2018-05-21 МЗХ
Admin Admin 294

“Монгол” телевизийн захирал Ч.Номин СЭДЭВ: Монгол телевизийн нийгэмд үзүүлж буй нөлөөлөл

Сайн байцгаана уу. Энэ оройн мэндийн та бүхэндээ хүргэе. Энэ сайхан шагналыг надад өгсөн Монголын Залуучуудын Холбооныхондоо баярлалаа.  Арга хэмжээг зохион байгуулж байгаа та бүхэнд амжилт хүсье. Хэдийгээр би энэ арга хэмжээний нэг хэсэг байх байсан. Гэвч энэ орой, маргааш  гарах хоёр өдрийн  “Voice” нэвтрүүлгийн  маань бичлэг явагдаж байна. Телевизийн салбар маш олон хүний баг бүрэлдэхүүнтэй ажилладаг бөгөөд би өөрөө энэ баг бүрэлдэхүүнээ удирдаж ажилладаг учраас арга хэмжээнд оролцох боломжгүй болсондоо туулийн харамсалтай байна. Хэдий  тийм боловч миний яг илтгэлийг манай багийн гишүүн Э.Лхагва та бүхэнд тавьж хүргэх болно. Та бүхэнд энэ өдрийн арга хэмжээнд амжилт хүсье. Бүгдээрээ маш их зүйл сурах байх гэж найдаж байна. Баярлалаа. 

Сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн бүх хүнд энэ сайхан гэгээн өглөөний мэнд хүргэе. Телевизийн ажил цаг наргүй явдаг, сэтгүүл зүйн ажил бол бүүр хүнд байдаг. Дөнгөж энэ долоо хоногт  Афганистаны нийслэл Кабул хотод дэлбэрсэн дэлбэрэлтээр маш олон сэтгүүлчид амиа алдсан. Сэтгүүл зүйн талаар нэг үг байдаг ямарваа нэгэн дэлбэрэлт болж байхад байшингаас хүмүүс гарч явж байхад зөрөөд гүйж байдаг хүмүүс сэтгүүлч нар байдаг.  Кабулд болсон дэлбэрэлтээс нэгэн харамсалтай мэдээ DW авсан нь эхний дэлбэрэлт болсны дараа орон нутгийн сэтгүүлчид тухайн дэлбэрэлтийг сурвалжилгаар яг тэр байшин руу гүйхэд дараагийн амиа золиослогч этгээд сэтгүүлчийн камертай байж байгаад  сэтгүүлч нарын амийг хороосон   харамсалтай зүйл болсон байгаа. Өнөөдөр би “Монгол” телевизийнхаа өмнөөс бид нар юу хийж байгаа вэ? Манай нийгэмд үзүүлж байгаа нөлөө юу бэ? гэдгийг та бүхэндээ хуваалцах боломжийг олгож энэ залаанд сууж залуучуудаас гадна Монгол орон даяар фэйсбүүкээр дамжуулан байгаа ikon.mn болон үндэсний телевизийн сэтгүүлч хамт олондоо баярлалаа  гэж хэлмээр байна.  Их сандарч байна. Тэгэхээр та бүхэндээ хамгийн түрүүнд та бүхэндээ “Монгол” телевиз ямар фромат, агуулгуудыг Монголчууд та бүхэндээ хүргэдэг вэ? гэдэг бяцхан монтажийг  үзүүлье. Манай телевизийн  салбарт энийг шоу рийл гэж нэрлэдэг.

За баярлалаа. Илтгэлээ эхлэхээс өмнө би Монголын Залуучуудын Холбоондоо  санаачлагыг тавих гэсэн юм. Бид нар энд орж ирж бэлтгэлээ хийхээс өмнө Төрийн ордонд орж ирэхэд хамгаалалтын ажилтантай би албаны хувцас өмссөн байна уу үгүй юу гэдэг дээр бол нэлээн хөөрхөн маргаад авсан тэгэхээр А.Мөнхбат ерөнхийлөгч болон залуучуудын холбооны залуучууддаа төрийн ордондоо энэ байшинд ажилладаг гурван байгуулагадаа хандаад бид нар илүү хүнлэг, илүү хүүхдэд ээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ нэвтэрхэд асуудалгүй болгох санаачлагыг та бүхэн дэмжих үү гэж асуумаар байна. Дэмжиж  байгаа бол бүгдээрээ алгаа ташъя. 

За илтгэлээ эхлэе. Монголын орчин үеийн телевизийн түүхийг бидний анзаарч байгаагаар бол “Халтар царайт  кино гардаг Монгол үндэсний телевизээр гардаг үе,  дараа нь “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн эхний улирал үзэгч та бүхэнд хүрсэн үе гэж хоёр салгаж ойлгож болохоор юм шиг санагддаг. Яагаад гэвэл “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлэг маань Монгол орны 21 аймаг 50-иад сумаар явж Монголчуудаа шалгаруулалт хийхэд бид бүхэн маш их зүйлийг ойлгож авсан. Нэвтрүүлэг эфирт гарсны дараа бид нар орчин үеийн телевизийн түүхэнд хамгийн их үзэгчийг нэг дор барьсан рекордыг эвдэж чадсан. Гэхдээ өнөөдөр би та бүхэндээ танилцуулах гэж байгаа зүйл бол “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлэг нь өөрөө Монголчуудын талаар хийсэн албан бус антерплогийн буюу хүн судлалын хамгийн том судалгаа болж чадсан байдаг. Бид ойролцоогоор 12 мянган монголчуудтай  ярилцаж тэдний авьяасыг сонсож тэдний амьдралын асуудлыг, орон нутгийн онцлогийг сонсоод тэрэн дээрээс маш эерэг дүгнэлт хийсэн байдаг. Тэгэхээр бид энэ нэвтрүүлгээрээ  юу хийж чадсан бэ гэдэг дээр товчхон дүгнэлт хэлэхэд Нэгдүгээрт: Монголчуудын монгол орны өнцөг булан бүрт байгаа бусад монголчууддаа бид танилцуулсан гэж боддог. Хоёрдугаарт: Ардын язгуур урлаг, үндэсний онцлог болсон бидний амин чанар маань  хэдий алдагдаж байна гэж  хүмүүс санаа зовж ярьцгаадаг боловч хөдөө суманд, аймгийн төвүүдэд язгуур урлаг маань маш хүчтэй биет бус өв маань маш сайн дамжуулагдаж үлдэж байна гэдгийг бид ойлгож авсан. Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн дараагийн улирлыг хийх болоход олон хүн фэйсбүүкээр: Одоо оролцох  авьяастай  хүмүүс дуусчихсан юм бишүү, дахиад үзүүлэх номер байгаа юу,  та бүхэн гоёор үзүүлж чадах уу?  гэж асууж байсан . Энэ нь дээр Номин захирлын  хэлсэн үгийг би ишлэмээр байна. Монгол хүүхэд өдөр болгон цаг мөч бүр мэндэлж байна. Монгол хүүхэд мэндэлж л байгаа бол Монгол авьяас тасрахгүй  гэж бид нар бодож, итгэж нэвтрүүлгээ  хийдэг. 

Өнөөдөр орой болон маргааш орой амралтын өдрүүдээр үзэгчдийн 70 гаруй хувийг бид гэрийнх нь хойморт,  халуун  ам бүлээр нь цуглуулж чадаж байгаа “Voice Mongolia нэвтрүүлгийн талаар,  яагаад хийх болсон талаар бас үндэслэлүүдээ та бүхэндээ хуваалцъя гэж бодлоо. Хэвлэл мэдээлэл бол олон нийтийн агаарын долгионыг ашиглаж ард түмнийгээ соён гэгээрүүлэх хамгийн том үүрэг хүлээдэг. Соён гэгээрүүлэхийн тулд бид монголчуудынхаа амралтын өдрийн хэв маягийг өөрчилж чадаж байгаа гэдэгтээ итгэж ажилладаг. Маш их энтертайнмэнт фромат хийж байна гэж байгаа боловч бидний ажиллаж байгаа “Voice of  Mongolia буюу “Монголын дуу хоолой” нэвтрүүлгээр  монголчуудаа амралтын өдөр ажлаа төлөвлөх, гэртээ харих, гэр бүлээрээ ярилцаж монгол хүнийхээ авьяасыг үзэж,  монгол агуулгаар цэнгэх тэр боломжийг бид бүхэн олгож байгаа гэж бодож байна. Энэ яагаад хэрэгтэй вэ гэж та бүхэн бодож байж магадгүй. Олон улсын “Bloomberg” агентлагийн гаргасан үндэслэлээр Монголчууд маань дэлхийн хамгийн стресстэй улсын 4-т жагсаж байна. “Ub comedy” –ийн   маань найзуудын хэлж байгаагаар энэ мэдээг хэлэхээр улам стресстдэг гэж хэлдэг. Гэхдээ энэ их стрессийг бид юугаар тайлж чадах вэ гэвэл мэдээж хэрэг энтертайнментаар. Монгол хүн монгол хүнээрээ бахархах энэ сайхан өрсөлдөөн, шүүлтээр бид бүхэн үзүүлж чадаж байгаа гэж итгэж байна. Мөн   “Voice of  Mongolia нэвтрүүлэг ойролцоогоор 1-2 сая долларын өртөгтэй бүтэж байгаа. Гэхдээ энэ нэвтрүүлгийг дэмжиж байгаа бизнесийн хамт олондоо  өгөөжийг авчирсан хэн хэндээ ашигтай сайн бизнесийн төсөл болж чадсан гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна. Нэг үгээр хэлбэл бид алдагдалгүй ажиллаж байгаа. 

Дараагийн илтгэлээрээ миний хэлэх гэсэн санаа бол оюуны өмчийн асуудал. Ойрд оюуны өмчийн талаар маш их ярьдаг болсон. “Монголын телевизүүдийн форум”  арга хэмжээг 5 жил зохион байгуулж эхлэхэд Амундра захирал “Оскарт нэр дэвшиж байгаа кино аль нэг арилжааны телевизээр орой нь гардаг улсад  бид  телевизийн бүтээл хийх гэж оролдож байна.” гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр бас энэ тайзнаас та бүхэндээ нэг  эерэг мэдээ дуулгахад одоо Монголын телевизүүд аравуулаа Канны фестивалд очиж дэлхийн шилдэг фроматуудыг хийдэг болсон. Монгол маш олон фроматууд гарч Монгол контентуудыг үзэгчид илүү үздэг болсон байна. Ингэснээрээ бид юуг нээж чадсан бэ гэвэл хүний тархинаас түрүүвч рүү нь орох боломжийг нээж мөн өнөөгийн цаг үед бид бүхэн бүгд өөрсдөө гар утсаараа  контент үйлдвэрлэх, сэтгүүлд сурвалжлага хийх боломжтой  мөн та бүхэн youtube-дээ блогоо хийх, продакшинаа нээх боломжтой энэ цаг мөчид таны бүтээл үнэлэгдэх боломжтой болсон гэдгийг дуулгахад таатай байна. Оюуны өмчийг үнэлүүлснээр бид ямар үнэт зүйлсийг бүтээж чадах вэ гэсний хамгийн тод жишээ бол бидний хамтрагч,  уран бүтээлч миний сайн нөхөр Шижирбат байгаа. Шижирбатын бичлэгийг яг одоо youtube дээр үзсэн болон фэйсбүүк дээр үзсэн бичлэгийн тоог нь одоогийн байдлаар аваад үзэх юм бол 200сая хүнд хүрсэн байна. Шижирбат гэдэг нэр Монгол улсыг нүүдэлчин гэх танигдсан түлхүүр үгнүүдээс гадна дижитал гэдэг үгтэй холбогдож чадсан. Монголын талаар ямарч мэдлэггүй байсан хүн Шижирбатын бүжгийг  үзсэний дараа Монголчуудын цахим дэглээч, цахим нүүдэлчин болж үсрэнгүй хөгжиж байгаа,  залуучуудынх нь толгойноос ийм уран бүтээл гардаг юм байна гэдгийг ойлгох боломжтой болсон. Энд ганцхан жишээ дурьдахад Шижирбат болон Монгол телевизэд ирсэн олон улсын урилгуудаас бид хүлээж авсан нь 20 байгаа Las Vegas болон Dubai хотуудад тоглолт хийсэн. Бид зөвхөн өөрсдийнхөө нэг номероор одоогийн байдлаар 3300 тонн нүүрс экспортолсон хэмжээтэй тэнцэх буюу 120 мянган долларын  орлого олсон гэдгийг та бүхэнд дуулгая. 

Өнөөдөр энэ тайзан дээрээс Монголын улс төр болон бизнесийн хамгийн том шаркуудтай гарч ирэх боломжийг олгосон Монгол телевизийн хамт олны зүгээс маш их баяртай байна. Тэгэхээр ШАРК ТАНК нэвтрүүлэг Монгол телевизээр  нэвтэрснээрээ бид  бүх хүн юуг хийх гэж зорьсон бэ гэдэг гол хоёр гурван санааг та бүхэнд хэлье. ШАРК ТАНК нэвтрүүлгийг анх авахад бол старт аппын маш олон арга хэмжээнүүд Монголд эхэлж байсан энтрепрёнер сэтгэлгээ буюу хүн  өөрөө бүтээлч байх, хүн өөрөө бизнес эрхлэх манай үеийн залуучуудын аль нэг корпорацид ажиллахаасаа илүү би өөрөө шинэ бүтээгдэхүүн  нээе гэдэг тэр сэтгэлгээг  ШАРК ТАНКААР харуулахыг зорьсон юм. ШАРК ТАНК нэвтрүүлгээр  манай ерөнхий боловсролын  сургууль  болон дээд сургуульд нарийн мэргэжлийн хичээл заадаггүй бизнесийн зээл гэж юу бэ? Хөрөнгө оруулалт гэж юу бэ? Бизнесийг яаж төлөвлөх ёстой бэ? Ямар эрсдэл байдаг бэ? гэдэг асуудлуудыг  бага ч гэсэн ойлгуулахын зорьсон юмаа. 

Дараагийн бид бүхний хийдэг формат бол “Ардын буйдан” формат. Ардын буйдан фромат бол ямар зорилгоор Монгол телевиз хийсэн  вэ гэхээр gogglebox гээд англи телевизийн энэхүү формат нийгмийн гол хэлэлцүүлгийг яг гэрийн хоймроос нь та бүхэнд хүргэхийг хичээдэг “Ардын буйдан” формат гадаадад амьдарч буй монголчуудын хамгийн их  үзэх дуртай нэвтрүүлэг байдаг. Яагаад бэ гэвэл тэр хүмүүс нийгмээсээ холдсон байгаа болохоор монголчууд гэртээ юу ярьж байна,  Улсын Их Хурлын чуулганыг үзээд  ямар коммент хэлж байна,  үүн дээр ямар дүгнэлтүүд хэлж байна гэдгийг бид нийгмийнхээ  бүх төрлийн төлөөллөөс мөн  алслагдсан аймгийн төлөөллөөс очиж бичлэг хийж 7 хоногийнхоо хамгийн халуун сэдвүүдийг энгийн үзэгчийн нүдээр яриулдаг. Тэгэхээр энэ маань манай телевизийн иргэдийн индэр болж чаддаг телевизийн формат  гэж ойлгож болно. 

Монгол телевизийн нийгэмд үзүүлж буй нөлөөллийг  бид сэтгэл зүйгээсээ салгаж ойлгож болохгүй. Монгол телевиз олон  улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн   нийгэмлэгтэй хамтарч Панамын баримт”-ууд дээр ажилласан. Хамгийн гол нь энэний дараа манай нийгэмд юу болж өрнөснийг маш сайн мэдэж  байгаа. Өнөөдөр Английн парламент гадны улсад  хөрөнгө байрлуулах регистрээ шинэчлэх хуулийг Английн парламент танхимаас оруулж ирж байна. Энэ  эрэн сурвалжлагад 380 сэтгүүлч ажиллаж дэлхий даяар бол 80 гаруй татварын шалгалт хууль эрх зүйн өөрчлөлтийг хийж чаддаг байснаас хамгийн том амжилтыг Монгол улс хийсэн гэж үздэг. Энэ нь мэдээж хэрэг нийтийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн ашиг сонирхлын хуулинд нэмэлт өөрчлөлт орсон буюу одоо төрийн албанд ажиллаж байгаа хүн болгон өөрийнхөө оффшорт байгуулсан данс болон компани, компаниар хийсэн гүйлгээг бүртгүүлсэн шаардлага орсон байгаа. 

Одоо би та бүхэнд нэгэн товч бичлэгийг үзүүлэхээс өмнө манай телевизэд ажилладаг залуучуудын талаар богинохон зүйл яръя. Бид өглөө босоод юу бодож ажилдаа явдаг вэ? Монгол телевизийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийг бид юу гэж итгэдэг вэ гэхээр энэ доор сууж байгаа манай менежментийн  багийн залуучууд дундаа бид   хэдэн хэлээр ярьж байгаагаа, хэдэн сургууль төгссөнөө бичээд үзсэн. Харвард,Кембридж сурсан 9 өөр хэлээр ярьдаг 30-аад залуу 200-аад залуучуудыг удирдаж ажилладаг. Нийгэмдээ эерэг өөрчлөлтийг авчрахын тулд бид  атгасан гар шиг ажиллаж чаддаг гэдэгтээ итгэдэг.  Эдгээр 200 залуугийн дундаж нас дөнгөж 28 нас. Өнөөдөр энэ тайзан дээр маш олон жил ажилласан, хийсэн бүтээснээ ярьж байгаа илтгэгчид байгаа харин бид бүхний  ажил дөнгөж эхэлж байна. Бид илүү хийх, бүтээх эрмэлзэл дүүрэн байгаа гэдгээ залуучуудтайгаа хуваалцахад таатай байна. Залуучууддаа хандаад миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн сургамж үгийг хэлэх гэсэн юм. Америкийн дээд шүүхийн шүүгч хүүгийнхээ төгсөлтөн дээр уригдаж ирээд хэлсэн үг байгаа. 

·         Амьдрал чамд шударга бус хандаасай. Тэр мөчүүдэд чи шударга ёсны үнэ цэнийг  мэдэрч авна.       

·         Итгэдэг хүмүүс чинь чамаас урваасай. Тэр мөчид чи нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгож авна.

·         Азгүй мөчүүд чамд тохиолдоосой. Тэгвэл чи боломжийг илүү үнэлж,  чиний амжилт болон бусдын азгүйтэл заримдаа чамаас болон тэднээс шалтгаалаагүй гэдгийг ойлгож авна.

·         Чамайг ялагдах үед өрсөлдөгч чинь чамайг шоолж ялалтандаа багтан баярлаасай. Тэр үед чи ялагч шиг ёс зүйтэй яаж ёс ялахыг  ойлгож авна.

·         Заримдаа чамайг хүмүүс битгий сонсоосой. Фэйсбүүкээр бол seen-дэх  гэдэг манай залуучууд сайн мэднэ. Тэгвэл чи үүнийг анхааралтай сонсож авахын ач холбогдлыг ойлгоно.

·           Зовлон шаналал чи  туулж өр нинжин сэтгэлийг ойлгох хэмжээний зовлон шаналал бас чамд тохиолдоосой. 

Тэрээр  хүүдээ хандаж хэлэхдээ та бүхэнд хүссэн хүсээгүй амьдралд  энэ та бүхэн тохиолдоно. Эдгээр зүйлүүдээс чи юуг авч үлдэх вэ гэдэг дээрээс хамгийн том  ялгааг буюу амьдралд ялах уу , ялагдагч байх уу гэдгийг харах юм. Яг одоо Монгол телевизийн нэг мэдээний хамт олон 2014-2015 он шилжих торгон мөчүүдэд хаана явж байсан нэгэн бичлэгийг энд хуран цугласан та бүхэнд үзүүлье . Анхаарал тавьсанд маш их баярлалаа.

Сэтгэгдэл ачааллаж байна ..