2018-10-31 МЗХ
Admin Admin 147

“Эврика-2018” ЭШИХ-ын III шатны шалгаруулалтаас 9 шилдэг судлаач тодорлоо

Монголын залуучуудын холбооноос УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлын II шатны шалгаруулалт 2018 оны 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд  амжилттай зохион байгуулагдаж II шатанд оюутан 78, залуу багш 75, эрдэмтэн 41 нийт 194 судлаач оролцож салбар салбарын шилдгүүдийг тодруулсан билээ.

  II шатнаас шалгарсан 23 судлаач 10 сарын 30-ны өдөр III шатанд илтгэлээ хэлэлцүүлэн Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас оюутан судлаач, залуу, багш судлаач, эрдэмтэн судлаач ангилал тус бүрээс нийт 9 илтгэлийг шалгарлаа.

Эцсийн шатны шалгаруулалт Төрийн ордонд 11 сарын 7-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд салбар тус бүрээс 3 шилдэг судлаач тодрох юм.


 “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлын 9 салбар 81 сэдвийн шилдгийн шилдэг бүтээлийн сүүлийн шатны шалгаруулалт "Төрийн ордон"-д 2018.11.07 нд болно. Судалгаа шинжилгээ сонирхдог та бүхнийг урьж байна.

Дараах линкээр бүртгүүлнэ үү️ Над дээр дарна уу

Сэтгэгдэл ачааллаж байна ..