2018-05-21 МЗХ
Admin Admin 262

Залуу удирдагч сангийн тэргүүн ноён А. Лхагвасүндэвийн мэндчилгээ

Их Монгол Улсын ирээдүй хойч, энэ цаг үеийн бүтээн байгуулагч мянга мянган залуучууд та бүхнийхэ энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Одоо та бүхэнд Залуу удирдагч сангийн тэргүүн ноён А. Лхагвасүндэвийн мэндчилгээг уламжлъя.

Өнгөрснөө дүгнэж, ирээдүйгээ бүтээх жам ёсоор ардчилсан нийгмийн шилжилтийн үе нэгэнтээ дуусч “Бүтээн байгуулалтын үе” эхэлсэнийг Монголын Залуучуудын Холбоо, Залуу Удирдагч сан, Их Монгол Язгууртан, Их Монгол Хүүхдийн Холбоо, Монголын Сэхээтний Холбоо, Монголын Халамжлан Хүмүүжүүлэгчдийн Холбоо хамтран “Next stop 2017 ёслол хүндэтгэлийн цэнгүүний индэр дээрээс та бүхэнд зарласан  билээ.

Ардчилсан нийгмийн 27 жилийн түүхэн шилжилтийн шилдэгүүдийг  тодруулан, хүндлэл өргөсөн энэ цаг үед уламжлал ёсоор тэднийхээ илтгэлийг чих тавин сонордлоо.

Их Монгол улсын минь хувь заяа та бидний гарт байна. Эвдрэх цаг эцэслэж, эвлэрэх цаг ирлээ. Ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе. Ард түмэн  ЗАЛУУ УДИРДАГЧИД-аа хүлээж байна.

Их Монгол , Төрийн минь Сүлд өршөөх болтугай!

Залуу удирдагч сан

2018 оны 5 дугаар сарын 05

Анхаарал тавьсанд гялайлаа. Та бүхэнд амжилт хүсье

Сэтгэгдэл ачааллаж байна ..