2020-06-08 МЗХ
Admin Admin 127

УРИАЛГА

МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, ТӨР ЗАСГИЙН БАЙГУУЛЛАГУУД, ИРГЭД, ЗАЛУУЧУУД, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧ НАМ, ЭВСЭЛ,  НЭР ДЭВШИГЧДЭД

                                                                           Их Эзэн Чингис Хааны 81 дүгээр Мянганы 3 дугаар Оны Бага Сарын Шинийн 18



 УРИАЛГА

Хөх Мөнх Тэнгэрийн Хүчин дор

Их Суу Залийн Игээгэн дор

Их Төрийн минь Сүлд өршөөж

Их Монгол Улс минь амар амгалан байх болтугай!

Дэлхий хэмээх цэнхэр гарагийн 4.5 тэрбум жил, оюун ухаант хүн төрөлхөтний нэг дэх сая жилийн босгон дээр энэ цагт биеийг олсон амьтай үйлтэй бүхэн, энэ цагт хүний төрлийг олсон олон олон хүн ард, улс үндэстнүүд, мөн их түүхийн эзэд болсон хүмүүний уг, хөх нуруут Монголчууд бид ч бүгдээр нэгэн мөрт өнгөрсөн цагийн үргэлжлэл, ирээдүй цагийн эхлэл болох хамгийн аугаа их түүхэн цаг хугацаатай нүүр туллаа.

Энэ аугаа их түүхэн цаг хугацааны учрыг тайлж, утгыг дээдэлвээс ертөнцийн мөн чанар 13 дахь бүхлээр нэгэн эгшнийг бүтээн орон зайг хэм тэнцүүлж, сансар огторгуйн 9 дэх үечлэлийн хөгжлийг дэлгэж, эх дэлхий маань 7 дахь цаглабарынхаа тэнхлэгт тохирч, хүн төрөлхөтний хөгжил оюун санааны орон зайн энгээр оюун мандлын соёл иргэншилд бүрэн шилжиж буйгаар тодорхойлогдоно.

Энэхүү түүхэн цаг үед 2 эрин, 2 мянган, 2 зууны босгыг дамнан хөгжсөн, 99 жилийн түүхтэй, Азийн залуучуудын анхны байгууллага болох Монголын Залуучуудын Холбоо түүхэн хөгжлийнхөө тодорхой үе шатыг даван туулж, ирж буй цаг үетэй хөл нийлүүлэн, дараагийн нэгэн шинэ үеийн их түүхээ бичихэд бэлэн боллоо. Энэхүү түүхийг бүтээх их үйл хэрэг нь оюун мандлын соёл иргэншлийг эхлүүлж буй дээрх цаг хугацааны шаардлага болох ертөнцийн мөн чанараас эрхшээх нэгэн бүхэл эгшний амьсгал, сансар огторгуйн хөгжлийн үечлэл, мөн эх дэлхийн маань хөгжлийг хэмнэх цаглабарын тэнхлэгт үндэстнүүдийн үнэт зүйлээр тодорхойлогдох шинжлэх ухааны гүн гүнзгий үндэслэлтэйгээр тохирон хөгжих зам мөр байх нь зайлшгүй.

Иймийн тулд Монголын Залуучуудын Холбооны түүхэн хэрэгцээ нь шинжлэх ухаан, тэр дундаа нийгмийн шинжлэх ухаанаар дүгнэж хэлбэл Сонгодог Иргэний Нийгмийн  Байгууллага, гүнзгийрүүлэн хэлбэл Сонгодог Монгол Иргэний Нийгмийн Байгууллага байх ёстой болно.

Тэгвэл Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага гэдэг нь хүний хөгжлийн байгаль зүйн үндэслэлээр зохион байгуулагдсан, нийгмийн хөгжлийн цаг хугацааны хүчин зүйл дээр тулгуурлан хөгжих хүн бүхний иргэний эрхээ эдлэх нийгмийн хариуцлагын орон зай байх ёстой.

Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагын нийгмийн хариуцлагын орон зай нь  эрүүл иргэний нийгмийн харилцааг бүрдүүлж чадна. Эрүүл нийгэмд л эрүүл засаглал, эрүүл улс төрийн харилцаа хэрэгтэй. Тэгвэл эрүүл нийгэмд л эрүүл засаглал, эрүүл улс төр байна. Эрүүл засаглал, эрүүл улс төр л эрүүл нийгмийг хүснэ. Ийм учраас эрүүл нийгмийн харилцааг бүтээж чадах Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагыг хөгжүүлэх нь нийгмийн шинжлэх ухааны үндэслэлээр зөвшөөрөгдөх зайлшгүй түүхэн үйл явц юм.

Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллагын байгалийн үндэслэл нь хүний байгалиас олгогдсон хүйсийн ялгаа эрэгтэй, эмэгтэй, хүний хөгжлийн насжилтаар тодорхойлогдох боловсролын хөгжлийн ялгаа болох хүүхэд, залуу, ахмад гэсэн 3 үеийн онцлог хөгжлөөр тодорхойлогдоно.

Нийгмийн хүчин зүйл нь  дээрх бодит үндэслэлээр, тухайн цаг хугацаанд, хүний хөгжлийн суурь хэрэгцээнээс хүний хөгжлийн эцсийн зорилго хангагдах шалтгаан дор нийгмийн хамтын хариуцлагын орон зайг бүтээж, удирдан чиглүүлэх үйл хэрэг байх ёстой. Иймээс Монголын Залуучуудын Холбоо нь байгаль зүйн шаардлага хэрэгцээ, нийгмийн харилцааны бодит тулгуур хүчин зүйлийн дор хүлээн зөвшөөрөгдсөн Сонгодог Иргэний Нийгмийн Байгууллага болохынхоо хувьд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн, хувь хүний иргэний эрхээ эдлэх түүхэн нэн хариуцлагатай үүргийг өөр дээрээ хүлээж, нийгмийн хариуцлагын орон зайг итгэл төгс бүтээн байгуулах болно.

Бид иргэний нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлэн, эрхээ эдлэхийн тулд хууль ёс зүйн дор бүхий л талын хүчин зүйлтэй хамтран нэгдэж ажиллахад бэлэн байна. Иймд улс төр, эдийн засгийн харилцааг удирдан чиглүүлж буй Улс Төр, Эдийн Засаг-ийн Байгууллага-ууд, Төр Засаг-ийн эрх зүйт бүхий л Эрх Бүхий Байгууллага-уудаас нийгмийн харилцааг нэхэн шаардаж, тэдгээрээс тавигдах шаардлага, хэрэгжүүлж буй үйл хэргүүдийг хүлээн зөвшөөрч хамтран, мөн дэмжиж ажиллахаа илэрхийлж, нийгмийн хариуцлагын орон зайг бүтээн байгуулах их үйл хэрэгт уриалж байна!

Хууль ёс зүйт төр,

Нийгмийн хариуцлагат иргэний эрх,

Шинжлэх ухааны үндэслэлтэй

                        Хүний хөгжил,

                        Улсын хөгжил,

                        Дэлхийн хөгжилд хамтдаа!

Хүндэтгэсэн,

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                 А.МӨНХБАТ








Сэтгэгдэл ачааллаж байна ..