2020-04-30 МЗХ
Admin Admin 95

Хөвсгөл аймаг дахь Залуучуудын холбооноос аймгийн онцгой комисст 2 сая төгрөг хандивлалаа

Монголын залуучуудын холбооны Хөвсгөл аймаг дахь Залуучуудын холбооноос аймгийн онцгой комисст 2 сая төгрөг хандивлалаа.

Монголын залуучуудын холбооны Хөвсгөл аймаг дахь Залуучуудын холбооны тэргүүлэгчид олон улсад айдас дагуулаад буй корона вирусээс урьдчилан сэргийлэх, зудын гамшиг нүүрлээд буй сумдын малчиддаа сэтгэлийн дэм өгөх зорилгоор хандивын аян өрнүүлж цугларсан мөнгө болох 2 сая төгрөгийг Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Л.Ганболдод гардууллаа.

Аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд : ....Хөвсгөл аймгийн залуучууд нийгмийн олон салбарт манлайлан оролцох учиртайг онцлоод дээрх мөнгийг холбогдох журмын дагуу нэн шаардлагатай газруудад хуваарилан зарцуулж тайлагнах бөгөөд цаашид аймгийн Залуучуудын холбоог дэмжиж залуучуудын хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах болно гэдгийг хэлсэн юм.



2020.03.02






Сэтгэгдэл ачааллаж байна ..