“Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар”-ын төлөө 500 байгууллагад санал хүргүүлнэ
2015-06-18 МЗХ
Admin Admin 371

“Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар”-ын төлөө 500 байгууллагад санал хүргүүлнэ

Монголын Залуучуудын Холбоо, "Залуу дугуйчин" клуб, "Найс байк клуб",  "Trek" дугуйн дэлгүүр хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачлагат төсөл өнгөрөгч сараас хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр дугуйчдад хамгийн их хэрэгцээтэй нийслэлд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургууль, төр хувийн хэвшлийн бүхий л байгууллагуудад дугуйн зогсоол нэмэгдээд зогсохгүй дугуй унах иргэдийн тоо нэмэгдэж, нийслэл хотын агаарын бохирдол болон замын түгжрэлийг бууруулах боломжтой юм

Тиймээс уг төслийг хэрэгжүүлж буй Монголын Залуучуудын Холбоо, "Trek" дугуйн дэлгүүр нь олон улсын стандартад нийцсэн 10 төрлийн унадаг дугуйн зогсоолыг саналыг боловсруулсан байна. Энэхүү саналаа танилцуулга хэлбэрээр бэлдэн 500 орчим байгууллагад албан ёсоор илгээх бөгөөд одоогоор 300 гаруй байгууллагад Залуу дугуйчин клубийн дугуйчин залуусын тусламжтайгаар саналыг хүргүүлээд байгаа аж.

“Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачлагат төслийг Хаан банк болон МУИС,ШУТИС зэрэг их дээд сургуулиуд дэмжин ажиллахаар саналаа ирүүлсэн байна.

Дашрамд сонирхуулахад, Унадаг дугуй унахад тулгамдаж байгаа асуудлуудыг санал асуулгаар торуулахад унадаг дугуйн зам хамгийн олон саналаар нэгдүгээрт орсон бол унадаг дугуйн хулгай, унадаг дугуйн зогсоол ч мөн анхаарал хандуулах асуудлын нэгд зүй ёсоор бичигджээ.

Сэтгэгдэл ачааллаж байна ..