“ Унадаг дугуйтай Улаанбаатар-2015”  хэлэлцүүлэг боллоо
2015-03-05 МЗХ
eenee-DELETED 195

“ Унадаг дугуйтай Улаанбаатар-2015” хэлэлцүүлэг боллоо

  “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг 2013 оны арван сард боловсруулж улмаар 10 сарын 5-20 -ны хооронд нийт 26000 иргэний дунд санал асуулга явуулахад 99,7 хувь нь дэмжсэн билээ.Энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдаж дугуйн хэрэглээг сүүлийн хоёр жилийн хугацаанд 7 дахин нэмэгдүүлжээ. Өнөөдөр Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто Замчин Залуучуудын Холбоо, Нью имежи клуб, Монголын Дугуйн Холбоо, Монголын Триатлоны Холбоо, Залуу дугуйчин клуб, Грек, Аттила, Canondale дугуйн дэлгүүр  болон нийт 20 гаруй байгууллага хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар-2015” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр  энэ онд тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааг болон  ямар бодлого, чиглэлийг баримталж ажиллах тухай хэлэлцлээ.Тодруулбал унадаг дугуйн хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх, дугуйчдын аюулгүй байдал, хууль эрх зүйн орчинг хэрхэн хангах, дугуйчдыг бүртгэлжүүлэх, унадаг дугуйн замыг шинээр байгуулах боломжийг эрэлхийлж, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг нэгтгэсэн юм. Мөн дээрх асуудлуудаар салбар хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулах шийдвэрт хүрлээ. Уг хэлэлцүүлгийн ивээн тэтгэгч байгууллагаар Грек, Аттила, Canondale дугуйн дэлгүүрүүд ажиллаа.

Сэтгэгдэл ачааллаж байна ..