www.avliga.mn сайт улам өргөжих боломжтой боллоо
2013-03-05 МЗХ
eenee-DELETED 150

www.avliga.mn сайт улам өргөжих боломжтой боллоо

Өнгөрсөн жилээс эхлэн МЗХ-ноос санаачилан “Авлига би авахгүй, би өгөхгүй” аяныг өрнүүлж байгаа билээ. Энэ аяны хүрээнд хийгдэж байгаа нэг ажил нь авлига авсан эсвэл өгсөн түүхээ бичиж болох www.avliga.mn сайтыг ажиллуулж байгаа явдал юм. Энэхүү сайтад та өнөөдөр хэн нэгэнд авлига өгсөн, авсан тухайгаа эсвэл өгөхөөс татгалзсан авлигын түүхийг бичиж оруулдагаараа онцлог юм байна. Энэхүү сайтад таны бичиж оруулсан мэдээлэлд хүний нэр дурдагдахгүй бөгөөд авлигын түүхийг үүсгэж, манай улсад аль салбарт авлига хамгийн их байгаа талаар авлигын мэдээллийн газрын зургийг бий болгох юм байна. Энэ зорилгын хүрээнд уг сайтыг өргөжүүлэн, үйл ажиллагааг сайжруулж, олон нийтэд хүртээмжтэй болгохын тулд МЗХ АНУ-ын Азийн санд хүсэлт тавьсан бөгөөд тус сангийнхан хүлээн авч тодорхой санхүүжилтийг олгож хамтран ажиллахаар болжээ. “Монгол Улсад засаглал ил тод байдлыг дэмжих” /STAGE/ төслийн хүрээнд олгосон АНУ-ын Азийн сангийн энэхүү санхүүжилт хийгдсэнээр www.avliga.mn сайтыг улам өргөжүүлж, олон нийтэд илүү хүртээмжтэй болох боломж нээгдэж байгаа юм байна

Сэтгэгдэл ачааллаж байна ..