2020-05-27 МЗХ
Admin Admin 96

Хайрын шүлгийн “Цагаан уул 2020” наадмын II шатны оролцогчид тодорлоо

Монголын Залуучуудын Холбооноос 1992 оноос хойш 21 дэх жилдээ зохионб байгуулагдаж буй Хайрын шүлгийн “ Цагаан уул” наадмын I шат өндөрлөж II шатны оролцогчид тодорлоо. 

Энэ жилийн “Цагаан уул” наадам

Андуудаа хайрыг түгээе

Андуудаа хайраар хөглөе

Андуудаа хүчээ нэгтгэе! уриан дор анх удаа цахим сүлжээгээр зохион байгуулагдсанаараа онцлогтой юм. Тус наадмын I шатны шалгаруулалтад Монгол, Хятад, Япон, Солонгос улсад суугаа 100 гаруй яруу найрагчийн 148 бүтээл ирүүлснээс II шатанд Улаанбаатар хотоос 3, Орон нутгаас 9,  гадаадад суугаа 1 оролцогчийн бүтээл шалгарлаа.

Шалгаруулалтыг Монголын Залуучуудын Холбоо,  Монголын Зохиолчдын эвлэл,  Залуу удирдагч сан, Залуу яруу найрагчдын холбооны шүүгчдийн оноолт болон сошиал хандалтыг үндэслэн шалгаруулсан юм. Наадмын Ерөнхий Ивээн тэтгэгч байгууллагаар “Номин Даатгал” ХХК, “Эс Девелопмент”  ХХК, дэмжигч байгууллагаар “Интер ном ХХК  ажиллаж байна.      

Монгол хэлний үгийн яруу сайхан, хайрын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад таниулах их үйлсэд хувь нэмрээ оруулсан нийт яруу найрагчдынхаа цаашдын уран бүтээл, ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

II шатанд тэнцсэн яруу найрагчдын нэрс

Оролцогчийн дугаар

Хаанаас

Овог, нэр

1

36а

Улаанбаатар хот

Ж.Эдмон

2

02а

Улаанбаатар хот

Б.Баярсайхан

3

46а

Улаанбаатар хот

Э.Сарангэрэл

4

12а

Булган аймаг хишиг өндөр сум

Э.Төгсжаргал

5

49а

Өвөрхангай аймаг Есөнзүйл сум

Б.Бат-Эрдэнэ

6

34b

Говь-Алтай аймаг Тайшир сум

Я.Мягмардорж

7

77а

Өвөрхангай аймаг

Г.Барсболд

8

30а

Говь-Алтай аймаг Дэлгэр сум

Т.Мөнх-Амар

9

05b

Ховд аймаг Мянгад сум

Ц.Отгонбаатар

10

26a

Говь-Алтай аймаг

Д.Элбэгзаяа

11

69

Төв аймаг

Т.Гүрбазар

12

62а

БНХАУ

Т.Амар-Амгалан

13

45a

Улаанбаатар хот

М.Баасандорж

Сэтгэгдэл ачааллаж байна ..