2020-05-29 МЗХ
Admin Admin 68

МЗХ-ны дэргэдэх “Залуу Бүжигчдийн Холбоо” байгуулагдлаа

МЗХ 2019 оноос Бүтээгч Залуучуудын Ажил мэргэжлийн 339 холбоодыг байгуулж эхэлсэн билээ. Залуучуудыг “Хөдөлмөр хүнийг, мэргэжил хөдөлмөрийн бүтээмжийг бий болгоно.” гэсэн зарчмаар хөдөлмөрлөх мэргэжилтэй болгоход мэргэжлийн холбооны үйл ажиллагаа үндэслэнэ.

2020 оны 05 сарын 28-ны өдөр эв санаагаараа нэгдсэн залуус хурлаа хийн “Залуу Бүжигчдийн Холбоо”-г байгуулж, тэргүүн, тэргүүлэгч гишүүд Андын Гэрэгэ, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

            АМХ нь Залуучуудын ажил, мэргэжлээрээ нэгдэж, салбарынхаа хөгжил боловсролыг хариуцаж, хөдөлмөрийн харилцаанд чадвар сууж, хариуцлага үүрч, авъяасаа нээж, эзэмшсэн мэргэжил, эрхэлж буй ажилдаа эзэн болж, эрдэм мэдлэгээрээ өнгөрсөн одоо ирээдүй гурван цагт мөнхөрсөн үүслийг үргэлжлүүлсэн, удамшилд зүй зохистой бүрэн бүтэн бүтээл туурьвих орон зай байх юм.

Томилгоо:

Тэргүүн: Шарав Номин-Эрдэнэ / МУК, СУИС-г балетын жүжигчин, бүжиг найруулагч мэргэжлээр төгссөн. Балетын багшаар ажиллаад 6 жил, биелгээний багшаар 3 жил ажиллаж байна.  Мөн “Nomi’s Ballet “, “Огторгуйн биелгээ сургалтын төвийг үүсгэн байгуулагч юм./

Нарийн бичиг: Батбаяр Батням /МУИС-ШУС-НУС Боловсрол, Сэтгэл судлалын тэнхимд суралцдаг, багаасаа бий биелгээг өвлөн авч түгээн дэлгэрүүлдэг. Одоогоор Огторгуйн Биелгээ сургалтын төвд бүжгийн багшаар ажилладаг. Мөн “Хэл Хуур”, Морин Хуур, Товшуур хөгжмийн сургалтыг хичээллүүлдэг./

Тэргүүлэгч гишүүд: Сергей Санчир / МУК, СУИС-г балетчин мэргэжлээр төгссөн. УДЭТ- балетын жүжигчнээр ажилладаг./

Бат-Өлзий Тэмүүлэн /СУИС Театр Урлагийн сургуулийн “Кино Найруулагч” мэргэжлээр суралцдаг, Монгол бүжгийн суурьтай, одоогоор чөлөөт бүжгээр хичээллэдэг ба SUN DANCE –н бүжигчин. Чөлөөт бүжгийн LOCK төрлөөр бүжгэлдэг. Мөн хувиараа дуу, видео контент хийдэг байгаа./

Баянжаргал Оюун-Ундрах /СУИС-н харъя БАДМААРАГ ахлах сургуулийн бүжгийн ангийг төгсөн одоогоор СУИС-н бүжиг найруулагчийн ангийн 3-р төвшинд суралцдаг.

Батмөнх Номундарь /Монгол Улсын Консерватори сонгодог бүжгийн ангид суралцаж байгаад Монгол бүжгийн ангид шилжин суралцаж байгаа. Мөн аавынхаа мэргэжлийг өвлөн, контент хийх талаар суралцаж байгаа/

Залуус бие биенээсээ суралцах, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Бүтээгч Залуучуудынхаа цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

     

Бүтээгч залуучуудын ажил мэргэжлийн холбооны үйл ажиллагааг зохицуулах үлгэрчилсэн журам болон анкет, мэргэжлийн жагсаалтыг  www.myf.mn сайтаас татаж авна уу.

Утас: 80088980

Вэв сайт: www.myf.mn

Е-Мэйл хаяг: Undarmaa0122@gmail.com

Улс гэртээ эзэн нь байж Их бүтээн байгуулалтыг өрнүүлэх үйл хэрэгт урьж байна.












Сэтгэгдэл ачааллаж байна ..