2018-10-26 МЗХ
Admin Admin 52

ОУ-ын Залуучуудын нөхөрсөг уулзалт боллоо

МЗХ-ны дэргэдэх Полиси төв  нь ОУ-ын Рroject abroad байгууллагатай хамтран оюутан залуусын дунд нөхөрсөг уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтанд  20 гаруй залуучууд хамрагдсан байна. Тэдний 6 нь ОУ-ын солилцооны хөтөлбөрийн хүрээнд айлчилан ирсэн Франц болон Австрали, Солонгос залуучууд байлаа.  Энэхүү нээлттэй уулзалтаар дамжуулж ОУ-ын залуучууд хэрхэн гадаад дахь боловсролыг эзэмших, гадаад оронд суралцах болон сайн дурын үйл ажиллагаанд оролцоход анхаарах асуудлууд болон өөрийн орны соёл, зан заншил болон түүх уламжлалын талаар мэдээлэл солилцож цаашид хамтран ажиллах, нөхөрлөх талбарыг бий болгохоор санал сэтгэгдлээ хуваалцан нээлттэй уулзалт болж өнгөрлөө. 



Сэтгэгдэл ачааллаж байна ..