МЗХ “KOICA” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2016-10-04 МЗХ
Admin Admin 500

МЗХ “KOICA” ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

        МЗХ, Солонгосын KOICA Олон улсын байгууллагатай хамтран ажиллах санал солилцлоо. Тодруулбал, 2016 оны 10-р сарын 4-ны өдөр Солонгосын KOICA–н сайн дурын гишүүн хариуцсан менежер хатагтай Квон Жа Ён болон тус хөтөлбөрийн сайн дурын хөтөлбөр хариуцсан ажилтан Ц.Төмөрчулуун нар МЗХ-ны ЕНБДарга П.Анхжаргал, Гадаад харилцаа хариуцсан дарга Ч.Хонгорзул нартай уулзлаа.

Уулзалтын үеэр МЗХ-оос БНСУ-ын ЭСЯ-тай хамтран байгуулах Korea Corner буюу Солонгосын соёлын булангийн номын санд KOICA-аас ажиллах сайн дурын ажилтны талаар мэдээлэл солилцлоо. Уг  номын санд Монгол залуучууд Солонгос ном, сэтгүүл уншихаас гадна хичээлээ давтах тохилог орчин бүрдэх юм байна. Соёлын төвийн дотоод  засал удахгүй эхлэх бөгөөд  номын сангийн нээлтийг 11-р сард төлөвлөжээ.


Хатагтай Квон Жа Ёнгийн зүгээс МЗХ-ны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч цаашид Монголд ажиллаж байгаа KOICA–н сайн дурын гишүүдийг МЗХ-оос зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцуулах, хамтран ажиллах санал тавьсан байна.

Сэтгэгдэл ачааллаж байна ..