2016-11-08 МЗХ
Admin Admin 363

Арваннэгдүгээр сард Монголын Залуучуудын Холбоогоор сонин юутай вэ?

Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/-ноос 2016 оныг залуусаа “Чөлөөлье” уриан дор бүхийл үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ арваннэгдүгээр сард ч бас олон томоохон ажиллуудыг төлөвлөөд байна. Тухайлбал, салбар нэгжүүдээ нэгтгэх, уялдаа холбоог сайжруулах, дэргэдэх клубүүдээ идэвхижүүлж элсэлт авахаас гадна уламжлалт үйл ажиллагаанууд болох Унадаг дугуйн парад /2016. 11. 13-14/, Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол /2016. 11. 26/, Залуу хүн цуврал лекц зэрэг томоохон үйл ажиллагаанууд энэ сард зохион байгуулагдах нь.

Түүнчлэн Оны залуу шалгаруулах “Next Stop” харшийн наадам, Оны тэргүүний залуу багш шалгаруулах “ Оюунлаг үйлстэн”, Оны тэргүүний оюутан шалгаруулах “Алма Матер”, Оны тэргүүний залуу эмч шалгаруулах “ Алтан гарт эмч” зэрэг ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах аж.


Мөн МЗХ-ны дэргэдэх байгууллагууд болох Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Залуучуудын хөгжлийн Полиси төв, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг байгууллагууд залуучууддаа зориулж олон сонирхолтой үйл ажиллагааг төлөвлөсөн байна. Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдлэг мэдээлэл олгох “Парт тайм” чиглүүлэх сургалт, ажил олгогч байгууллагуудын хэлэлцүүлэг, байнгын болон цагийн ажлын зуучлал явуулах бол Залуучуудын хөгжлийн Полиси төв залуучуудад шаардлагатай мега ур чадваруудыг багцалсан цогц сургалтуудыг зохион байгуулж, залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөр, судалгаа явуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.  

Харин Гадаадын харилцааны чиглэлээр МЗХ БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран Солонгосын соёлын төвийг нээн ажиллуулахаар болжээ. Ийнхүү МЗХ-оос эдгээр үйл ажиллагаануудыг залуучууддаа зориулан зохион байгуулж байгаа бөгөөд залуусаа идэвхитэй хамрагдахыг уриаллаа. 

Сэтгэгдэл ачааллаж байна ..