2013-09-24 МЗХ
eenee-DELETED 201

Авлигын эсрэг залуусын тэмцлийг дэмжих үү, унтраах уу ?

МЗХ өнгөрсөн жилээс “Залуучууд авлигын эсрэг хамтдаа”, “Авлига би авахгүй, Би өгөхгүй” аян, “Залуусаа сэрэх цаг боллоо” зэрэг томоохон үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн.Тэгвэл энэхүү аяны хүрээнд энэ  9-р сард МЗХ Эрдэнэт УБҮ-ийн агуулахад авлига, шахааны бизнесийн гэрч болсон хэдэн арван тэрбум төгрөгийн бараа материал хураалттай байдаг үүгээр “Авлигын үзэсгэлэн” зохион байгуулах талаар санаачилга гаргасан. Тэд энэхүү үзэсгэлэнг 2 үе шаттайгаар зохион байгуулах ба эхний удаад тус бараа материалыг фото зургаар баримтжуулан  онлайн үзэсгэлэн болгон avliga.mn сайтад байршуулах, улмаар тус үйлдвэрт хэрэглэгдэхгүй, олон тооны бараа материалыг зохих үнээр худалдаж, олсон орлогыг Эрдэнэт үйлдвэрийн ажилтан залуучуудад зориулсан орон сууцны бүтээн байгуулалтад зориулах саналтай байгаагаа илэрхийлжээ.  Тэд энэхүү санал хүсэлтээ Эрдэнэт үйлдвэрийн шинэ захирал болон Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн,ҮХАА яамны сайд Х.Баттулга нарт хаяглан явуулжээ. Гэвч харамсалтай нь одоогоор эдгээр эрхмүүдийн хэн нь ч тодорхой хариулт өгөөгүй                           байгаа аж. Уг нь энэхүү залуусын санаачилга бодит ажил болж чадвал Авлигын эсрэг, хор уршгийг нийгэмд мэдрүүлсэн цочроосон томоохон далайцтай ажил болох нь дамжиггүй. Авлигыг цэглэх үү, улам цэцэглүүлэх үү гэдгийг энэхүү санаачилгыг хэрхэн дэмжихээс шалтгаална гэж залуус харж байна .  

Сэтгэгдэл ачааллаж байна ..