2020-05-29 МЗХ
Admin Admin 62

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Монголын Залуучуудын Холбоо нь 21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоо, чиглэлийн салбар холбоо, зөвлөл, клуб, хорооноос бүрдсэн 1200 гаруй салбар нэгж байгууллагуудтай Үндэсний хэмжээний залуучуудын төв байгууллагын хувьд өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ бүтээдэг хүн нийгмийн зарчмыг үндэс болгон залуучуудын нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүргийг дахин тодорхойлж “Бүтээгч залуу хүн”, “Бүтээн байгуулагч залуу үе” байх эрхэм зорилгыг дэвшүүлэн эвлэлдэн нэгдэж, хөдөлмөрлөж бүтээн, хамтдаа хөгжин дэвшиж энэ цаг үе, нийгмээ ”Их Монгол-2044” бүтээн байгуулалтанд Андуудаа хүчээ нэгтгэе! уриан дор уриалан ажиллаж байна.

            Гэтэл Монголын Залуучуудын Холбоо тамга тэмдгээ гээгдүүлсэн гэх ташаа мэдээлэл явж байгаатай холбогдуулан энэхүү сэрэмжлүүлэгийг та бүхэндээ хүргүүлж байна. МЗХ нь тамга тэмдгээ үрэгдүүлээгүй бөгөөд үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

            Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийг вирусын аюулаас хамгаалах, сонгох эрхээ идэвхжүүлж сонгуульдаа оролцох, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ хариуцлагатай цаг үед Монгол Улсын эрх бүхий байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгааг бид мөрдлөг болгон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх үүргээ үргэлжлүүлж бүтцийн бүх шатны байгууллагууд дотоод мэдээллийн сүлжээгээрээ дамжуулан гишүүдтэйгээ ажиллаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

            Манай байгууллагын нэр, тамга тэмдэгийг хуурамчаар ашиглан явуулж буй ямарваа үйл ажиллагааг таслан зогсоож аливаа этгээдийг хохироохгүй байх, бусармаг үйл ажиллагаанд автахгүй байхыг нийт залуучууд, төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, иргэдэд сэрэмжлүүлж байна.

Хайртай бүхнээ хамгаалж гэртээ байцгаая!

#МЗХ

#БүтээнБайгуулалт

#БүтээгчҮе

#БүтээхчЦаг

#БүтээгчЕртөнц

#ХариуцлагатайМонгол

Сэтгэгдэл ачааллаж байна ..