2016-10-05 МЗХ
Admin Admin 445

Аравдугаар сард зохион байгуулагдах томоохон үйл ажиллагаатай танилц

Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/-ноос 2016 оныг залуусаа “Чөлөөлье” уриан дор улс эх орон, нийгмийн хөгжилд түгжээ болж буй асуудлыг хөндөж, түүнийг чөлөөлөхийг олон нийтэд уриалан ажиллаж байгаа билээ. Тиймдээ сарын бүрийг тодорхой нэршилтэй болгон, уриалга гаргаж залуучуудын өмнө тулгамдсан асуудлыг хөндөх болсон.  Тэгвэл энэ аравдугаар сард ч бас олон томоохон ажиллуудыг төлөвлөжээ. Тухайлбал, салбар нэгжүүдээ нэгтгэх, уялдаа холбоог сайжруулах, тэдний асуудлыг хэлэлцэх үүднээс салбар нэгжүүдийн ээлжит хурлуудыг хуралдуулахаар болсон бол “ Залуу Хүн” цуврал лекц, хайрын шүлгийн “Цагаан уул”-2016 наадам зэрэг томоохон үйл ажиллагаанууд энэ сард зохион байгуулагдах нь.

Түүнчлэн МЗХ-ны дэргэдэх байгууллагууд болох Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Залуучуудын хөгжлийн Полиси төв, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг байгууллагууд залуучууддаа зориулж олон сонирхолтой үйл ажиллагааг төлөвлөсөн байна. Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдлэг мэдээлэл олгох “Парт тайм” чиглэлүүлэх сургалт, Залуучуудын нэрэмжит төгөл байгуулах, Гадаадад суралцахын зэрэгцээ ажиллаж байсан залуучуудаас туршлага судласан хэлэлцүүлэг өрнүүлэх зэрэг олон талт аргах хэмжээг зохион байгуулах аж. Харин Залуучуудын хөгжлийн Полиси төв залуучуудад шаардлагатай мега ур чадваруудыг багцалсан цогц сургалтуудыг зохион байгуулж байгаа бол  Залуучуудын аялал  жуулчлалын хөгжлийн төвөөс хүүхэд багачууддаа зориулсан “Содон” аялал, хувь хүн болон албан байгууллагуудад зориулсан “ Намрын аялал”-аа санал болгож байгаа юм байна.

Ийнхүү МЗХ-оос зохион байгуулж эдгээр үйл ажиллагаанууд залуучууддаа зориулж үнэ төлбөргүй явагддаг бөгөөд залуучуудаа идэхитэй хамрагдахыг уриаллаа. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..