2018-10-18 МЗХ
Admin Admin 188

“Цагаан Уул” яруу найргийн наадам 20 дахь жилдээ зохион байгуулагдана

 “Цагаан Уул” наадам зохион байгуулахтай холбогдуулж сүүлийн 20 жил уг наадамд түрүүлж шилдгээр шалгарсан хүмүүсийн шүлэг болон түүх намтарыг багтаасан шүлгийн түүвэр олны хүртээл болоход бэлэн болжээ. Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглаж , залуу авьяастнуудын төрөн гарахад үнэтэй хувь нэмэр  оруулдаг “Цагаан Уул” наадмын II шатны шалгаруулалт ирэх  11 сарын 02 ны өдөр РЦНК-д 09-12 цагийн хооронд явагдана. Тус наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр Монос групп, хамтран зохион байгуулагчаар Монголын Зохиолчдын Эвлэл , МҮОНТ “Залуу удирдагч” сан, Монголын сэхээтний холбоо ажиллаж байна.

Бүртгэлийн тухайд:

  • Овог, нэр, утас, аймаг дүүргийн харьяалал,  шүлгийн хамт ирүүлнэ. Эдгээр мэдээлэл байхгүй тохиолдолд шүлгийг хүлээж авахгүй болно.
  • Яруу найрагч үндсэн сэдвийн дагуу 3 шүлгээр оролцоно.
  • Оролцогчид нь 15 ба түүнээс дээш настай байх
  • Өөрийн биеэр 2018 оны 10 сарын 31-ний дотор МЗХ-ны 207 А тоотод ирж бүртгээлэх  шаардлагуудыг зохион байгууулагчид тавьж байна.

Холбогдох мэдээллийг 89844589, 80008101 дугаараас авна уу.


 

Сэтгэгдэл ачааллаж байна ..