Наадмаар залуус “Ахыг аваръя” хандивын аян өрнүүлжээ
2015-07-27 МЗХ
Найманцэцэг Ичинхорлоо 605

Наадмаар залуус “Ахыг аваръя” хандивын аян өрнүүлжээ


Монголын Залуучуудын Холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууд өнгөрсөн наадмын өдрүүдэд “АХЫГ АВАРЪЯ” хандивын аян өрнүүлжээ.

Шатаж буй гэрээс дүүгээ авраад өөрөө галд 80% түлэгдсэн баатарлаг хүү А.Цэрэнтогтоход туслах энэ аяны хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт асрууд барин хандив цуглуулсан байна. А.Цэрэнтогтох хүүг хурдан эдгэрэхийг хүссэн сэтгэлийн өглөгийг наадамчин олон харамгүй өгч, нийт 10 гаруй сая төгрөг цугларчээ.

Энэ мөнгийг хандивын аян зохион байгуулагчид А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээнд зориулан илгээжээ.

Баяр наадмын өдрүүдэд өөрсдөө баярлахаас урьтан бусдын төлөө сэтгэл, зүтгэлээ зориулсан МЗХ-ны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуучууддаа нийт залуусынхаа өмнөөс талархал илэрхийлье.

 

 

Сэтгэгдэл ачааллаж байна ..