МЭНДЧИЛГЭЭ:
2015-03-26 МЗХ
Admin Admin 2405

МЭНДЧИЛГЭЭ:

Монголын мянга мянган залуучууд та бүхний амар амгаланг айлтгая.

Улс эх орныхоо хөгжлийн тулгуур болсон залуучуудаа эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилгын доор нэгтгэх, гэр бүл, ард түмнийхээ сайн сайхны төлөө бүтээлчээр ажиллаж амьдрах, түүх соёл, ёс заншлын ариун уламжилалыг өвлүүлэх, түгээх, ирээдүй хойч үеийнхээ өмнө хариуцлага хүлээх чадвар, ухамсартай залуу хүн болгох, оюуны болоод бие бялдарын хувьд хөгжих, шинийг санаачилан хөгжүүлэх авьяас чадвартай болгон төлөвшүүлэхэд Монголын Залуучуудын Холбоо үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Залуучууд бид арьс өнгө, нас хүйс, мэргэжил боловсрол, үзэл бодол, нийгмийн гарал  зэргийг харгалзалгүйгээр нэгдэн нийлж хаана хүрч, юуг бүтээж чадахаа харуулан нэгэн зорилгын төлөө, нэгэн хүсэл, тэмүүлэлтэйгээр урагшилах цаг нь иржээ.

Тийм ч учраас залуучуудын үндэсний төв байгууллагын хувьд холбооныхоо бодлого төлөвлөлтийг шинэ түвшинд гаргаж , өрсөлдөх чадвартай, ажлын дадлага туршлагатай, эрүүл зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн холбооныхоо дэргэд сонирхол, мэргэжлээрээ нэгдсэн залуучуудын хороод, клубуудыг байгуулаад байна. Ингэснээрээ залуучууд хамтдаа хөгжиж , бие биенээсээ суралцах, нэг нэгэндээ үлгэр дууриал болох, нэгэн хамт олон болон хамтран ажиллах боломжтой болсон.

Монголын залуучуудын оюун сэтгэлгээ өөрчлөгдөн цаг үеээ ардчилал, шинэчлэл, бүтээн байгуулалт, өөрчлөлтийг эрэлхийлж хийж бүтээх хүсэл эрмэлзлээр нийгэм урагшилж байна. Улс орны ирээдүйн дүр төрх нь нийгэм, улс төрөөс илүүтэйгээр залуу хүний мэдлэг боловсрол, идэвх чармайлт, эерэг хандлагаас ихээхэн нөлөөлөлнө.  

Яг одоо, Монгол залуу хүн та 

Энэ цаг үед улс орныхоо эзэн нь байж маргаашдаа бүтээх үйл бүхнээ ирээдүйн хөгжил, эх орон ард түмнийхээ сайн сайхны төлөө, үр удамдаа ёс заншлаа уламжилан хүргэх түүхэн өндөр үүрэг хариуцлагыг хүлээж байгаа юм. Зуун зууны турш түүхийн болоод нийгмийн олон олон өөрчлөлтүүд хийгдэж ирсэн нь ЭХ ОРНОО, АРД ТҮМНЭЭ, ЁС ЗАНШЛАА, БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ гэх сэтгэлийг ахмад үе минь өвлүүлэн үлдээж ирсэнийг мартах учиргүй юм.

Залуус бид ч гэсэн хойч үе, залгамж халаа болох үр хүүхдүүдэдээ уламжилагдан ирсэн өв соёл, хөгжил дэвшил, эх орон, ард түмнээ нэгэн сэтгэлийг үлдээх үүрэгтэй юм. Үр хүүхдийнхээ хүмүүжил боловсролд, эх орныхоо хөгжилд залуу хүн бүр санаа тавьж, түүнийгээ бодит ажил болгон хэрэгжүүлэх нь хөгжлийн түүчээ болж бусдад үлгэр дууриал үзүүлэх юм.

Монголын Залуучуудын Холбоо нь зорилготой, мөрөөдөлтэй, хөгжлийнхөө төлөө тэмцдэг олон мянган залуучуудынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө шинэ бодлого, шинэчилсэн хөтөлбөрөөр ажиллахад ажил бүхэн үр дүнтэй, бодитой болоход залуу хүн бүрийн идэвх чармайлт, харилцаа хоорондын уялдаа холбоо нь хамгийн чухал юм. 

Тиймээс ирээдүйн улс орны удирдагч залуучууд та бүхэн нээлттэй боломжтой байгаа энэ цаг хугацааг ашиглан хөгжиж, нэгдэж, суралцах бүрэн боломжтой бөгөөд залуу хүн бүр зорилгодоо хүрэхэд МЗХ чиглүүлэн хөтлөх болно.