2020-06-17 МЗХ
Admin Admin 124

Сонгох эрхээ идэвхжүүлье залуус аа!


Монголын Залуучуудын Холбоо 2015 оноос “Эрхээ идэвхжүүлье – Залуучуудын Оролцоо” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ жилийн хувьд Сонгох эрхээ идэвхжүүлье ! уриатайгаар тус аяныг үргэлжүүлж байна. МЗХ нь хүрээнд Монголын төдийгүй Азийн залуучуудын ууган байгууллага, Дэлхийн залуучуудын ассамблейн гишүүн байгууллага болохынхоо хувьд улс орны хөдөлгөгч хүч залуусаа сонгуульдаа идэвхтэй оролцохыг ээлжит сонгууль бүрээр уриалдаг билээ. Нэг хүний санал ч нөхцөл байдлыг өөрчилж болдог. Дэлхий нийтийг хамраад буй коронавирусийн цар тахлын үед буюу ердөө нэг сарын дараа бид УИХ-ын ээлжит сонгуулиа зохион байгуулах гэж байна. Энэ цаг үед бид хариуцлагатай байж, хайртай бүхнээ хамгаалах шаардлагатай байгаа тул залуус та бүхэн олон нийтийн газар цуглалгүй, цахим орчноос баттай эх сурвалжаас мэдээллээ авч бидний цаашдын ирээдүйг тодорхойлох төрийн өндөр босгыг давах залуусаа сонгож, сонгох эрхээ идэвхжүүлээрэй.


Сэтгэгдэл ачааллаж байна ..