2018-12-01 МЗХ
Бэлгүтэй Батмөнх 484

NEXT STOP: 2018 оны бүтээгч улс төрч, бүтээгч бизнесменүүдийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

Монголын Залуучуудын Холбоо 2017 онд “ТАНСАГ” хэмээх тодотголтой NEXT STOP наадмаа 25 дахь жилдээ зохион байгуулж өнгөрсөн жилүүдэд өрнөсөн шилжилтийн хугацааг эцэслэж 25 жилийн ТОП улс төрч, ТОП бизнесмен, 2017-2044 оныг бүтээн байгуулалтын он жилүүд хэмээн зарлан 2017 оны Бүтээгч улс төрч, бүтээгч бизнесмен зэрэг 4 эрхмийг тодруулсныг та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл “NEXT STOP - 2018” ёслол хүндэтгэлийн наадмыг 12-р сарын 29-ны өдөр Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын хүндэтгэлийн танхимд зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн Бүтээгч улс төрч, Бүтээгч бизнесмен залуусыг Олон нийтийн саналаар нэр дэвшүүлэн “Залуу Удирдагч Сан”, ”Их Монгол Язгууртан ТББ”, ”Их Монгол Хүүхдийн Холбоо”, ”Монголын Сэхээтний Холбоо”, ”Монголын Халамжлан Хүмүүжүүлэгчдийн Холбоо”, “Үндэсний Улс Төрийн Судалгааны Хүрээлэн” зэрэг байгууллагуудын саналаар шигшиж номинаци тус бүрт үлдсэн 33 эрхмээс арга хэмжээнд оролцогчдын олонхийн саналаар сонгох болжээ.

2018 оны “БҮТЭЭГЧ УЛС ТӨРЧ ЗАЛУУ”, “БҮТЭЭГЧ БИЗНЕСМЕН ЗАЛУУ” номинацад энэ онд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтууд, шийдвэрүүдээрээ тэргүүлсэн залуусыг нэр дэвшүүлэх ажиллагаа 12-р сарын 1-нээс 12-р сарын 12-ны өдөр хүртэл явагдах бөгөөд өнөөдөр ийнхүү эхэлж байна.

Аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн олон нийтээс хэдэн ч нэр дэвшигчийг дэвшүүлж болно. Нэр дэвшүүлэх хуудсыг бөглөн зохион байгуулах хороонд хүргүүлэх, аль эсвэл myf@myf.mn и-мэйлээр илгээх боломжтой юм. Олон нийтийн санал хураалт nextstop.myf.mn сайтаар явагдана.

Энэ оны “БҮТЭЭГЧ УЛС ТӨРЧ ЗАЛУУ”,  “БҮТЭЭГЧ БИЗНЕСМЕН ЗАЛУУ” хэн бэ ?


Сэтгэгдэл ачааллаж байна ..