БИДНИЙ ЗОРИЛГО, ЗОРИЛТ
2015-03-26 МЗХ
Admin Admin 2391

БИДНИЙ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

ЗОРИЛГО:

МЗХ-ны эрхэм зорилго нь залуучуудад хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, түүний үзэл санааг эрхэмлэн дээдэлсэн, ирээдүйнхээ төлөө  бүтээлчээр ажиллаж амьдрах, зөв хүмүүжил олоход  нь туслах, түүнчлэн нийгэм болон ирээдүй хойчийнхоо өмнө хариуцлага хүлээх чадвар, ухамсрыг төлөвшүүлэх, тэдний чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ санаачилга, хөгжлийг дэмжих, байгаль эхээ хайрлах, ард түмний түүх соёл, ёс заншлын үнэт зүйлс, уламжлалыг өвлүүлэх, амжилтад хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, чадавхжуулах зэрэг болно.


ЗОРИЛТ: 

Залуучуудын хүсэл сонирхлыг үндэслэн, тэднийг хөгжих, нэгдэх, суралцах, нийгэмд байр сууриа олох, зорилгодоо хүрэхэд нь чиглүүлэн хөтөлж, зорилготой, мөрөөдөлтэй, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуусын төлөө шинэ бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэн ажиллах нь МЗХ-ны зорилт юм.