350 гаруй оюутан залуус хамрагдсан “Намрын ажил-залуус” төсөл амжилттай хэрэгжлээ
2013-10-10 МЗХ
eenee-DELETED 165

350 гаруй оюутан залуус хамрагдсан “Намрын ажил-залуус” төсөл амжилттай хэрэгжлээ

ҮХААЯ, Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Намрын ажил-залуус” төслийг 9-р сарын 1-нээс 10 сарын 10-ны хооронд хэрэгжүүлж, оюутан залуусыг сайн дураар нь намрын ургац хураалтын ажилд оролцуулсан. Уг төсөлд нийт 350 гаруй оюутан залуу хамрагдаж Төв аймгийн Жаргалант, Баянцогт сум, Сэлэнгэ аймгийн Сант, Жавхлант, Ерөө, Сайхан сум, Баянгийн хошуу, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд очиж  үтрэм будаа, төмс ногоо хураалтын ажлыг 7-14 хоногийн хугацаанд амжилттай ажиллаа. Оюутан залуус өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажилласан бөгөөд  уг төсөлд хамрагдаж ажилтай, орлотой болсоноос гадна эх орныхоо хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаагаа илэрхийлжээ. Энэхүү төслийг ирэх жил ч гэсэн зохион байгуулж илүү олон оюутан залуусыг хамруулана гэдгийг “Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж”-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл ачааллаж байна ..