2018-12-04 МЗХ
Admin Admin 170

"Иргэний Андгай өргөх ёслол 2018"-д хүндэт зочдын хэлсэн үгнээс


                                    Зураг: Дуучин Ч.Уранхолбоо

Өнөөдөр та нарыгаа хараад өөрийнхөө 16 настай үедээ очсон. 16 настай Уранхолбоо бол ГАЛА хамтлагийг үүсгэн байгуулаад хамгийн богино хугацаанд хамгийн олон СД-г гаргасан. OPEN AIR-т хамгийн анх хорин мянган үзэгчтэй тоглолт хийж чадсан. Эргээд бодоход би тэр үед ямар их зоригтой, ямар их хүсэл мөрөөдөлтэй байсан юм бэ? энд хуран цугларсан дүү нар маань яг тэр үед миний мэдэрч байсан эрч хүч, гал цогоор дүүрэн байгаа гэж бодож байна. Сая хэлсэнчлэн Монголын баялаг Таван толгой, Оюу толгой биш үнэхээр Монгол залуучууд та нар минь юм. Хөгжилтэй улс орнуудын хөгжлийн гол түлхүүр нь залуучууд байдаг. Та нар маань өөрийн байж болох хамгийн дээд төгс хувилбар нь байгаарай. Монгол орны цэцэглэн хөгжих эсэх нь та нараас шууд хамааралтай.


Зураг: Яг түүн шиг шоуны шилдэг оролцогч, жүжигчин, дуучин Ч.Очгэрэл

Та бүгдийг хараад өөрийн 16 насаа эргэн дурслаа. 16 насанд та бүхэн ээж аавдаа алдрай бяцхан үр хэвээрээ гэхдээ Тусгаар улсын хувьд хуулийн болон эрхзүйн хариуцлагатай оролцогч болж байгаа гэсэн үг. Ямар нэгэн юманд сэтгэл хөдлөлөөр түрүүлж бүү хандаарай, өөрөө өөртөө эзэн нь байгаасай, хэн нэгэн чамайг тодорхойлоход өөрийн гэсэн тодорхойлолттой байх ёстой. Өөртөө тус болж байсан хүмүүсээ мартаж болохгүй, үргэлж тэд нартайгаа холбоотой байх хэрэгтэй. Аав ээжийгээ маш сайн хайрладаг байх хэрэгтэй. Хайр дурлалын тал дээр түр азнах хэрэгтэй. Өөрөө өөрийгөө бүтээх тэр зүйлд хамаг цагаа зарцуулах хэрэгтэй. Болох ёстой зүйл болдог.


Зураг: Хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө UNFRIEND, School policy хөдөлгөөнийг санаачилсан Дуучин А cool, Б.Анхбаяр

Алдарт Уильям Шекспир нэгэнтээ хэлсэн байдаг, болдог бол энэ цаг хугацааг тэврээд авмаар байна. Мэдээж цаг хугацааг тэвэрч авна гэдэг бол хэцүү, харин өнөөдөр миний өөдөөс хараад сууж байгаа 850 Монголын ирээдүй, өнөөдөр телевиз-ээ үзэж байгаа, Монгол улсын иргэний үнэмлэхээ хүлээн авч байгаа залуус бие биендээ баяр хүргэж тэврэх ёстой гэж бодож байна.

Хэрвээ чи өөрөө өөртөө ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ бодож байвал, сандарч байвал зүгээр л дуул. 2009 онд Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд зуслангийн багш байхдаа нэг дууг зохиосон юм. Найрамдалд ажиллах хугацаа бол хүүхдүүдийн төлөө зүрх сэтгэлээ зориулж маш олон цагаар ажилладаг гэхдээ өөртөө зориулах ганцхан цаг гардаг байсан. Тэр цаг нь өдрийн хоолны дараа хүүхдүүд маань амардаг тэр ганц цагаа өөртөө зориулдаг байсан. Тэр ганц цагт би маш олон дуугаа зохиодог байсан. Би хаана дуугаа зохиодог гэж та бүхэн бодож байна? Их сонирхолтой, би дуугаа дандаа ариун цэврийн өрөөнд зохиодог. Яагаад гэвэл тэнд хэн ч намайг сонсохгүй, хэн ч намайг харахгүй, хэн ч намайг шоолохгүй. Таг түгжээд л наа наа наа наа гээд л утсан дээрээ рекорд хийгээд анх аялгуугаа зохиож байсан. Ах нь хоёрхон настай байхдаа аавыгаа алдсан. Хүн бүхэн гэр бүлтэйгээ элэг бүтэн байхыг хараад надад их сайхан сэтгэгдэл төрдөг. Заримдаа аавгүй учраас атаархах сэтгэл төрдөг. Ээжтэйгээ хоёулаа өссөн учраас аавынхаа төлөө ямар нэгэн зүйл хийх юмсан гэж үргэлж бодож байсан. Аавдаа би нээх сайхан зүйлийг бүтээх юмсан гэж бодсон. Одоо миний ярих гэж буй зүйл үлгэр шиг, эсвэл худлаа ч юм шиг санагдаж болно. Би Найрамдал зусланд унтаж байхад миний зүүдэнд

Hайр яагаад ийм зөөлөн юм бэ?

Хагацлын өмнө очиход чи үнэнч байж чадах уу?

Дурлал яагаад ийм зөөлөн юм бэ?

Дутуу хайрласан хайр минь гээд энэ шүлэг, энэ үгсийг надад нэг эрэгтэй хүн чихэнд шивнэсэн. Тэгээд нөгөө аялгуун дээрээ зохиогоод энэхүү дууг зохиосон. Энэ дууг зохиохдоо намайг ямар нэгэн амжилтанд хүргээсэй, ямар нэгэн нэр алдарт хүрээсэй эсвэл эд баялагтай болоосой гэж энэ дууг зохиогоогүй. Би үнэхээр чин сэтгэлээсээ аавдаа зориулж бид хоёрын тэр нандин холбоосыг маш олон хүмүүс олж энэ дуугаар сонссон байхаа гэж бодож байна. Зөөлөн хайр гэдэг дууны маань түүх бол ийм түүх юм.

                                    Зураг: Дуучин Б.Халиун

10 жилээсээ дуулж эхэлсэн, урлагийн урлаг, дүүрэгт олон арга хэмжээнд сургуулиа төлөөлж дуулдаг байсан. Маш их урам авч байсан. Та бүхэн өөр өөрийн гэсэн авьяастай, мэргэжлээ сонгочихсон байгаа. Яг өнөөдрөөс эхлээд зорилгынхоо төлөө өшөө илүү зүтгээд чаддаг чадвараа өшөө их нээгээд сургалтанд хамрагдаад бүх дайчин чанараа гаргаад явбал амжилтанд хүрэх асар том боломж байна. Амжилтынхаа төлөө зоригтой, урамтай, тууштай байгаарай гэж хүсье. Та бүхэн Монгол Улсын маань ирээдүй аав ээж эцэг эх болох хүмүүс учраас ирээдүйдээ хариуцлагатай, үүрэг хариуцлагаа маш сайн ухамсарлаж улс эх орныхоо нэрийг өндрөөс өндөрт хүргээрэй.

Сэтгэгдэл ачааллаж байна ..