нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, хаяг зөрөх;

·          Өргөдөлдөө өөрийн гарын үсэг зураагүй;

·          Бусад хуулийн дагуу шаардлагаар

3.2.3              Нэр дэвшигч нь дээрх заалтуудын аль нэгийг зөрчсөн нь нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасна.

3.2.4              Зохих нөхцөл шаардлагыг хангасан нэр дэвшигчдэд ҮЗЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгоно.

3.2.5              Нэр дэвшигч нь нэг удаагийн сонгуулиар зөвхөн тухайн шатны залуучуудын байгууллагад нэрээ дэвшүүлнэ. Энэ заалтыг зөрчсөн бол тухайн шатны залуучуудын байгууллагын сонгуулийн хорооны шийдвэрээр бүх нэр дэвшигчдийг нь хүчингүйд тооцно.

3.2.6              Нэр дэвшигч нь нэрээ татах эрхтэй. Энэ тохиолдолд бүрттэлийн хураамжийг буцааж олгохгүй.

3.2.7              Нэр дэвшигч нь ҮЗЗ-ийн гишүүнээр сонгогдоогүй тохиолдолд түүний дэнчинг шууд буцааж олгоно.

3.2.8              Нэр дэвшигчийн дэнчингийн мөнгийг сонгууль дуустал ямар нэгэн байдлаар ашиглахыг хориглоно.

3.2.9              Нэр дэвшигч нь ҮЗЗ-ийн гишүүнээр сонгогдсон тохиолдолд дэнчингийн мөнгө нь ҮЗЗ-ийн гишүүний тухайн жилийн татварын төлбөрт тооцогдоно.

3.2.10          ҮЗЗ-ийн гишүүн чөлөөлөгдсөн тохиолдолд гишүүний тухайн жилийн татварыг буцааж олгохгүй.

3.5. ҮЗЗ-ийн гишүүний нөхөн сонгууль явуулах.

3.5.1.           ҮЗЗ-ийн ротацийн ээлжит сонгууль явагдсанаас хойш тухайн жилийн 09дүгээр сарын 01-ний дотор ҮЗЗ-ийн гишүүний суудалд орон гарсан тохиолдолд сонгуулийн хороо нь тухайн шатны залуучуудын байгууллагатай зөвшилцөн нөхөн сонгуулийг мөн оны 10 дугаар сарын 01-ний дотор зарлан явуулна. Бусад тохиолдолд нөхөн сонгуулийг ээлжит ротацийн сонгуулийн квотод багтаан явуулна.

3.5.2.           ҮЗЗ-ийн гишүүний нөхөн сонгууль энэхүү журмын 3-р бүлгийн дагуу явагдана.

Дөрөв. МЗХ-ны Ерөнхийлөгчийг сонгох

4.1.        МЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг ИХ-аар нэг нэр дэвшигчийг илээр, хоёроос дээш нэр дэвшигчийг шууд нууц санал хураалтаар явуулж, олонхын санал авсан нэр дэвшигчийг МЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно.

4.2.        МЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа нь өрсөлдөх зарчимд тулгуурлана.

4.3.        МЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажлыг МЗХ-ны ИХ-аас томилогдсон сонгуулийн хороо эрхлэн явуулна. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

4.3.1.      Нэр дэвшигч нь 16 нас хүрсэн;

4.3.2.      МЗХ-ны гишүүн;

4.3.3.      Монгол улсын иргэн байна.

4.4.    МЗХ-ны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж тогтоосон хугацаанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

4.4.1              Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх тухай өргөдөл;

4.4.2              Мөрийн хөтөлбөр;

4.4.3              Биеийн байцаалт /тогтоосон маягтаар/.

4.5.    МЗХ-ны дүрмийн 7.5-т заасан нөхцөл үүсвэл МЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг ИХ-аар явуулна.

Тав. Дэд Ерөнхийлөгчийг сонгох

5.1        МЗХ-ны Ерөнхийлөгчийн санал болгосноор МЗХ-ны Дэд Ерөнхийлөгчийн сонгуулийг ҮЗЗ-ийн хурлаар шууд нууц санал хураалтаар явуулж, олонхын санал авсан нэр дэвшигчийг МЗХ-ны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцно.

5.2        МЗХ-ны Дэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаа нь өрсөлдөх зарчимд тулгуурлана.

5.3        МЗХ-ны Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажлыг МЗХ-ны ИХ-аас томилогдсон сонгуулийн хороо эрхлэн явуулна. Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

5.3.1              Нэр дэвшигч нь 16 нас хүрсэн;

5.3.2              МЗХ-ны гишүүн;

5.3.3              Монгол улсын иргэн байна.

5.4        МЗХ-ны Дэд Ерөнхлийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж МЗХ-ны Сонгуулийн хороонд тогтоосон хугацаанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

5.4.1              Дэд Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх тухай өргөдөл;

5.4.2              Мөрийн хөтөлбөр;

5.4.3              Биеийн байцаалт /тогтоосон маягтаар/.

5.5    МЗХ-ны дүрмийн 8.5-т заасан нөхцөл үүсвэл МЗХ-ны Дэд Ерөнхийлөгчийн сонгуулийг ҮЗЗ-ийн хурлаар явуулна.

Зургаа. Аймаг, Дүүргийн бага чуулганы гишүүнийг сонгох

6.1.        Аймаг, дүүргийн бага чуулганы гишүүнийг сонгохдоо тухайн сум, хороонд хуваарилсан квотын тоотой тэнцүү тооны гишүүдийг сум, хорооны ЗХ-ны хурлаас сонгон аймаг, дүүргийн бага чуулганаар батламжилна.

6.2.        Аймаг, дүүргийн бага чуулганы гишүүнд нэр дэвших.

6.3.1           Аймаг, дүүргийн бага чуулганы гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

             Аймаг, дүүргийн ЗХ-ны гишүүн байна;

             Аймаг, дүүргийн ЗХ-ны бодлого, үйл ажиллагааг дэмжиж холбооны ажилд идэвхтэй оролцохоо илэрхийлсэн;

             Тогтоосон хэмжээний дэнчинг аймаг, дүүргийн ЗХ-ны дансанд тушаасан;

             Нэр дэвшилтийн бүртгэлийн хураамжийг тухайн шатны залуучуудын байгууллагын дансанд тушаасан;

             Нэр дэвшихийг хүссэн өргөдөл гаргасан /тухайн салбар холбоондоо/;

             Биеийн байцаалт /тогтоосон маягтаар/ бөглөсөн.

             Нэр дэвшигчийн гурван үеийн намтар;

             Нэр бүхий 3 хүнээс өөрийн тухай тодорхойлолт авах;

             Гэр бүлийн гишүүний зөвшөөрөл авах.

6.3.2     Тухайн шатны залуучуудын байгууллагын сонгуулийн хороо нь гишүүний бичиг баримтыг шаардлага хангаагүй гэж үзсэн тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхгүй. Дараах тохиолдолд шаардлага хангаагүй гэж үзнэ. Үүнд:

·            Биеийн байцаалтанд бичигдсэн овог, нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, хаяг зөрөх;

·            өргөдөлдөө өөрийн гарын үсэг зураагүй.

6.3.3           Нэр дэвшигч нь дээрх заалтуудын аль нэгийг зөрчсөн нь нотлогдвол тухайн шатны залуучуудын байгууллагын сонгуулийн хорооны шийдвэрээр нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасна.

6.3.4           Зохих нөхцөл шаардлагыг хангасан нэр дэвшигчдэд аймаг, дүүргийн бага чуулганы гишүүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгоно.

6.3.5           Нэр дэвшигч нь нэг удаагийн сонгуулиар зөвхөн тухайн шатны залуучуудын байгууллагад нэрээ дэвшүүлнэ. Энэ заалтыг зөрчсөн бол тухайн шатны залуучуудын байгууллагын сонгуулийн хорооны шийдвэрээр бүх нэр дэвшигчдийг нь хүчингүйд тооцно.

6.3.6           Нэр дэвшигч нь нэрээ татах эрхтэй. Энэ тохиолдолд бүртгэлийн хураамжийг буцааж олгохгүй.

6.3.7           Нэр дэвшигч нь аймаг, дүүргийн бага чуулганы ыгишүүнээр сонгогдоогүй тохиолдолд түүний дэнчинг шууд буцааж олгоно.

6.3.8           Нэр дэвшигчийн дэнчингийн мөнгийг сонгууль дуустал ямар нэгэн байдлаар ашиглахыг хориглоно.

6.3.9           Нэр дэвшигч нь аймаг, дүүргийн бага чуулганы гишүүнээр сонгогдсон тохиолдолд дэнчингийн мөнгө нь аймаг, дүүргийн бага чуулганы гишүүний тухайн жилийн татварын төлбөрт тооцогдоно.

6.3.10       Аймаг, дүүргийн бага чуулганы гишүүн чөлөөлөгдсөн тохиолдолд гишүүний тухайн жилийн татварыг буцааж олгохгүй.

6.4      Аймаг, дүүргийн бага чуулганы гишүүний нөхөн сонгууль явуулах.

6.4.1        Аймаг, дүүргийн бага чуулганы ротацийн ээлжит сонгууль явагдсанаас хойш тухайн жилийн 09 дүгээр сарын 01-ний дотор аймаг, дүүргийн бага чуулганы гишүүний суудалд орон гарсан тохиолдолд сонгуулийн хороо нь тухайн шатны залуучуудын байгууллагатай зөвшилцөн нөхөн сонгуулийг мөн оны 10 дугаар сарын 01-ний дотор зарлан явуулна. Бусад тохиолдолд нөхөн сонгуулийг ээлжит ротацийн сонгуулийн квотод багтаан явуулна.

6.4.2           Аймаг, дүүргийн бага чуулганы гишүүний нөхөн сонгууль энэхүү журмын 6-р бүлгийн дагуу явагдана.

6.5     Аймаг, дүүргийн бага чуулганы гишүүд нь тухайн шатны байгууллагынхаа жил бүрийн 3 дугаар сарын ээлжит хурлаас нэг жилийн төлөөллийн эрхтэй сонгогдоно.

6.6     Аймаг, дүүргийн бага чуулганы гишүүнд нэр дэвшигч нь тухайн залуучуудын байгууллагынхаа ээлжит хурлын хугацаанд УХ-ны гишүүнээр 1-ээс доошгүй жил ажилласан байна.

6.7     Аймаг, дүүргийн бага чуулганы гишүүний тухайн жилд ажилласан байдлын тодорхойлолтыг аймаг, дүүргийн ЗХ-ны тэргүүлэгчдийн хуралд оролцсон, асуудал, төсөл санаачлан бага чуулганаар хэлэлцүүлсэн байдлын тухай тодорхойлолтыг аймаг, дүүргийн ЗХ-ны ГХ гаргаж аймаг, дүүргийн ЗХ-ны хуралд хүргүүлэх ба энэ тухай тухайн шатны залуучуудын байгууллагын хуралд заавал танилцуулна.

 

Сэтгэгдэл ачааллаж байна ..