2020-06-18 МЗХ
Admin Admin 53

Залуусаа сонгох эрхээ идэвхжүүлье

Монголын Залуучуудын Холбоо 2015 оноос эхлэн 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, дэргэдэх хороо холбоодоороо дамжуулан улс орон даяар залуучуудын дунд “Эрхээ идэвхжүүлье”  төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Энэ хүрээнд 2016 оны сонгуульд залуусын сонгуульд оролцох оролцоо 63 хувиар нэмэгдсэн судалгаа гарсан. Улс орны хөдөлгөгч хүч нь залуучууд байдаг,  дөрвөн жил дутамд болдог УИХ-ын сонгуульд залуучууд идэвхтэй оролцож, сонгох эрхээ идэвхжүүлж улсынхаа цаашдын хувь заяаг хааш нь залж түүчээлэх тэр бүх эрх залуус та бүхний саналд л байдаг. Тиймээс сонгуульдаа идэвхтэй оролцож өөрт оногдсон эрхээ бүрэн идэвхжүүлэхийг Монголын Залуучуудын Холбооноос уриалж байгаа юм.  “Залуусаа Сонгох Эрхээ Бүтээлчээр Идэвхжүүлье”  уриалгад маань нэгдэж буй залуусдаа гялайлаа!



.


 

Сэтгэгдэл ачааллаж байна ..